Сэтгэл зүйн тухай 14 сонирхолтой баримт

1

Саяхан хүртэл сэтгэл зүй, философи гэдэг шинжлэх ухаан гар гараасаа хөтлөлцөн салшгүй нэг бүхэл байсан билээ. 1870-аад оноос л эхлэн психологи бие даасан шинжлэх ухаанд тооцогдон тоо томшгүй туршилт, судалгаа хийсээр зах зухаас нь ойлгох болсон. Сэтгэл зүйн талаарх дараах багахан баримтуудтай танилцаж өөрт төрсөн сэтгэгдлээ бидэнд сэтгэгдлээр үлдээгээрэй.

1. Хэрвээ та өөрийн зорилгыг бусдад зарлах юм бол таны зорилгодоо хүрэх санаачилга буурч зорьсондоо хүрэх боломж багасна гэдгийг шинжээч нар баталжээ

1933 оноос эхлэн энэхүү судалгааг хийжээ. Хэн нэгний зорилгыг бусдад зарласны дараа хүмүүсийн зорилгодоо хүрэх санаачилга эрс буурч байсан байна. Хүрэх гэж буй зорилгыг бусдад зарлахад зорилго тавьсан хүн зорилгодоо хүрсэн мэт санагддаг учраас ийнхүү санаачилга нь буурдаг ажээ.

Сэтгэл зүйн тухай 14 сонирхолтой баримт 2

2. Хүн болгон сонсох дуртай дуутай байдаг, тухайн дуу нь түүний амьдралын нэгэн үетэй салшгүй холбоотой учир хүн тэр дуунд дуртай болдог гэж судлаачид тайлбарлаж байна

Дуу хүний сэтгэл хөдлөлд шууд нөлөөлдөг гэдгийг баталсан. Төгсөх ангийн 9 сурагчид дээр туршихад, үнэр мөн л дуу шиг үр дүн өгсөн буюу үнэр хүний амьдралын нэг хэсэгтэй холбоотойгоор үлддэг байна.

Сэтгэл зүйн тухай 14 сонирхолтой баримт 1

3. Дуу таны дэлхийг ойлгох дүр төрхийг тодорхойлно

Дуу хөгжим хүний хүлээн авах мэдрэмжид нөлөөлдөг гэдгийг Гронингенийн Их сургуулиас хийсэн туршилт нотолжээ.

Дуу хөгжим хүний сэтгэл санаанд өндөр сэтгэгдэл үлдээдгийг тус их сургуулийн судалгаа нотолжээ. Туршилтын явцад гунигтай болон баясгалантай царай үзүүлэх үеэр өөр өөр төрлийн хөгжим сонсгосон байна. Харж байгаа зурагнаас бус сонсож байгаа хөгжмөөр хүмүүсийн сэтгэл хөдлөл илэрчээ.

Сэтгэл зүйн тухай 14 сонирхолтой баримт 3

4. Бусдад мөнгө зарах нь өөрт зарж байгаагаас илүү таашаал авчирдаг

Бусдад мөнгө зарах нь өөрт зарж байгаагаас илүү таашаал авчирч байгааг Харвардын бизнесийн сургуулийн туршилтаар батлагджээ. Мэдээж, таны бэлдсэн Шинэ жилийн бэлгийг ойр дотнынхон чинь аваад ямар байх бол гэдгийг та төсөөлж бэлэг сонгодог, бас бид хүнээс ямар бэлэг авахаа ч мөн төсөөлөн баярладаг билээ.

Сэтгэл зүйн тухай 14 сонирхолтой баримт 4

5. Эд зүйлст мөнгө зарцуулснаас зугаатай зүйлд мөнгө зарцуулах нь илүү таашаал өгдөг

Сэтгэл хөдлөлийг судалдаг шинжлэх ухаан сүүлийн үед баяр баясал хэмээх зүйлийг нарийн судалж эхэлжээ. Хүмүүс аялал зугаалга, баяр ёслолд зориулж цуглуулсан эд хөрөнгөнөөсөө зарж үрэх нь бий, мөн үл хөдлөх хөрөнгөтэй болохын тулд ч жижиг сажиг хөрөнгөнөөс салах тохиолдол ч гарна.

Сэтгэл зүйн тухай 14 сонирхолтой баримт 1

6. Өнөөгийн хүүхдүүдийн мэдрэмтгий/цухалдуу байдал нь 1950-иад оны үеийн сэтгэл мэдрэлийн хөнгөн өвчтөн хүний цухалдуу байдлын дундаж хэмжээтэй адил байгааг судалгаагаар баталжээ

Нийт хүн амын 49% нь аливаа нэгэн эрсдэл, шахалт, түгшүүртэй байдал зэргийг даван туулж өдийг хүрчээ. Он жил өнгөрөх тусам хүмүүсийн цухалдуу, мэдрэмтгий байдал нэмэгдсээр л байх болно. Хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдэх хэдий ч нийгэмтэйгээ харьцах харьцаа нь багасч, ажлаа бага сольж, гэр бүлтэй болохоос татгалзан ганцаар амьдрахыг илүү дээрд үзнэ.

Сэтгэл зүйн тухай 14 сонирхолтой баримт 5

7. Зарим нэг шашны мөргөл нь хүний стрессийг тайлахад сайн нөлөөтэй

Шашин шүтэж, нүглээ наминчлан ном уншдаг шүтэгчид стресст орж, сэтгэл зүйн дарамтад орох нь харьцангуй бага байдгийг судалгаагаар нотолжээ.

Сэтгэл зүйн тухай 14 сонирхолтой баримт 7

8. Мөнгөөр өчүүхэн ч гэсэн баяр баяслыг худалдан авч болно

Судалгаанаас харахад, жилийн орлого нь 75,000 долларын орлогоос давахад баяр баяслыг өдөөх нь багасдаг байна.

2008-2009 оны хооронд 450,000 Америкчуудын дунд хийсэн судалгаанаас харахад өдөр тутмын баяр баясал, амьдралын бүх л үеийн баяр баясал гэж байгааг тогтоожээ. Илүү их мөнгөтэй хүмүүс өөрийн амьдралыг “өндрөөр үнэлжээ”. Гэхдээ 75,000 доллараас илүү орлоготой хүмүүсийн хувьд аливаа юм зүгээр л “эд зүйлс”-т тооцогдож байгааг судалгаа харуулсан байна.

Сэтгэл зүйн тухай 14 сонирхолтой баримт 6

9. Эргэн тойрон баяр хөөртэй хүн хэдий чинээ олон байна та төдий чинээ л баяр хөөртэй байна

Хэн нэг нь халдвартай инээдээр инээж та даган баясч чангаар инээх тохиолдол зөндөө л болж байсан байх. Судалгаанаас харахад инээд хөөр, уур хилэн бүгд л халдвартай эд юм.

Сэтгэл зүйн тухай 14 сонирхолтой баримт 8

10. 18-33 насныхан илүү стресстэй байдаг. 33 наснаас эхлэн стрессийн хэмжээ аажмаар буурна.

Америкийн сэтгэл судлалын холбооноос 2012 онд хийсэн судалгаанаас харахад 18-33 насныхан илүү стресстэй байдаг байна. Нас нэмэх тусам стрессийн хэмжээ багасна.

Сэтгэл зүйн тухай 14 сонирхолтой баримт 9

11. Муу нойртой хоносон ч бүтэн нойртой хоносон гэж өөрийгөө хуурахад өдрийн ажлын чадамж хэвээрээ байж чаддаг

Дахиад ганц, хоёр цаг унтчих юмсан гэсэн хүсэл хэн бүхэнд л бий. “Сэтгэл зүйн туршилт” сэтгүүлийн нийтлэлээс харахад, хүний унтах ёстой дундаж цагаас бага унтсан хүнд та унтах ёстой дундаж цагийнхаа нойрыг авсан гэж хэлэхэд тэдгээр хүмүүсийн ажлын чадварт ямар нэгэн өөрчлөлт гараагүйг судалгаагаар нотолсон тухай нийтэлжээ.

Сэтгэл зүйн тухай 14 сонирхолтой баримт 10

12. Ухаантай хүмүүс өөрийгөө чамладаг бол ухамсар дорой хүмүүс өөрийгөө төгс хэмээн үнэлдэг

Үүнийг Dunning Kruger-ийн онол гэх бөгөөд чадвар муутай хүмүүс өөрийгөө хэт дээгүүр тавьдаг. Зоос хоёр талтай байдгийн адил өндөр чадвартай хүмүүс өөрийгөө чамлаж байдаг байна.

Сэтгэл зүйн тухай 14 сонирхолтой баримт 11

13. Хэрвээ та болсон үйл явдлыг санаж байгаа бол сүүлчийн удаа санаж байгаа байж болох юм

Энэ судалгаагаар тархины бас нэг сонирхолтой хэсгийг нотолсон юм. Урьд өмнө болсон үйл явдлыг дурсан санах тоолонд уг дурсамж бага багаар бүдгэрсээр байгаа хэрэг юм.

Сэтгэл зүйн тухай 14 сонирхолтой баримт 12

14. Гадаад хэлээр эргэцүүлэн гаргасан шийдвэр нь илүү оновчтой байдаг

Чикагогийн их сургуулийн туршилтад АНУ болон Солонгосын иргэд оролцжээ. Гадаад хэлээр эргэцүүлж байгаа аливаа асуудал ээдрээнд орж тээгэлдэх нь хамаагүй бага байсан байна.

Сэтгэл зүйн тухай 14 сонирхолтой баримт 13

70
ГайхмаарГайхмаар
23
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
10
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Эрүүл мэндийн онлайн зөвлөх

    2015/05/12 at 16:17

    Сэтгэгдэл *Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат.

    Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн.

    Үйлчилгээ:
    1. Даралтыг зохицуулна.
    а. Толгойн хэсгийн цэгүүдээр
    б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр
    в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар
    г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр
    2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах
    3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна
    4. хэсэг газрын өвдөлтийг намдаана
    5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ
    6. Иллэг, массаж хийнэ
    Эрүүл мэндийн зөвлөх утас: 94448429.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *