NASА биднээс одоог хүртэл нууж байгаа 7 зүйл

0

NASA – сансар огторгуй судлалын үндэсний удирдах газар. АНУ-ын засгийн газрын харьяа. Уг байгууллагын хийсэн видео материал ямар ч өөрчлөлтгүйгээр нийтэд цацагддаг гэж мэдүүлдэг. Үнэхээр тийм болов уу? Магадгүй бидний сайн сайхны төлөө ямар нэгэн зүйл нууж байгаа юм биш биз?

Та бүхэндээ нуусан байж болох зарим нэг баримтуудыг дэлгэж байна. Ямар нэгэн тохирох тайлбар олж чадах эсэх нь эргэлзээтэй.

1. Сүлжээ тасалдах. Яагаад?

Шууд нэвтрүүлгийн үеэр дэлгэц дээр учир битүүлэг биет гарч ирэнгүүт нэвтрүүлгээ тасалж байсан тохиолдлууд хэд хэд байдаг. NASA үүнийгээ сүлжээ муудсаны улмаас тасарсан гэж тайлбарлах боловч зарим нэг судлаачид мэдээллийг нуун дарагдуулж байна гэж үзнэ. Чухам тэгээд юу байв – санамсаргүй тохиолдол уу эсвэл санаатайгаар шууд нэвтрүүлгийг тасалсан уу – хэн мэдэх вэ дээ?

 

2. Саран дээр газардсан бичлэгийн санамсаргүй устгал

Харамсалтай нь 1969 онд Саран дээр анх удаа хүний хөл тавьж байгаа жинхэнэ бичлэг NASA-гийн архиваас алга болсон гэх. Тэд гарах арга замыг тэр дор нь олсон буюу урьд өмнө нь бичлэгийг эвлүүлж байсан Lowry Digital-ийн мастеруудад ханджээ. Мэргэжилтнүүд бичлэгийн хуулбарыг ашиглан сэргээсэн бөгөөд та NASA-гийн сайтаас өндөр чанартайгаар үзэх боломжтой. Түүхчдийн үзэж байгаагаар бичлэгийн жинхэнэ хувийг алдана гэдэг том гэмт хэрэг гэжээ. Тэдэнтэй санал нийлэхээс ч өөр аргагүй.

 

3. “Бичгийн хавчаар” ажиллагаа

“Бичгийн хавчаар” ажиллагаа – Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ-ын төлөө АНУ-ын стратегийн үйл ажиллагааны хөтөлбөр дээр ажиллуулахын тулд Гуравдугаар рейхийн эрдэмтдээс сонгон шалгаруулж байжээ. Үүний үндсэн дээр NASA үүсэн байгуулагдсан гэх (тэгэхээр сансар огторгуй судлалын агентлаг хуучин нацистуудаас бүрджээ гэж ойлгож болох нь). Үгүй мөн таарч дээ. Эрдэмтдэд үндсэндээ пуужин зохион бүтээх тал дээр ажиллацгааж байв. Одоо болтол уг ажиллагааны талаарх мэдээлэл нууцын зэрэглэлтэй байдаг ажээ.

 

4. NASA суурьшмал соёл иргэншлийн үлдэгдлийг нуусаар байна уу?

Энэ таамгийг геологи-минералогийн шинжлэх ухааны доктор, профессор Александр Николаевич Портон  тавиад байгаа юм. 2011 оны 10-р сарын 26-ны өдөр NASA-гийнхан Curiosity марс гаригаар явагчийг тавьсан. Ажиллагаа ч амжилттай, марсаар явагч эрдэмтдэд маш их мэдээлэл дамжуулсан: үүн дотор нь оньсого мэт тайлагдашгүй мэдээллүүд ч иржээ. Мэдээллийг нийтэд түгээхдээ эрдэмтэд хэд дахин шүүлт хийсэн юм. Портоновын үзэж байгаагаар, Curiosity одоо танилцуулаад байгаагаас илүү их зураг илгээсэн гэнэ (орчин үеийн өндөр технологийн ачаар). Үнэхээр мэдээлэл тийм хэмжээнд ирсэн эсэх эсвэл замаас нь шүүлтүүр хийгээд хасаад байгаа нь тодорхойгүй хэвээр үлджээ.

 

5. Саран дээр харь гаригийнхан байж болох уу?

2009 онд нисгэсэн LRO (сансрын орбитын бүсэд) Дэлхий рүү онц сонирхолтой гэрэл зургийг зөндөө илгээсэн, өөрөөр хэлбэл Саран дээр амьдрал байгааг нотлох зураг. SecureTeam10–ийн судлаачид Сансрын гадаргуу дээрх цагираг хэлбэрийн дүрсийг анхааралдаа авчээ, магадгүй харь гаригийнханы бааз байхыг үгүйсгэхгүй. Нөгөө талаасаа байгалийн нөлөөнөөс бий болсон цагираг байх ч талтай.

 

6. Үл мэдэгдэх нисдэг биет үү эсвэл Нар уу?

NASA болон Сансар судлалын Европын агентлагийн албан ёсны сайт дээр тавигдсан нарны зургаас нэгэн блоггер этгээд объектыг олж харсан бөгөөд үүнийгээ YouTube дээр байрлуулсан байна. Блоггерийн үйлдлийн дараа уг зураг NASA-гийн албан ёсны сайтаас алга болсон. Яагаад? Харамсалтай нь ямар ч тайлбар байхгүй.

 

7. Америкийн Х-37В онгоц яагаад NASA-гийн зүгээс ямар нэгэн тайлбаргүйгээр сансар руу ниссэн бэ?

Бага оврын шатлл Х-37 В ямар нууц цэргийн хөтөлбөрийн дагуу сансар руу ямар ч тайлбаргүйгээр нисэх болов? Үүнтэй холбоотой маш олон таамаг бий, аль ч хувилбарыг нь батлаагүй. Албан ёсны мэдэгдлээс харахад Х-37В шинэ ионы хөдөлгүүр туршсан гэх (энэ бол аугаа том нээлт, Холлын эффект дээр ионы хөдөлгүүр ажиллах боломжгүй гэж үзэж байсан юм). Сонирхол татаад байгаа зүйл бол туршилтын нислэгийн талаар NASA-гийн тайлан дээр дурдаагүй. Төслийг нууцалсан юм.

20
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *