Лонхных нь гадаад үзэмж байдлаар сайн дарс сонгох аргууд

1

Лонхоо задалж үзэлгүйгээр сайн дарс сонгож авах шинж тэмдгүүдийг мэдэж авцгаая.

Шилний зузаан

Хөнгөн болон хүнд лонх гэж бий. Хөнгөн – зэвхий ногоон, бүдэг бор, цэнхэр өнгөтэй эсвэл өнгөгүй нимгэн шилээр хийсэн лонх. Ёроолд нь хонхорхой үгүй. Ийм саванд удаан хадгалах зориулалтгүй дарс савлана. Ийм дарсыг 1-2 жилд уух хэрэгтэй.

Хүнд лонх нь хар ногоон, хар бор өнгөтэй хүнд, зузаан шилтэй байна. Ийм шилтэй дарсыг та удаан хадгалах гэж байгаа бол авч болно.

Лонхны хэлбэр

12 янзын хэлбэр бий. Зөвхөн хараад л та дотор нь ямар дарс байгааг шууд тодорхойлж мэдэх болно.

Бордо

Шулуун, өндөр мөртэй, ёроолдоо жижиг хонхорхойтой. Ийм саванд Францын Бордо мужийн каберне-совинон, мерло, мальбек, совиньон-блан, шенен блан, семильон, сотерн болон меритаж зэрэг дарсыг савладаг. Улаан винонд хар ногоон лонх байх бол цагаан дарсанд гэрэлтэй-ногоон эсвэл тунгалаг шил хэрэглэнэ.

Бургунд

Налуу мөртэй, бусдаасаа арай өргөн биетэй байна. Лонх нь үргэлж хар-ногоон өнгөтэй шил байх ба пино-нуар, алиготе, шардане зэрэг дарс дотор нь байна.

Рона

Өмнөхтэй төстэй лонхтой боловч хоолой нь арай том, мөр нь илүү өнцөгтэй байна. Мөн сүлд нь дармал байх нь их. Гренаш, мурведр, сира зэрэг дарсыг энэ саванд савлана. Улаан дарс ногоон өнгөтэй лонхонд, цагаан дарс нь тунгалаг өнгөтэй саванд байна.

Шампанск

Дарсныхаа онцлогоос шалтгаалан лонхны хэлбэр нь бий болсон байна. Зузаан шил, налуу мөр, ёроолын том хонхорхой зэрэг нь лонх дотор даралт жигд байхад тустай бөгөөд даралт 6 атмосфер хүрнэ.

Кот-де-Прованс

Кот-де-Прованс мужийн дарс үйлдвэрлэгчдийн ягаан болон улаан дарсанд зориулж хийсэн лонх

Эльзасын бишгүүр

Энэ нь хавтгай ёроолтой, өндөр лонх. Францын Эльзас муж, Германы Мозель мужийн дарсанд зориулж хийсэн байна. Гэрэлтэй-ногоон өнгөтэй ба рислинг болон мюллер-тургау дарс савлана.

Рейн

Нарийхан, өндөр, урт хоолойтой. Хар ногоон өнгийн шилээр хийнэ. Усан үзмийн рислинг, мюллер-тургау, гевюрцтраминер дарс савлана.

Кьянти

Дугариг торх адил, сүрлэн саванд хийсэн лонх. Мөн фияско гэж нэрлэх нь бий. Зөвхөн кьянти хэмээх Италийн Тосканы дарсанд хэрэглэдэг. Гэхдээ одоо кьянтиг энгийн стандарт лонхонд савладаг болжээ.

Боксбойтель

Эллипсоид хэлбэртэй, богино хоолойтой, зүүн талдаа сүлдний дардастай лонх. Германы Франкония мужийн дарс савлах бх зарим Португалийн дарсыг ч ийм саванд хийнэ.

Юра

Гэрэлтэй ногоон өнгийн өвөрмөц хэлбэртэй энэ лонхонд Францын зүүн хойд нутгийн дарс үйлдвэрлэгч нарын саваньен, пульсар, труссо, пино-нуар, шардане зэрэг дарсыг савлана.

Вэн Жон

Юра мужийн саваньен дарс савлах лонх. Ийм дарс нь 6 жил исгэгчийн хальс дор байж бүрэлдэнэ. Лонхны хэмжээ 620 мл. Энэ нь дэлхий дээрх цорын ганц тасалгааны хэмд зардаг цагаан вино юм.

Хатууруулсан дарс

Ялгарах онцлог нь “хавантай” хоолой бөгөөд энэ нь тунадас үүсэхээс сэргийлдэг ба хар шилтэй байна. Мадер, марсалы, вермут, порто зэрэг дарс савлана.

Ёроолын хонхорхой

Энэ хонхорхой дарсны чанарт ямар ч хамаагүй юм. Энэ нь дарсыг удаан хадгалах явцад лонхны хананд тунадас наалдах зориулалттай. Ийм ёроолтой дарсыг аягалахад булингартах нь бага байна. Мөн ёроолын хонхорхойн хэмжээ үйлдвэрлэсэн газар нутгийн онцлогоос шалтгаалдаг.

Бөглөө

Дэлгүүрт ихэвчлэн эргүүлдэг болон сонгодог бөглөөтэй дарс байх ба та “штопор” ашиглан онгойлгодог. Сонгодог бөглөө нь мод болон нийлмэл эдээр хийгдсэн байдаг. Натурал материалаар хийсэн бөглөө нь илүү сайн ба лонхонд маш бага боловч хүчилтөрөгч нэвтрүүлж байдаг байна. Энэ нь дарс исэж, хөгшрөхөд нь тусална. Мөн бөглөөний уртыг анзаараарай. Урт тусмаа л сайн.

Эргүүлдэг бөглөөг Шинэ Зеланд, Австрали, Австри, Герман, АНУ зэрэг улс хэрэглэнэ. Хөнгөн цагаанаар хийгдэх ба хүчилтөрөгч орох ямар ч боломжгүй болгож, дарс хөгшрөх, исэхэд саад болно. Ийм дарсыг савласнаас хойш 1-3 жилийн дотор уух хэрэгтэй. Сүүлийн үед Австралийн дарс үйлдвэрлэгч нар үнэтэй дарсаа бас ийм бөглөөгөөр бөглөдөг болж байна.

Хоолойн бүрээс

Хямд дарс нь пластик бүрээстэй байна. Үнэтэй дарс нягт фольгагаар хийсэн бүрээстэй.

Шошго

Шошго дээр дарсны шинж чанар, үйлдвэрлэгчийн тухай мэдээлэл байна. Шошго дээр байх эдгээр зүйлүүдэд анхаарал хандуулах хэрэгтэй.

Үйлдвэрлэгчийн нэр

Chateau Terre Rouge, Le G de Chateau Guiraud, Oyster Bay, Крымский погребок, Инкерман – эд бол бүгд үйлдвэрлэгч нарын нэр юм. Бичсэн байдал нь лого мэт харагдах ба тэр болгон нүдэнд шууд тусахгүй.

Үйлдвэрлэсэн газар нутаг

Газар нутгийг ихэвчлэн томоор бичнэ. Хамгийн алдартай нь Францын Bordeux (бордо), Medoc (медок), Bourgogne (бургунд), Chablis (Шабли), Graves (Грав), Champagne (Шампань). Испаний –Rioja (Рьоха).

Усан үзмийн төрөл, сорт

Усан үзмийн сорт нь лонх дээр ойлгомжтой, томоор бичигдсэн байдаг. Зарим хүн нэртэй андуурдаг тал бий. Merlo (мерло), Malbec (мальбек), Pino Noir (пино нуар), Pino Grigo (пино грижо),Cabarnet (каберне), Chardonnay (шардоне), Risling (рислинг), Montepulciano (монтепульчано), мускат, изабелла зэрэг нь бүгд усан үзмийн сорт юм. Эхлээд төөрөлдөх амархан боловч яваандаа ялгааг нь мэдэрнэ.

Сахарын агууламж

Хатуу чанарыг бодвол сахарын агууламжийг лонхон дээр бичихгүй. Оронд нь хуурай, хагас хуурай юм уу хагас чихэрлэг зэрэг үгс байна. Танд таалагдаж байгаагаа сонго.

Ургацын жил

Ургацын жилийг лонхон дээрээс харж болно. Тухайн жилийн ургац нь өвчлөл, хорхой, цаг агаарын байдлаас их шалтгаална. Сайн чанартай дарс сонгохын тулд дарсны хувьд хамгийн сайн жил нь ямар он байсныг интернетээр хар.

Чанарын шатлал

4 янз байна:

  • Vin de table – энгийн, өдөр тутмын, хөнгөн дарс
  • Vin de Pays – нутгийн, усан үзмийн гарал үүсэл бичсэн дарс
  • Vin Delimite de Qualite Superieure (V.D.Q.S.) – өндөр чанартай дарс
  • Appellation Controlee (A.C.) эсвэл Appellation D’origine Controlee (A.O.C) – хамгийн сайн дарс

Италийн вино үйлдвэрлэгч нар өөр үсгээр чанар тодорхойлж бичдэг байна. DOCG (Denominazione di Origine Controllata e garantita) болон DOC (Denominazione di Origine Controllata) нь хамгийн өндөр зэрэглэл ба ягаан туузтай. IGT (Indicazione Geografica Tipica) нутгийн дарс гэдгийг тодорхойлно.

Дарсан жил

Испани дарс сонгохдоо Joven, Crianza, Reserva болон Gran Reserva гэсэн бичгийг анзаар. Энэ нь тухайн дарсыг дарсан жилийг өсөх чиглэлээр харуулж байгаа хэрэг. Хамгийн залуугаас – 5 наснаас доошгүй гэсэн тэмдэглэл. Gran Reserva бичигтэй нь хамгийн сайн ургацтай жилийн дарс юм. Ийм бичиг бас Италийн дарс дээр байж болно.

Савласан төрөл

Усан үзмийн боловсруулах талбай дээрээ савласан дарс дээр Mis En Bouteille A La Propriette гэж бичих бол яг ургацын талбай дээр савласныг нь Mis En Bouteille dans le Region De Production гэж тэмдэглэнэ. Хэрвээ Mis En Bouteille Par гэсэн бол усан үзмийг хувийн аж ахуйгаас худалдан авч боловсруулсан, том компанид савлажээ гэж ойлгоно. Ийм нөхцөлд түүхий эдийн чанар өндөр байх баталгаа бага.

14
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *