2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид

0

Эдгээр бүсгүйчүүдийн хувьд гоо сайхан гэдэг бол агуу их хүч юм. Загвар өмсөгчдөөс үл дутах гоо сайхан биеэрээ гайхуулахаас гадна өөрийн булчин, эрүүл дүр төрхөөрөө эрс ялгарна. Спортод сайхан бүсгүйчүүд дэндүү их учраас дор дурьдсан шиг жагсаалт гаргана гэдэг хэцүү ажил билээ. Гэлээ ч гэсэн та бүхний өмнө энэ жагсаалт бэлэн болоод байж байна. Орчин үеийн хамгийн сайхан, дур булаам тамирчин бүсгүйчүүдтэй танилцана уу.

22. Хоуп Моло – эмэгтэй хөлбөмбөг

Энэ сайхан бүсгүй маань Вашингтоных бөгөөд хөлбөмбөгийн хаалгач тэрээр 2015 оны дэлхийн аварга билээ.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 1

21. Селена Уильямс – газрын теннис

Агуу теннисчин, хувцасны Aneres (нэрийг нь тонгоруулсан) брэндийн загвар зохион бүтээгч, жүжигчин гээд олон зүйлээр гайхуулахаас гадна жинхэнэ сайхан бүсгүй гэдгийг бүгд мэдэх билээ.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 2

20. Алана Бланшар – сёрфинг

Энэ бүсгүй нь мэргэжлийн сёрфингчээс гадна загвар өмсөгч. Одоо тэрээр загвар өмсөгч гэдгээрээ илүү алдартай боловч сёрфингоор өчнөөн ялалт байгуулж байсан хүн. Мөн сүүлийн үед тэрээр усан спортын хувцасны дизайнераар мэргэшиж байгаа аж.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 3

19. Камиль Леблан-Базине – кроссфит

Канадын үзэсгэлэнт бүсгүй бага байхдаа гимнастикаар хичээллэж байсан ба хөлөндөө авсан гэмтлээс болж 14 жил хичээллэсэн спортын энэ төрлөө орхисон байна. Гэвч спортоо орхилгүй янз бүрийн төрлийг оролдсоор одоо кроссфитийн хүн болжээ.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 4

18. ЛолоЖонс – хөнгөн атлетик, бобслей

Айовын бүсгүй хар багаасаа спортоор хичээллэж байгаа бөгөөд 2008, 2012, 2014 оны Олимпт бобслейн төрөлд оролцож байсан ба Америкийн тамирчид дотроос твиттерт хамгийн их дагагчтай гэгддэг.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 5

17. Алекс Морган – эмэгтэй хөлбөмбөг

1989 онд төрсөн энэ бүсгүй олимпийн аварга бөгөөд 2011 оны дэлхийн аваргын хамгийн залуу тамирчин байсан билээ.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 6

16. Миша Тейт – тулааны урлаг

2007 онд жиу-жицугаар мэргэжлийн гараагаа эхэлсэн Вашингтоны энэ бүсгүй 2009 онд хөнгөн жингийн аварга болж байжээ. Спортоос гадна фитнесс моделиор ажиллаж байна.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 7

15. Мария Кириленко – газрын теннис

Москвагийн теннисчин бүсгүй 2013 оны 6-р сарын эмэгтэй теннисчдийн рейтингээр 10-р байр эзэлж байсан ба 2012 оны Олимпоос хүрэл медаль авч байсан билээ. Загвар өмсөгчийн алдар нэр, хувийн шуугиант амьдрал нь спортын ажилтанд нь огт саад бололгүй үргэлжилсээр.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 8

14. Елена Исанбаева – тулгууртай харайлт

Олимпийн хошой аварга Елена маань дэлхийн 28 удаагийн рекорд тогтоосон ба 5 метр давсан анхны эмэгтэй тулгууртай харайгч юм. 2012 онд тэрээр Оросын хамгийн амжилттай яваа тамирчнаар шалгарч байсан билээ.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 9

13. Хилари Найт – эмэгтэй хоккей

Эмэгтэйчүүдийн хоккейн хамгийн шилдэг тамирчдын нэг бөгөөд Канад гаралтай энэ бүсгүйн ачаар АНУ Олимпийн хоёр медаль авсан гэхэд хилсдэхгүй. Мөн Айдохогийн Сан-Вэллий хотынхон 2011 оны 5-р сарын 19-нийг Хилари Найтын өдөр болгосон байна.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 10

12. Эжени Бушар – газрын теннис

Канадын олон мянган хүний шүтээн болсон энэ бүсгүй 1991 онд Монреалд төрсөн ба одоогоор эмэгтэй теннисчдийн чансаагаар 48-р байранд жагсаж байгаа билээ. Тэрээр Уимболдон болон Их Дуулгын тэмцээний ялагч болсон анхны Канад эмэгтэй юм.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 11

11. Линдси Вон – уулын цана

9 настайгаасаа уулын цанын олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн Линдси 14 насандаа Италийн слаломд түрүүлсэн анхны Америк эмэгтэй болсон бол 2010 онд Ванкуверийн Олимпын алтан медаль хүртсэн билээ.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 12

10. Ксения Рыжова (Вдовина) – хөнгөн атлетик

2010 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт Орос бүсгүй Европын залуучуудын хошой аварга ба Оросын спортын гавьяат мастер юм.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 13

9. Мария Жонс – сёрфинг

Калифорнид төрж, Хавайд өссөн Мария Жонс мэргэжлийн сёрфер, загвар өмсөгч юм. 15 насандаа тэрээр сёрфингээр хичээллэж эхэлсэн ба энэ үедээ загвар өмсөгчийн ажлыг сонирхох болсон байна.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 14

8. Даника Патрик – авто уралдаан

Загварын сэтгүүлд байнга харагддаг энэ бүсгүй бол шилдэг авто уралдаанчдын нэг юм. Энэ спортын төлөө хичээл, сургуулиа хаясан ч буруудаагүй бололтой ба янз бүрийн рекорд тогтоосоор явна.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 15

7. Кристмас Эббот – кроссфит

Онцгой өгзөг, шивээсээрээ алдартай энэ бүсгүй Монреальд кроссфитийн дасгалжуулагч хийдэг бөгөөд багаа 3 жилийн дотор бүсийн хэмжээний болгож чаджээ.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 16

6. Ронда Роузи – тулааны урлаг

Олимпийн аварга болж байсан энэ бүсгүй Калифорни хотынх бөгөөд 2010 оноос тулааны урлагт хүч сорьсон ба 2015 оны 11-р сарын 15 хүртэл ялагдал гээчийг амсалгүй явж байсан билээ. Чухам тэр өдөр тэрээр анх удаагаа ялагдсан юм.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 17

5. Анастейша Эшли – сёрфинг

Хамгийн сайхан сёрфингчуудын нэг болох Анастейша 5 наснаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн ба 6 насандаа анхны ялалтаа байгуулж, 7 насандаа нэрд гарч, 16 насандаа улсын аварга болж байжээ. Үүнээс гадна алдартай загвар өмсөгч билээ.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 18

4. Жина Карано – тулааны урлаг

Техасын энэ бүсгүй дэлхийн хамгийн алдартай тамирчдын нэг яах аргагүй мөн. Эмэгтэй тулаанч гэдэг үгийг энэ л бүсгүйтэй холбон ойлгодог байсан нь саяхан бөгөөд спортоо орхисон энэ бүсгүй одоо жүжигчний мэргэжил сонгосон байна.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 19

3. Скайлер Диггинс – сагсан бөмбөг

Скайлер бол Америкийн эмэгтэй сагсан бөмбөгийн холбооны од бөгөөд зөвхөн од л нэг тоглолтонд дунджаар 20,1 оноо авах бизээ. Үүнээс гадна тэрээр загварын ертөнцөд хүч сорих болжээ.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 20

2. Анна Курникова – газрын теннис

Хэдийгээр онцгой ялалт байгуулж байгаагүй ч Аннагийн нэр теннисийн түүхэнд үлдэх болно. Тэрээр ид үедээ чансаагаараа 8-д бичигдэж байсан билээ. Теннисээ орхисон ч нэр алдар нь багасаагүй бөгөөд түүний тухай элдэв яриа хөөрөө тасрахгүй байсны нэг шалтгаан нь дуучин Энрике Иглеасистэй хийх хуримынх нь тухай яриа юм.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 21

1. Лерин Франко – хөнгөн атлетик

Нэгдүгээр байранд хөнгөн атлетикч Лерин Франко бичигдэж байна. Тэрээр Парагвайн тэмцээнээс Олимп хүртэлх их замыг туулсан ба Олимпт ердөө 51-р байр эзэлсэн ч спорт сонирхогчдын хайртай тамирчны нэг болж алдар нэр нь түгсэн билээ. Одоо тэрээр загварын ертөнцөд амжилттай яваа нэгэн.

2015 оны хамгийн дур булаам 22 эмэгтэй тамирчид 22

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. fuck

    2016/01/25 at 23:14

    Paige vanzat haan bnaa ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *