Гүзээлзгэний дэглэм – 4 өдөрт 3 кг хасна!

0

Дараах дэглэм нь гүзээлзгэнэд дурлагсдын хувьд баяр хөөр бөгөөд зөвхөн тэдний дуртай жимсэнд тулгуурласан дэглэм юм.

Витамин С болон фолийн хүчлээр баялаг гүзээлзгэнэ жимсний хэрэглээг нэмэгдүүлэх байдлаар энэ дэглэм явагдана. 100гр гүзээлзгэнэд л гэхэд 30 калори байдаг учраас хүссэн жингээ хасаж, өдрийн турш хангалттай энергитэй байхын тулд хооллох бүртээ гүзээлзгэнэ идэхийг энэ дэглэм санал болгож байна.

Өглөөний цайндаа 300гр гүзээлзгэнэ идэх ба оройн хоолны дараа дессерт болгон мөн адил хэмжээтэйг хэрэглэнэ. Мөн 300гр гүзээлзгэнийхээ оронд жимсний салат хийж идэж болно. 250гр гүзээлзгэнэ, тал алим, тал гадил хийгээд нэг цайны халбага зөгийн бал хийж, 50гр чихэргүй таргаар хутгаж иднэ.

Зуушинд багахан зайрмаг дээр хэрчим гүзээлзгэнэ хийнэ. Оройн хоолондоо сүү тослогийн хэмжээг багасгах үүднээс 500гр гүзээлзгэнэ, тараг иднэ. Гүзээлзгэнэтэй хамт өдөрт тал гадил жимс идэж болно.

Энэ дэглэм нь гүзээлзгэний нэмэлт хэрэглээг санал болгосон хооллолт боловч бусад олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнтэй харшилдаг.

Үүнтэй ижлээр улирлаас хамаараад бөөрөлзгөнө эсвэл аньс гэх мэт бусад жимсээр дэглэм барьж болно.

Өөдрийн турш хооллох хооллолтын жишээ:

Өглөөний цай: кофе эсвэл нэг цайны халбага сахартай цай, 350 гр гүзээлзгэнэ, бяслаг.

Зууш: Жижиг ногоотой хачиртай талх (зуурмаг, бяслаг, 100 гр. Тахианы мах эсвэл Турк маягаар шарсан үхрийн мах ).

Өдрийн хоол: хөнгөн ногоотой шөл, нимбэгийн шүүс ба 1 цайны халбага ургамлын тостой ногооны салат, 350 гр гүзээлзгэнэ, нэг хундага цагаан дарс.

Зууш: Нэг цайны халбага элсэн чихэртэй 350 гр гүзээлзгэнэ эсвэл гүзээлзгэний чанамал.

Оройн хоол: Шар буурцгийн гоймон эсвэл чанасан төмс 2 ш, 50гр бяслагтай 500гр гүзээлзгэнэ.

Бие дэх гүзээлзгэний хэрэглээ нэмэгдсэнээр биеэс хорт бодисуудыг гадагшлуулдаг, мөн дээд тал нь өдөрт 2 кг идэж болно. Өдөрт идэж буй хоолныхоо заримыг бага өөх тостой агууламжаар солисноор бодит үр дүнд хүрнэ.

Хүнсний мяндас нь хоол боловсруулалтыг сайжруулдаг ба олон ургамалд буй бодисууд нь антиоксидант нөлөөг идэвхжүүлдэг. Ингэснээр дархлаа болон арьсны цэвэр байдалд сайнаар нөлөөлдөг.

Хэдий тийм ч гэсэн дэглэм нь уураг, өөх тос зэрэг зарим чухал шим тэжээл байхгүйгээр хангалттай биш. Иймээс хэд хоногоос илүү хугацаагаар энэхүү хатуу дэглэмийг барьж болохгүй.

2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *