Эдгээр 5 зуршлыг яг одооноос хая! Эс бөгөөс та нурууны маш хүнд өвчтэй болох аюултай!

3

Нуруу эрүүл байх нь амьдрал болон сэтгэл санаа сайхан байхад чухал үүрэг гүйцэтгэдэг, мөн ааш занд хүртэл нөлөөлдөг байна. Нуруу бүх эд эрхтнийг дэмжиж, мэдрэлийн системийг гэмтэхээс хамгаалдаг. Бага зэргийн доголдол ч хүний биед ноцтой аюул учруулж мэднэ. Түүнчлэн нуруундаа анхаарал тавьж байх нь чухал ба хүүхдийнхээ сургуульд орсон эхний өдрөөс л нуруундаа анхаарал тавьж байх ёстойг хэлж өгөх нь чухал юм.

Stasique / Shutterstock.com

 

Нуруунд сөргөөр нөлөөлдөг буруу зуршлууд

Нуруунд ямар зүйлс сөргөөр нөлөөлж байгааг тэр даруйд нь олж илрүүлэх нь чухал болохыг анхаарна уу.

Хоол тэжээлийн дутагдал

Хэрэв таны хоол хүнс хангалттай хэмжээний кальци болон витамин D (кальци энэ амин дэмгүйгээр шингэдэггүй) амин дэмгүй бол та илүү их сүү, бууцай, шош, цоохор майлз болон бяслаг хэрэглэх хэрэгтэй.

nevodka / Shutterstock.com

 

Бөгтийх

Насжилттай холбоотойгоор таны нуруу сууж эхэлдэг, яагаад гэвэл дотоод эд эрхтэн бөгтийснөөс болж ачааллаж, хүндрэл учирдаг байна. Иймд аль болох нуруугаа цэх байлгаж, бөгтийхөөс сэргийлээрэй. Йогоор хичээллэх нь тохиромжтой.

 

Суугаа ажил

Хэрэв та компьютерын ард удаан хугацаагаар суудаг бол биедээ тааламжтай байрлалаар суух хэрэгтэй, гэхдээ биеийн тэнцвэрээ сайтар хангаарай. Жишээ нь та скуат, нурууны дасгал эсвэл гар дээр суниалт зэргийг цаг тутамд хийх хэрэгтэй.

 

Тав тухгүй гуталнууд

Эхлээд бид өндөр өсгийтийн талаар ярих ёстой. Энэ төрлийн гутал нуруунд шууд сөргөөр нөлөөлдөг. Иймээс та аль болох богино өсгийтэй, хөлд тав тухтай гутал сонгож өмсөж байгаарай.

Africa Studio / Shutterstock.com

 

Хүнд цүнх

Нэг мөрөндөө хэтэрхий хүнд цүнх үүрч явах хэрэггүй. Хоёр мөрөндөө жинг тэнцүү хуваарилж үүрэх нь нурууг цэх байлгахад тусална. Түүнчлэн хэрэв танд боломж байвал үүргэвч үүрч явах нь илүү аюул багатай байх болно.

Та нуруугаа урт хугацааны туршид хөдөлгөөнтэй болон уян хатан байлгахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, унтахдаа хүртэл тав тухтай байрлалаар унтаж, нурууг дэмжих гудас болон дэр хэрэглээрэй. Нурууны доод хэсгийг чангалах дасгал болон иллэгийг тогтмол хийх хэрэгтэйг санаарай.

Мөн мэдээж хэрэг идэвхтэй болон эрүүл амьдралын хэв маягийг өөртөө хэвшүүлж, эргэн тойрондоо зөв галбиртай хүмүүсийг байлгаарай.

Таны нуруу олон жилийн турш эрүүл саруул байна гэдэгт итгэлтэй байна!

15
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ganbat Bumba

    Ganbat Bumba

    2019/03/27 at 22:09

    Tumenjargal Ganbat

  2. Battsetseg Batmunkh

    Battsetseg Batmunkh

    2019/03/28 at 10:24

    Tuwshin Bayrtsogt

  3. Urantsetseg Sukhbaatar

    Urantsetseg Sukhbaatar

    2019/03/31 at 00:21

    Nergui Nergui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *