Киноны сонирхолтой алдаанууд

5

Үзэгчдийг дэлгэцний өмнөөс салгахгүй байлгаж чаддаг нэгэн зүйл бол дэлгэцийн сайн бүтээл. Хэдий бүх цаг үеийн дэлгэцийн шилдэг бүтээл гэгдэн кино ертөнцийн олон арван шагналыг толгой дараалан авсан бүтээлүүд байдаг ч тэдгээрт өчүүхэн ч атугай алдаа эндэгдлүүд байх нь бий. Тэдгээрийн жишээ бол дараах кинонууд дээрх алдаанууд юм. Магадгүй эдгээр алдааг зарим хүмүүс анзаараагүй байж болох ч кинонд ‘нугасгүй’ үзэгчдийн хурц хараанаас мултраагүй аж.

Twilight

Хэрвээ сайтар ажиглавал машины цонхон дээр туссан камерын дүрсийг харж болно. Энэ бол ихээхэн түгээмэл тохиолддог алдаа юм.

Киноны сонирхолтой алдаанууд 1

Inglourious Basterds

Бейсболын цохиураар үхтлээ зодуулдаг Герман түрүүчийн энгэр дээр тэмдэг нэг алга болоод дахин гарч ирдэг.

Киноны сонирхолтой алдаанууд 2

Avatar

Jake капсулыг нээх үед тэнд тэргэнцэр байхгүй байгаа нь илхэн байдаг. Нэг агшны дараа манай баатар түүнийг гаргаад ирдэг.

Киноны сонирхолтой алдаанууд 3

Terminator 2: Judgment Day

Terminator John-ыг T-1000-ын буудсан сумнаас ар нуруугаараа хамгаалахад түүний хүрэмний ар тал суманд шүүр шанага болтлоо нүхлүүлдэг. Гэтэл хэдхэн хормын дараа хүрэмний ар бүтэн болсон байдаг.

Киноны сонирхолтой алдаанууд 4

T-1000-ын жолоодсон ачааны машин гүүрэн дээр онхолдох үед салхины шил нь салж унадаг. Гэтэл дараагийн үзэгдэл дээр шилтэй болчихсон байдаг.

Киноны сонирхолтой алдаанууд 5

The Avengers

Нэгэн үзэгдэл дээр Thor онхолдсон машин дотор гацсан хүнийг авардаг. Энэ үед машины буфер гэмтсэн байдаг ч дараа нь ид шидийн юм шиг бүтэн болсон байдаг.

Киноны сонирхолтой алдаанууд 6

Dallas Buyers Club

1985 онд болж буй үйл явдлыг харуулсан хэсэг дээр гол дүрийн ард Lamborghini Aventador машины зурагт хуудас өлгөөтэй байдаг. Гэвч энэ машин дөнгөж 2011 онд л үйлдвэрлэгдэж эхэлсэн.

Киноны сонирхолтой алдаанууд 16

Titanic

Алдарт Титаник хөлгийн тавцан байсхийгээд л өөрчлөгддөг.

Киноны сонирхолтой алдаанууд 7

Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl

Ахмад Jack Sparrow-ын дээрэмчдийн нэг нь үнэхээр орчин үеийн залуу.

Киноны сонирхолтой алдаанууд 8

Terminator 3: Rise of the Machines

John, Kate нарын нисэж байсан онгоцны хөх судал дээрх дугаар өөрчлөгддөг.

Киноны сонирхолтой алдаанууд 9

Marie Antoinette

Францын хатан Marie Antoinette-гийн амьдралын тухай энэ кинонд өнөө үеийн трэнд болсон кет гардаг.

Киноны сонирхолтой алдаанууд 15

The Magnificent Century цуврал

Sultan Süleyman машинтай бас түүний амьдарч байсан үед цамхаг байсан.

Киноны сонирхолтой алдаанууд 10

Киноны сонирхолтой алдаанууд 11

Alien

Харийнхны хөлгийг судалж байсан судлаачдын бүлгийн гишүүд юүдэн бүхий тусгай хувцас өмсдөг ба энэ нь тунгалаг дуулгатай байдаг. Гэвч харийнхны халдлагад өртсөн сансрын нисгэгч Kane-ийн өмсгөлийг тайлахад тэнд ямар ч юүдэн малгай байдаггүй.

Киноны сонирхолтой алдаанууд 12

The Usual Suspects

Нисэх онгоцыг эхлээд харуулахад 4 хөдөлгүүртэй байдаг бол дараа нь 2 хөдөлгүүртэй болсон байдаг.

Киноны сонирхолтой алдаанууд 13

Ted

John бүхий л хэсэг дээр гар утсаа доош харуулан барьсан байдаг.

Киноны сонирхолтой алдаанууд 14

Gladiator

Яагаад эртний Ромчууд дугуйт тэргэндээ хийн бортого авч явдаг байсан юм бол?

Киноны сонирхолтой алдаанууд 1

Star Wars

Эдгээр цэргүүдийн нэг нь хэтэрхий өндөр бөгөөд толгойгоо хаалганд цохичихдог.

Киноны сонирхолтой алдаанууд 2

90
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/28 at 15:38

    Сэтгэгдэл *ха ха ха

  2. TED -г шалгасан чинь харин

  3. Зочин

    2015/07/29 at 05:26

    Сэтгэгдэл * Xxe yostoi anzaarz baigaagui yum bna shdee xxe

  4. Зочин

    2015/07/29 at 20:14

    тэр star wars хахахаха

  5. namuun

    2015/07/30 at 00:47

    anzaarch baisangui

  6. Зочин

    2015/08/02 at 23:12

    The Usual Suspects
    ene deer 2 hodolguuriin crop hiitsiin bishuu tuunees baihaar haragdj bn.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *