Эмэгтэйчүүдийг галзууруулах дөхдөг эрчүүдийн 13 зүйл

0
0
10,505

Эмэгтэй хүн болгон төгс эрчүүдийн тухай өөрсдийн төсөөлөлтэй байдаг. Харин эмэгтэйчүүдийн ихэнхийг галзууруулах нийтлэг гадаад төрх байх ажээ.

Эмэгтэйчүүдийн нүдэнд тааламжтай харагдах эрчүүдийн 13 шинж төрхийг танилцуулахаар бэлдлээ. Бид зөвхөн гадаад төрхийг хөндөж байна, таны хувьд ямар нь чухал байхыг өөрөө шийднэ биз ээ.

Ямар дүр зураг гарч байгаатай танилцаарай. Та санал нэг байна уу?

1. Өтгөн хөмсөг

Төрөлхийн өтгөн хөмсөг – багахан цэвэрлэсэн, өөрөөрөө харагдаж байвал таны төрхийг үнэхээр чимнэ. Энэ төрлийн хөмсөг эр хүнийг бүдүүлэгдүү гэхдээ эршүүд харагдуулдаг байна.

 

2. Багахан сахал

Онцгой арга хэмжээний өмнө сахлаа мөлийтөл хусах нь тогтсон соёл бөгөөд өөртөө анхаарал тавьдаг ариун цэвэрч эрчүүдийг илтгэнэ. Бага зэрэг сахлаа ургуулсан төрх ч гэсэн сөрөг сэтгэгдэл төдийлөн үлдээхгүй, харин ч олон эмэгтэйчүүдэд таалагддаг. Энэ нь эр хүн ямар нэгэн байдлаар дүрэм зөрчих сонирхолтойг илэрхийлнэ – ийм эр хүн сонирхолтой биш гэж үү?

 

3. Дүүрэн уруул

Элдэв гадны зүйл шахуулаагүй л бол өөрийн төрөлхийн том уруул хүний сайхан сэтгэлийг илтгэдэг байна.

 

4. Өндөр шанаа

Өндөр шанаатай эрчүүд бага зэрэг зэрлэг араатан шиг харагддаг, ялангуяа хурц хараатай, толгойгоо бага зэрэг тонгойлгосон бол. Өөртөө итгэлтэй, чанд сэтгэл зүрхтэй эр хүн гэж эмэгтэйчүүд хүлээн авна.

 

5. Ил харагдах судас

Ачаалалтай биеийн тамирын дасгалын дараа гарын венийн судас тодордог. Тийм учраас авхаалж самбаа, хүчийг илэрхийлнэ. Энэ төрх байдал маш олон эмэгтэйчүүдэд таашаал хөдөлгөм харагддаг ажээ.

 

6. Шанааны буурал

Шанааны буурал ахимаг насыг илтгэхийн сацуу туршлагатай, хал суусан эрчүүд хэмээгддэг. Ийм төрх яагаад ч юм эмэгтэйчүүдийн сонирхлыг өөрийн эрхгүй татдаг байна.

 

7. Татагдсан гэдэс

Ихэнх эмэгтэйчүүд татагдсан гэдсэнд илүү дуртай. Эрүүл биеийг илтгэх бөгөөд өөртөө анхаарал тавьдгаас гадна хорт муу зуршилгүйг илтгэнэ.

 

8. Гэдсээр зам татуулсан үс

Эрчүүдийн бие дээрх үсэнд дургүй гэж ярьцгаадаг. Бодит амьдрал дээр хүйснээс эхэлсэн үс нь олон эмэгтэйчүүдийн сэрлийг хөдөлгөдөг байна.

 

9. Ичимтгий байдал

Олон эрчүүд өөрсдийнхөө сэтгэлийг нуудаг: өөрийгөө сул дорой, бүрэг даруу зантай гэдгээ. Амьд хүн л болсон хойно сэтгэл хөдлөлөө гаргах хэрэгтэй, бага зэргийн ичимхий, төлөв даруу зан, анхны үнсэлтийн дараах багахан улайсан хацар – энэ бүгд бүсгүйн сэтгэлийг хөдөлгөнө.

 

10. Үнэр

Эр хүний өөрийн үнэр бүсгүйчүүдийг мансууруулна. Бэлтгэл сургуулилтын дараах хөлс биш харин байгалиас заяасан өөрийн үнэр. Хэрвээ хосууд бие биеийнхээ үнэрт татагддаг бол үнэнч харилцаа үүсэх нь баталгаатай. Үүнээс гадна олон бүсгүйчүүд эрчүүдийн үнэртэй усанд дуртай байдаг.

 

11. Нүдний шил

Сургуулиас үлдсэн буруу ойлголтоосоо болоод эрчүүд нүдний шил зүүхээс зайлсхийдэг. Харин олон бүсгүйчүүдийн хувьд шилтэй эрчүүд таалагддаг байна. Яагаад гэвэл оюуны чадварыг илтгэдэгтэй ч холбоотой байж болно.

 

12. Хоол хийх чадвар

Хоол хийх гэдгийг эрчүүдийн хөдөлмөр биш гэж үзэх хүмүүс цөөнгүй. Яагаад болохгүй гэж? Эрчүүд гал тогоонд амь орох шиг л болдог, заримдаа урлагийн бүтээл бүтээх нь ч бий.

 

13. Амьтдыг хайрлах сэтгэл

Зодооны нохойд дурлах бус харин гэрийн тэжээвэр амьтныг хайрлах тухай ярьж байна. Эр хүний өгөөмөр, уужуу сэтгэлийг илтгэнэ.

Таны хувьд эрчүүдийн ямар төрх таалагддаг вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцана уу.

21
ГоёГоё
20
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.