Та үүнийг шалан дээр дэвссэн хивс гэж бодож байна уу? Энэ бол модон шалан дээр зорж хийсэн онцгой хивс юм

0

“Нүд баясах” – урлагийн гол санаа нь үүнд л оршдог болов уу. Хэн нэгэнд эртний сонгодог уран зураг, нөгөөд нь орчин үеийн урлаг таалагдах бол, харин өөр нэгэнд нь уран баримал, сийлбэр таалагдах аж. Урлагийн ямар ч бүтээл байсан хамаагүй өндрөөр үнэлэх хүн олддог.

Тийм учраас интернетэд үе үе этгээд өвөрмөц урлагийн бүтээлүүд гарч ирэх боллоо. Жишээ нь, энэхүү онцгой хивс – шууд шалан дээр зорж хийсэн эд. Энэ сонирхолтой хивс интернетээр маш эрчимтэй тарж байна, өөрийн давтагдашгүй бүтээлийн ачаар Facebook-д 3,7 мянга гаруй лайк, мөн 13 мянга гаруй шейр хийгджээ.

Хүмүүс шалан дээр дэвссэн хивс гэж л мэднэ, харин Испанийн зураач бүсгүй шалан дээр зорж хивс бүтээжээ.

www.selvaaparicio.com

Хивсийг Испанийн иргэн Сельвой Апарисио (Selva Aparicio) урласан юм. Тэрээр төрөлх Испани нутгаасаа өөр улс орон, тивүүдэд ажилладаг бөгөөд зураач эмэгтэй АНУ-д төржээ. Түүний нэр дээр хэдэн арван үзэсгэлэн бий, Newcity Art түүнд шагнал гардуулах санал хүртэл тавьжээ: 2020 онд тэсрэлт хийж чадсан эмэгтэй уран бүтээлч.

Байгаль түүнийг бүтээлээ туурвихад хөглөдөг гэж тэр үздэг. Тийм ч учраас царс модон шалан дээр уг хивсээ зорж хийжээ.

www.selvaaparicio.com

Апарисио байгаль орчноос эрч хүчээ авахаас гадна амьдрал, vхлийн холбоосыг ойлгох гэж хичээдэг байна. Энэ л шалтгааны улмаас түүний бүтээлүүд олон талын гүн утга санааг илэрхийлдэг. Царс модон шалан дээр бүтээсэн хивс түүний нэрлэснээр “Багын дурсамж” («Childhood Memories») гэдэг нэртэй бөгөөд 2017 оны бүтээл.

Интернет хэрэглэгчид зураачийн уг бүтээлд шууд л дурлацгаав. Жинхэнэ юм шиг харагдах энэ хивс олон хүнд таалагджээ.

www.selvaaparicio.com

Хивс үнэхээр олныг шуугиулж байна, Facebook-ээр уг хивсийг хэсэг бүрээр нь хэлэлцэж магтжээ. Хэдэн мянган хэрэглэгчид энэ постыг бусадтайгаа хуваалцсан нь зураач бүсгүйг дэмжиж байгаа хэрэг юм. Урлагийн бүтээл үнэхээр олон нийтэд нөлөөлж болохыг тэд хамтдаа баталсан байна.

Уран бүтээлд хязгаар гэж үгүй гэдгийг чухам энэ л хивс баталж өглөө.

www.selvaaparicio.com

Харин танд энэхүү модон шалан дээр зорсон хивс таалагдав уу? Сэтгэгдэл хэсэгт бичиж бидэнтэй бодлоо хуваалцаарай.

5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. С. Жавхаа

    С. Жавхаа

    2021/01/06 at 18:36

    N

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *