Трихолог буюу үс судлалын эмч нар хамгийн анх гарсан буурал үсийг хэзээ ч зулгааж болохгүй хэмээн анхааруулж байна

0

“Үс яагаад бууралтаад байна вэ?” гэдэг асуултыг толгой дараалан асуудаг тийм цагт бид амьдарцгааж байна. Үс бууралтахад нийгмийн стрессээс гадна өөр олон хүчин зүйлс нөлөөлж байгааг мартаж болохгүй.

© Depositphotos

Залуу бүсгүй хүн үс бууралтах явдалтай яагаад ч эвлэрэхгүй нь ойлгомжтой. Толгойд хэд хэдэн хувилбар орж ирнэ: үсээ будъя эсвэл буурал үсийг зулгааж авъя. Үнэндээ огт зулгааж болохгүй юм. Яагаад зулгааж болохгүй, мөн буурал үстэй хэрхэн тэмцэхийг доор хүргэж байна.

 

Үс яагаад бууралтдаг вэ?

Эрт бууралтах нь юуны түрүүнд гентэй холбоотой. Гэхдээ үс бууралтах тохиолдол болгоныг бас гентэй холбон тайлбарлах нь учир дутагдалтай. Хэрвээ таны эцэг, эх эсвэл эмээ, өвөө 30 нас хүртлээ бууралтаагүй явсан байхад та бууралтаж байгаа бол мэргэжилтэнд хандах шалтгаан болно. Цагаан үс үзэгдэх болсон нь ноцтой шалтгаан байхыг үгүйсгэхгүй.

 

Үс эрт бууралтах шалтгаанууд

1. Үс эрт бууралтах шалтгаануудын нэг нь В12 амин дэм, ферритиний дутагдалтай холбоотой юм. Ийм асуудал байгаа эсэхийг олж мэдэхийн тулд эмчид үзүүлж зохих шинжилгээ өгөх шаардлагатай. Амин дэмийн дутагдлыг нөхөж чадвал үсний ердийн өнгийг сэргээх боломж бас бий ажээ.

© Depositphotos

2. Бамбай булчирхайн асуудалтай бол эрт бууралтаж болзошгүй. Эрүүл мэнддээ анхаарал тавьж эмчилгээ хийлгэвэл үсний пигментийг сэргээж болно.

3. Бас нэгэн шалтгаан нь бие махбодод зэс дутагдаж байж болох юм. Уг эрдэс бодис элэг, нунтаг какао, мах, шош, бүхэл үрийн гурил, үр тариа, самар, гурвалжин будаа, бүхэл үрийн талх, авокадо, хүрэн манжин мөн далайн гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг тул хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг хичээгээрэй.

4. Наснаасаа эрт бууралтах бас нэг том шалтгаан нь стресстэй холбоотой. Үүнийг хулгана дээр хийсэн туршилтаар баталж чаджээ. Хулгана дээр гарсан реакц хүн дээр мөн адил гарна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийсэн байна.

© Depositphotos

 

Буурал үсийг яагаад зулгааж болохгүй вэ?

Амьдралын ердийн нөхцөлд амьдардаг хүмүүсийн буурал үс ихэвчлэн 35 наснаас хойш цухуйж эхэлдэг. Эрчүүд энэ асуудалд төдийлөн санаа зовдоггүй. Харин эмэгтэйчүүд буурал үснээсээ салах бүхий л аргыг эрэлхийлдэг ажээ.

Ахимаг насны эмэгтэйчүүд буурал үсээ будуулах бол залуу бүсгүйчүүд эрт гарсан буурал үстэйгээ хэрхэн тэмцэх вэ? Асуудлыг ул мөргүй арилгах ёстой гэж бодно. Гэхдээ гартаа ямар ч тохиолдолд чимхүүр авч болохгүйг анхааруулъя.

© Depositphotos

Үсийг зориудаар зулгаахаар үсний уутанцрыг гэмтээхэд хүрдэг юм. Үүгээр зогсохгүй зулгаах явцад арьсанд халдвар оруулсны уршгаар халзарж ч мэднэ. Хэсэгчлэн халзрах – хэдэн ширхэг буурал үснээс илүү хүнд асуудал.

Буурал үс зулгаахыг стилистүүд ч тэр, трихологийн эмч нар ч зөвлөдөггүй. Буурал үс цухуйж эхэлбэл юуны түрүүнд трихологи эмчид үзүүлбэл зохино. Эмч үзэж шаардлагатай шинжилгээ хийх бөгөөд шинжилгээний хариуны дагуу зохих эмчилгээг хийнэ.

© Depositphotos

Хэрвээ уг асуудал нас эсвэл гентэй холбоотой бол эргэлзэх зүйлгүй шууд будаж болно. Гэхдээ дур мэдэн үсээ будах бас хор уршигтай. Туршлагатай үсчинд хандаж мэргэжлийн үйлчилгээ авахыг зөвлөж байна. Таны үс шинэ өнгө төрхөөр гялалзах болтугай.

4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *