Мөнгө санхүүтэй холбоотой, мартаж болохгүй ёс зүйн 10 дүрэм

7

Хүний цалин мөнгийг сонирхох нь бүдүүлэг зүйл бөгөөд хүн болгонд танихгүй хүний иймэрхүү асуултаас зугтах шаардлага тулгарч байсан байх. Гэтэл заримдаа бид өөрсдийн сониуч зан, үйл хөдлөлөөрөө өөрсдөө ч мэдэлгүй бусдыг эвгүй байдалд оруулдгаа анзаарахгүй байх тохиолдол бий. Энэ бүхнээс хол байж болох бөгөөд үүний тулд мөнгөтэй холбоотой хэд хэдэн дүрмийг мэдэж байх хэрэгтэй.

Өөрийгөө шалга: ресторанд хоол идээд төлбөрөө хэрхэн төлөх, найздаа бэлэг авахдаа мөнгө цуглуулах эсвэл дэмий асуултаас шууд зугтах хэрэгтэй эсэх талаар та мэдэх үү?

Энэ удаа мөнгө санхүүгийн дүрэм хэмээн нэрлэсэн, хүн болгонд хэрэг болох 10 тохиолдлыг сонгон авлаа.

1. Бусдын сонголт, мөнгөний зарцуулалтыг бүү тайлбарла, шүүмжил

Бусад хүн өөрийнхөө мөнгийг хэрхэн зарцуулж байгааг шүүмжлэн ярилцах нь бүдүүлэг хэрэг төдийгүй утгагүй зүйл юм. Та найзыгаа аялалд явъя гэхэд өнөөх нь татгалзвал та “чи надаас хоёр дахин их цалинтай байж” гэсэн үг хэлэх ба энэ нь аялалд явах шийдвэрт ямар ч нөлөөгүй төдийгүй та хоёрын харилцаанд хор болж болно. Тухайн хүн санхүүгийн ямар байдалд байгааг (өр, зээл, эмчилгээнд зориулсан хадгаламж…) та хичнээн ойрхон найз нөхөд байсан ч мэдэхгүй байж болох юм.

Үүнээс гадна бусдын зарлагыг шүүмжлэн ярилцах, ялангуяа араар нь ингэж ярихаа болих хэрэгтэй. Тэр хүний зарим зарлага болох хоёр дахин үнэтэй үсчинд үйлчлүүлэх зэрэг нь ухаангүй үйлдэл мэт санагдаж болох юм. Та ийм мөнгийг арай өөрөөр зарцуулах байсан байж болно. Гэхдээ тэр мөнгө бол түүний л мөнгө бөгөөд сонголт нь бас түүнийх билээ.

 

2. Хамтын зугаа цэнгэлд оролцохдоо найз нөхдийнхөө санхүүгийн боломжийг бодолцох хэрэгтэй

Таны найз зээлээ төлж байгаа эсвэл амралтанд зориулж мөнгө цуглуулж байгаа гэдгийг нь та мэдэж байгаа бол үнэтэй ресторанд орох санал гаргах хэрэггүй. Харин хаашаа явмаар байгааг нь асуух нь дээр бөгөөд ингэснээр найз чинь татгалзахгүй, таныг ч эвгүй байдалд оруулахгүй билээ.

 

3. Нийтийн бэлэг авахдаа хүн болгоны санхүүгийн боломжийг анхаар

Хэрвээ та найз нөхөд, хамт олны хамтын бэлэг бэлдэж, зохион байгуулж байгаа бол хүн болгонд боломжийн байх хэмжээг сонгох хэрэгтэй. Хэн нэг нь ийм зүйлд зориулан 20,000₮ бэлдсэн байсан ч түүнээс 50,000₮ шаардвал ямар байхыг төсөөлөөд үз. Гэтэл зарим нэгэнд нь иймэрхүү мөнгө цуглуулах явдал нь огт санаандгүй зүйл байсан байж болно. Тиймээс хүн болгон хэдийг зарж чадахыг урьдчилан мэдэж түүн дээрээ тулгуурлан мөнгө цуглуулах хэрэгтэй.

 

4. Рестораны төлбөр шударгаар хуваарилагдаж байгаад анхаарах

Олуулаа ресторан болон баранд төлбөрөө хуваан төлж байгаа бол юу ч идээгүй, уугаагүй хүн байгаа эсэхийг нягтал. Хэн нэгэнд дундаа захиалсан хоол таалагдаагүй юм уу өөр нэг нь дарс уухгүй гэсэн байж болох юм. Хэн ч хүний хоол, ундаанд илүү мөнгө төлөхийг хүсэхгүй бөгөөд ийм нөхцөлд хүн болгон өөрийнхөө төлбөрийг төлөг.

 

5. Хэрвээ та найзаасаа ямар нэг үйлчилгээ гуйж байгаа бол төлбөрийг нь өөр нэгэн мэргэжилтэнд төлөх байсан шигээ төл

Энэ чадварлаг зурагчин, оёдолчин таны найз боловч энэ нь автоматаар хямдрал бий болно гэсэн үг биш юм. Хүн өөрийнхөө цаг, нөөцийг заран танд юм хийж өгч байгаа учир зохих ёсоор нь төлөх хэрэгтэй.

 

6. Таниас бага мөнгө олж байгаа найзынхаа хажууд мөнгө дутагдаж байгаа зовлон бүү ярь

Хэн нэг хүн зурагт авахыг хүсэж байсан боловч яг авахын өмнө үнэ нь нэмэгджээ. Энэ нь таагүй зүйл боловч үүнээс илүү таагүй зүйл нь иймэрхүү гомдлыг сонсох явдал бөгөөд тэр тусмаа та хоёр сарын турш энгийн нэг хямдхан богино долгионы зуух авах гээд чадахгүй байгаа үед шүү. Тиймээс иймэрхүү ярианаас зайлсхийж, найз нөхрөө эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээ.

Ер нь универсал дүрмийг тогтоож авах хэрэгтэй: та орлого, зарлага, өр зээлийн тухай ямар ч өргөн ойлголттой, мэдээлэлтэй байсан ч санхүүгийн сэдэвт үргэлж болгоомжтой хандаж байгаарай.

 

7. Бусад хүнээс эд зүйл нь ямар үнэтэйг бүү асуу

Хүний цалин мөнгийг асуух нь зохимжгүй гэдгийг хүмүүс ерөнхийдөө ойлгодог боловч байрны мөнгө чинь хэд гардаг вэ? гутал чинь ямар үнэтэй вэ? амралт ямар үнэтэй болсон бэ? зэрэг асуулт асуухаасаа ер зовдоггүй. Ийм асуулт асуух нь харилцан ярилцагч хүнээ эвгүй байдалд оруулж байдаг юм шүү гэдгийг санаж тогтоох хэрэгтэй. Бүхнийг мартах хэрэгтэй ба хэрвээ үнэхээр сонирхол татаад унтаж чадахгүй бол Google-ээс хайлт хийж үнийг нь мэдэж болно.

Харин танд ийм асуулт тавих юм бол та заавал хариулах албагүй гэдгийг мэдэж аваарай. Зүгээр л “энэ тухай ярьмааргүй байна” гэхэд л болно. Эсвэл зөрүүлээд “та яагаад үүнийг асуугаад байна?” гэж асуу.

 

8. Өрөө цагт нь өгч бай

Хэрвээ танд өр тавих зайлшгүй шаардлага тулгарсан бол хэзээ буцааж өгөхөө заавал хэлж түүнийгээ яг таг баримтлах хэрэгтэй. Хэрвээ хэзээ буцааж өгч чадахаа хэлж чадахгүй бол үүнийгээ ч шударгаар хэл. Татгалзахад нь гомдох хэрэггүй: нөхөрлөл бол нөхөрлөл, харин таныг спонсорлох үүрэг тэр хүнд үгүй.

 

9. Зөвхөн найз нөхдийн хувиар зээл өгөх хэрэггүй

Зарим хүн найз нөхөд, хамаатан садандаа мөнгө зээлэхгүй гэдэг дүрэм баримталдаг ба энэ нь зарим талаар маш зөв юм. Хэрвээ та энэ практикын эсрэг үзэлтэй биш бол нөхцөл байдал таны санхүү, харилцаанд ямраар ч нөлөөлөхгүй гэдгийг харах болно. Дараа нь өрөө өгөхгүй найз нөхөртэйгөө муудалцан салж байхаар эхлээд шууд татгалзсан нь дээр.

Өөрийгөө өмгөөлөх шаардлага үгүй боловч та үүнийгээ хэлэхээс зовж байвал зээл төлж байгаа эсвэл том худалдан авалтанд мөнгө хурааж байгаа гэж хэлээрэй.

 

10. Бусдад мөнгө хэрхэн зарцуулахыг бүү заа

Та хүнд туслах гэсэн байж болох ч бусдыг өөрийнхөө хөрөнгийг хэрхэн зарцуулж байгааг шүүмжлэх, зөвлөгөө өгөх нь дэмий зүйл юм. Магадгүй та зээл авалгүйгээр мөнгө цуглуулах сайн арга мэддэг байж болох ч таниас энэ талаар тусламж, зөвлөгөө хүссэний дараа л хэлж өгөх нь жинхэнэ тус юм. Бусад нөхцөлд зөвхөн дургүй л хүргэх болов уу.

Мөнгөний асуудалд тун эв зүйтэй хандах хэрэгтэй. Эдгээр энгийн зарчмыг баримталж, хэрвээ хэн нэг нь зөрчиж байвал өөрийнхөө хил хязгаар, хувийн эрх ашгаа зоригтой хамгаалж байгаарай.

Танд эдгээр зүйл дээр нэмэх юм байна уу? Энэ тухай сэтгэгдэл дээр бичээрэй.

111
ГоёГоё
18
БахархмаарБахархмаар
14
Ха ХаХа Ха
13
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Aibek Manuarbek

    Aibek Manuarbek

    2018/03/31 at 12:56

    bolno

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *