Одууд мөрөөдлийн дүрээ олж авахын тулд юу хийж чаддаг вэ?

0

Жүжигчин хүн бүрд энэ л дүрийг бүтээчих юмсан гэдэг нууцхан хүсэл байдаг гэлцдэг. Ромео Жульетта зэрэг зохиомол дүрээс эхлээд бодит амьдрал дээр байсан эсвэл байгаа хэн нэгэн суут эрхмийн дүрийг бүтээж, дэлгэцнээ амилуулах нь жүжигчин бүрийн хүсэл байдаг гэдэг. Тэгвэл тэд мөрөөдлийн дүрээ бүтээхийн тулд юуг золиосолж, юу хийж чаддаг болохыг мэдмээр байна уу? Хэрвээ тийм бол доорх нийтлэлийг тухлан уншаарай.

1. Demi Moore “GI Jane”Одууд мөрөөдлийн дүрээ олж авахын тулд юу хийж чаддаг вэ? 1

“Далайн арслангууд” эрчүүдийн салааны цорын ганц эмэгтэй болох түрүүч Jordan O’Neil-ийн дүрийн төлөө Demi Moore зүрх алдалгүйгээр үсээ хусуулж, тусгай хүчний дасгалжуулах хөтөлбөрт хэдэн сар хамрагдсан байна. Бартаат уралдаан, тулааны техник, булчингийн массыг нэмэгдүүлэх чөлөөт өргөлт, уулын дугуй унах, завь жолоодох, сэлэх болон бусад олон дасгалд хамрагдсаны үр дүнд тэрээр Golden Raspberry шагналын эзэн болсон байна.

2. Charlize Theron – “Monster”Одууд мөрөөдлийн дүрээ олж авахын тулд юу хийж чаддаг вэ? 2

Charlize-ын өөрчлөлт үзэгчдийг үнэхээр алмайруулсан. Америкийн цуврал алуурчин эмэгтэй Aileen Wuornos-ын дүрийг гаргахын тулд тэрээр 13 кг жин нэмснээс гадна шүд, нүүр царайн хувьд яг л жинхэнэ алуурчин мэт хувирч, Холливудын үзэсгэлэнт бүсгүйг хэн ч танихын аргагүй болтол өөрчилж чадсан. Зөвхөн аймшигтай нүүр будалтаараа төдийгүй биеэ үнэлэгч байсан алуурчин эмэгтэйн дотоод сэтгэл дэх шаналал, үзэн ядалт, айдсыг гайхалтай гаргаж чадсанаараа Charlize Theron шилдэг жүжигчин ангиллаар Оскарын шагнал хүртсэн юм.

3. Rooney Mara – “The Girl with the Dragon Tattoo”Одууд мөрөөдлийн дүрээ олж авахын тулд юу хийж чаддаг вэ? 3 Одууд мөрөөдлийн дүрээ олж авахын тулд юу хийж чаддаг вэ? 4

Lisbeth Salander-ын дүрийн төлөө залуу жүжигчин бүсгүй хөмсөг, хамар, урууландаа жинхэнээсээ пирсинг хийлгэж, үсээ хар өнгөөр будуулж, хөмсгөө бүрэн өнгөгүй болгосон.

4. Cynthia Nixon – “Wit” жүжигОдууд мөрөөдлийн дүрээ олж авахын тулд юу хийж чаддаг вэ? 5

Улаан үст жүжигчин Cynthia Nixon “Wit” жүжигт дүр бүтээхийн тулд багагүй жин хаяж, үсээ хусуулсан. Химийн эмчилгээ хийлгэж байгаа уран зохиолын профессорын дүр нэг талаараа жүжигчин эмэгтэйд ойр байсан нь тэрээр 2006 онд эхний шатны хөхний хавдартай гэж оношлогдсон явдал юм. Гэхдээ Cynthia химийн эмчилгээ хийлгээгүй юм. Тэрбээр энэхүү дүрээрээ Tony-гийн шагнал хүртсэн байна.

5. Renee Zellweger – “Bridget Jones’s Diary”Одууд мөрөөдлийн дүрээ олж авахын тулд юу хийж чаддаг вэ? 6

Renee Zellweger энэ алдарт дүрээ бүтээхийн тулд хоёр удаа 10 гаруй кг жин нэмсэн юм. Киноны эхний ангид тоглохын тулд тэрээр 6 долоо хоногийн дотор 15 кг жин нэмсэн бөгөөд киноны дараа дөнгөж эхнийхээ формонд орчихоод байтал “Bridget Jones: The Edge of Reason” кинонд тоглох болж, дахин 13 кг жин нэмсэн байна. Түүний дүр үзэгчдэд маш их таалагдаж, Оскар болон Британий BAFTA шагналд нэр дэвшээд зогсохгүй Алтан Бөмбөрцөг шагналд 2 удаа нэр дэвшсэн байна.

Одууд мөрөөдлийн дүрээ олж авахын тулд юу хийж чаддаг вэ? 7

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *