Жүжигчин Женнифер Энистон ямар ч фотошоп засвар хийгдээгүй өөрийнхөө бодит зургийг дэлгэн харууллаа

1

Зоригт Женнифер Энистон маань инстаграмд өөрийн гэсэн аккаунттай болонгуутаа “Инстаграм бодит байдлын эсрэг” гэсэн хөдөлгөөнд нэгджээ. Variety сэтгүүлд зориулсан зургаа нийтлэхийн хамт 50 настай жүжигчин бүсгүй маань засаж янзлаагүй өөрийнхөө зургуудыг хамт үзүүлсэн бөгөөд үүгээрээ тэр өөрийгөө жирийн нэгэн гэдгийг, сэтгүүлийн хавтсан дээрх сайхан хүүхэн байхын тулд бүхэл бүтэн гоо сайхны болон өөр бусад олон баг ажилладгийг харуулсан байна.

Гоо сайхны тухай сэтгүүлд зориулсан зураг авахуулахын өмнө өөрийн засаж янзлаагүй зургуудыг Женнифер Энистон инстаграмдаа нийтэлсэн байна

boredpanda.com

“Би бол жирийн нэг эмэгтэй – хэмээн Энистон бичжээ. Гэхдээ миний үсийг засаж, нүүрийг будна. Надтай цуг стилист, фото зурагчин, гэрэлтүүлэгч ажиллахаас гадна янз бүрийн зориулалттай эд зүйлс зэргийг ашиглаад хамгийн сүүлд компьютер хэрэглэнэ. Гэхдээ би дөнгөж сэрээд ийм л харагддаг юм шүү гэдгийг санаж байгаарай”.

boredpanda.com

Энистон үүнийхээ хажууд өөрийнхөө зургийг фотошопоор засаж байх явцын үеийг харуулсан байна. Үнэхээр өөр байгаа биз?

boredpanda.com

Женнифер “Freinds” цувралд тоглож алдаршсан юм. Түүний жүжигчний замнал энэ киноноос эхлэн шууд л тэнгэрт гарсан гэж хэлж болох байх. Одоо тэрээр инстаграмд орж ирсэн нь түүнээс нь дутуугүй шуугиан тарьжээ. “Инстаграмд дөнгөж орж ирэнгүүтээ олны сенсац болсон өөр ийм хүн байдгийг би мэдэхгүй юм байна“ хэмээн Entertainment Tonight теле шоуны хөтлөгч Лорен Зима хэлжээ.

boredpanda.com

Variety сэтгүүлд хэвлэгдсэн Энистоны зураг түүнийг их сэргэлэн цовоо, гэрэлтэй байдлаар харуулсан байна.

boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com
boredpanda.com

Женниферийн инстаграмд нийтэлсэн анхны зураг нь Freinds цувралын найз нөхөдтэйгөө авахуулсан селфи байсан бөгөөд тэд дахин цуглаж, өнгөрсөн сайхан цагаа дурсаж байхдаа энэ зургийг авсан байна. Ганцхан энэ зураг гэхэд л 14 сая лайк цуглуулжээ.

boredpanda.com
boredpanda.com

Үүнээс гадна Женнифер одоо трэнд болоод буй “Өмнө нь ба Дараа нь” гэсэн хүүхэд насны зураг, одоо үеийн зургаа харьцуулж тавьдаг байдлыг даган өөрийн зургийг ч нийтэлжээ.

Энистон удахгүй Инстаграмын жинхэнэ од болох бололтой. Та харин юу гэж бодож байна?

4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *