Алтан Бөмбөрцөг шагнал хүртсэн шилдэг 10 бүтээл

0

Кино үйлдвэрлэлийн ертөнөд бусад салбаруудын адил хэн шаргуу хөдөлмөрлөсөн нь талархал хүндэтгэл хүлээж, шагнал хүртдэг нийтлэг хууль үйлчилдэг. Шагналын зорилго нь тодорхой бүтээлд өөрийгөө зориулсан хэн нэгнийг урамшуулж, идэвхжүүлэх билээ. Кино ертөнцийн нэр хүндтэй шагнал болох Алтан Бөмбөрцөг шагнал нь анх ганцхан Шилдэг зураглал гэсэн ангилалтайгаар танилцуулагдаж байсан. Доор дурдсан кинонууд нь Алтан Бөмбөрцөг шагналыг хүртсэн шилдэг бүтээлүүд юм.

10. 12 Years A SlaveАлтан Бөмбөрцөг шагнал хүртсэн шилдэг 10 бүтээл 2

2013 онд гарсан энэ кино нь Solomon Northup-ын 1853 оны “Twelve Years a Slave” боолчлолын тухай хүүрнэл дурсамжийн дэлгэцэнд зориулсан хувилбар юм. Энэхүү кино нь Алтан Бөмбөрцөг тэргүүтэй хэд хэдэн шагнал хүртсэн билээ.

9. The Wolf Of Wall StreetАлтан Бөмбөрцөг шагнал хүртсэн шилдэг 10 бүтээл 10

Өнгөрөгч онд дэлгэцнээ гарсан энэ кино нь Америкийн зохиолч, биржийн брокер асан Jordan Belfort-ын дурсамжаас сэдэвлэн бүтээгдсэн. 400 гаруй сая долларын ашиг олсон энэ бүтээл Алтан Бөмбөрцөг шагнал хүртсэн юм.

8. GravityАлтан Бөмбөрцөг шагнал хүртсэн шилдэг 10 бүтээл 3

Sandra Bullock, George Clooney нар сансрын нисгэгчдийн дүрийг бүтээсэн энэ кино 10 номинацид нэр дэвшиж, Golden Globe, BAFTA Awards шагналуудыг хүртсэн.

7. American HustleАлтан Бөмбөрцөг шагнал хүртсэн шилдэг 10 бүтээл 4

1970-аад оны үеийн Холбооны мөрдөх товчооны ABSCAM ажиллагаанаас бага зэрэг сэдэвлэсэн байдлаар бүтээгдсэн уг кино нь 2013 оны 12-р сарын 20-нд дэлгэцнээ гарсан ба дэлхий дахинаа таашаагдсан бүтээл болжээ.

6. Dallas Buyers ClubАлтан Бөмбөрцөг шагнал хүртсэн шилдэг 10 бүтээл 1

Өвчнийх нь нарийн учир тодорхой ойлгогдоогүй ч ДОХ-ын халдвартай өвчтөн гэгдэж буй Ron Woodroof-ын тухай өгүүлэх энэ кино Алтан Бөмбөрцөг болон бусад олон шагналуудыг хүртсэн байна.

5. Finding NeverlandАлтан Бөмбөрцөг шагнал хүртсэн шилдэг 10 бүтээл 5

2004 онд гарсан энэ кинонд жүжгийн зохиолч J. M. Barrie болон түүний гэр бүлийнхний харилцааг харуулдаг. Хэд хэдэн Оскарын шагналд нэр дэвшсэн энэ кино Алтан Бөмбөрцөг шагнал хүртсэн юм.

4. FrozenАлтан Бөмбөрцөг шагнал хүртсэн шилдэг 10 бүтээл 6

2013 оны энэхүү 3D хүүхэлдэйн кино нь Hans Christian Andersen-ы “The Snow Queen” шидэт үлгэрээс сэдэвлэн бүтээгдсэн. Ширүүн дориун уулчин эртэй хамт гайхалтай аялал хийхээр гарч буй аймшиггүй зоригт гүнжийн тухай энэ бүтээл дэлхийн үзэгчдийн талархлыг хүлээж чадсан.

3. Mandela: A Long Walk To FreedomАлтан Бөмбөрцөг шагнал хүртсэн шилдэг 10 бүтээл 7

Nelson Mandela-гийн 1995 оны Long Walk to Freedom намтар номоос сэдэвлэн бүтээгдсэн Британий энэхүү кино бол Алтан Бөмбөрцөг шагнал хүртсэн гайхалтай дэлгэцийн бүтээлүүдийн нэг юм.

2. The Hurt LockerАлтан Бөмбөрцөг шагнал хүртсэн шилдэг 10 бүтээл 8

2008 оны энэ алдарт бүтээл 8 Академийн шагналаас гадна Алтан Бөмбөрцөг болон бусад олон шагналуудыг хүртсэн шилдэг бүтээл билээ.

1. The Theory of EverythingАлтан Бөмбөрцөг шагнал хүртсэн шилдэг 10 бүтээл 9

2014 оны энэхүү кинонд Jane Wilde Hawking болон түүний хуучин нөхрийн хоорондох харилцааны тухай өгүүлдэг. Английн зохиолч эмэгтэйн Travelling to Infinity: My Life with Stephen дурсамжийн дэлгэцэнд зориулсан хувилбар болох энэ кино бол Кэмбрижийн их сургуулийн уран зохиолын ангийн оюутны түүх юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *