Эмэгтэй зурхайн ордуудын нуугдмал хүч чадлууд! Шаардлагатай үед тэд шyлам эсвэл супер баатар ч болж чадна!

3

Одон орон судлаачдын хэлж байгаагаар, эмэгтэй зурхайн орд тус бүрт өөрийн гэсэн нууц хүч чадал байдаг гэжээ! Таны дотор ямар нууц хүч чадал нуугдаж байгааг эндээс олж мэдээрэй.

Хонь – Тууштай эмэгтэй

Хэрэв таны замд гэнэт үлэмж том хана гарч ирсэн ч гэсэн, эрт оройгүй та бут цохиод л гарч ирэх болно. Та юу зорьж, хаашаа явж буйгаа сайн мэддэг хүн учраас ямар ч саад бэрхшээлийг даван туулж чадна. Хонины ордын эмэгтэйчүүд бууж өгөх гэж юу байдгийг мэддэггүй.

 

Үхэр – Бүтээлч эмэгтэй

Олон хүн Үхрийн ордын эмэгтэйчүүдийг төсөөлөн бодох чадваргүй гэж буруугаар дүгнэдэг. Энэ нь мэдээж буруу юм! Үнэндээ та бол ухаалаг, хүчтэй биеэ даасан эмэгтэй ба өндөр хөгжсөн төсөөллөөрөө ямар ч асуудлыг төвөггүй шийдэж чаддаг.

 

Ихэр – Нийтэч эмэгтэй

Та бол хаана, хэнтэй, хэрхэн яаж харилцахаа хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэддэг хүн ба бусдыг ятгахдаа үнэхээр гаргууд. Та хэдхэн үгийг оновчтой ашиглаад, зорьж буй олон зүйлдээ хүрч чадна. Энэ ордын эмэгтэйчүүдийн ярих чадвар маш сайн.

 

Мэлхий – Уран бүтээлч эмэгтэй

Энэ ордын эмэгтэйчүүдийг ялан дийлэх бараг боломжгүй. Учир нь хэрэв тэдэнд шаардлага гарвал, тэд хэн ч болж хувирах чадвартай!

Gorbash Varvara / Shutterstock.com

 

Арслан – Зоригтой эмэгтэй

Тэд огтхон ч айдас мэдэрдэггүй. Түүнчлэн тэдний зоригийг юутай ч харьцуулашгүй. Ухаалаг, хөөрхөн хатад бол Арслангийн ордын эмэгтэйчүүд юм!

 

Охин – Ухаалаг эмэгтэй

Охины ордын эмэгтэйчүүдийн хүч чадал бол тэдний логик болон оюуны өндөр чадамж юм. Тэд үргэлж өөрт хэрэгтэй зүйлээ мэдэж байдаг ба бусдад хэрэгтэй, үнэтэй зөвлөгөө өгч чаддаг!

Vzhyshnevska Nataliia / Shutterstock.com

 

Жинлүүр – Ялдам зантай эмэгтэй

Энэ ордын эмэгтэйчүүд дагина л гэсэн үг. Ямар ч нөхцөлд тэд өхөөрдөм, ялдам зантай байж чаддаг. Жинлүүрийн ордын эмэгтэйг хайрласан эр хүн өөрийгөө супер баатар юм шиг л мэдэрнэ!

Natalia Hubbert / Shutterstock.com

 

Хилэнц – Сэтгэл татам эмэгтэй

Хэдийгээр та өөртөө 0% ач холбогдол өгсөн ч гэлээ, хүмүүс тань руу гоёмсог цэцгийг алгасахгүй өнгөрч чаддаггүй эрвээхэй мэт тэмүүлдэг. Үүнийг илбэ эсвэл ид шид гэж хэлж болох байх. Тийм биш гэж үү?

 

Нум – Азтай эмэгтэй

Энэ ордын эмэгтэйчүүдийг мууртай зүйрлэхэд буруудахгүй. Хүмүүс амьдралд тохиолдох саад бэрхшээлд унаж бүдэрч, алдаж онож байхад, та сэтгэлийн хаттай байж, байсан байрнаасаа нэг алхам ч холддоггүй. Танд хэзээ ч гутранги үзэл байдаггүй гэмээр маш их азтай эмэгтэй юм!

 

Матар – Амбицлаг эмэгтэй

Энэ ордын эмэгтэйчүүд зогсолтгүй хөдөлмөрлөдөг ба тэдэнд ядарч, туйлдсан ямар ч шинж тэмдэг ажиглагддаггүй. Байгалиасаа энэ ордын эмэгтэйчүүд шаргуу хөдөлмөрлөхөөр төрсөн ба үр дүнд нь олон шагналын эзэн болдог. Тэд бол зурхайн ордууд дотроос мөнхийн хөдөлгүүр гэж хэлж болохоор орд юм!

 

Хумх – Онцгой эмэгтэй

Зарим хүмүүс энэ ордын эмэгтэйчүүдийг бага зэрэг этгээд, өвөрмөц зуршилтай гэж үздэг боловч, үнэндээ тийм биш! Хүн бүр асуудлаас гарах шийдэл олж чадахгүй, “”Ингээд бүх юм дууслаа” гэж аргаа барах үед тэд хамгийн түрүүнд нөхцөл байдлаас гарах гарц олж чаддаг.

 

Загас – Зөн совинтой эмэгтэй

Энэ ордын эмэгтэйчүүд бодит байдлыг өөрийн өнцгөөс өвөрмөц байдлаар олж хардаг. Тэдэнд гайхалтай зөн совин бий. Загасны ордын эмэгтэйчүүд хайртай хүмүүст нь муу зүйл тохиолдохын өмнө урьдчилан сануулах чадвартай. Зөн совин нь зөв байх магадлал маш өндөр байдаг!

Хамгийн чухал зүйл: Эмэгтэй хүн бүрт бас сул тал гэж байдаг гэдгийг санаарай. Энэхүү мэдээг SHARE хийж найзууддаа дуулгаарай.

43
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Undram Purevgerel

    Undram Purevgerel

    2020/02/09 at 21:02

    .

  2. Отгонжаргал Отгоо

    Отгонжаргал Отгоо

    2020/02/10 at 21:39

    kk bi bol hymh shvv dee

  3. Зөвтгөл Л.

    Зөвтгөл Л.

    2020/02/12 at 15:13

    L.O. Itgel ern ih unen bhiimaa hha

  4. Amina Battoo

    Amina Battoo

    2020/02/12 at 15:47

    Nomuk Nomun Undraa Enkhjin Zorigoo

  5. Загас

  6. Tengeriin Ohin Tengeriin Ohin

    Tengeriin Ohin Tengeriin Ohin

    2020/02/12 at 21:38

    Melhiinii ordoo gj kk

  7. Уянга

    2021/05/12 at 15:23

    Яг үнэн юм аа би бүр найзууддаа хэлсэн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *