Аяга таваг угаагч машинд хэзээ ч хийж болохгүй 5 зүйл. Таны гал тогооны хэрэглэлд халтайгаас гадна аяга таваг угаагчдаа муу нөлөөтэй

0

Хоолоо идэж дууссаны дараа гараар аяга тавгаа угааж цаг их зардаг байсан үе ард хоцроод удаж байна. Аяга таваг угаагч хоолны савнаас бусад бараг бүх зүйлийг бидний өмнөөс угааж цэвэрлэх болжээ. Хүүхдийн тоглоом, гэрийн тэжээвэр амьтны эд зүйлсийг ариутгаж цэвэрлэхээс гадна спортын хэрэглэлийг ч ариутгаж цэвэрлэнэ. Хэрвээ аяга таваг угаагч машиндаа зохих арчилгааг тогтмол хийж заншвал энэ цахилгаан хэрэгсэл удаан ашиглагдах болно.

Юуны түрүүнд аяга таваг угаагч машинд юу хийж болохгүйг мэдэж авцгаая:

Модон аяга таваг, махны мод

Модон халбага, хутгуур, элдүүр болон махны модыг аяга таваг угаагч машинд угааж болох хэдий ч модон эдлэлийг элэгдэлд оруулдаг. Өндөр хэм нь модонд цав үүсгэх тул хэд хэдэн угаалтын дараа хэрэглэх боломжгүй болгодог ажээ.

 

Гангар шаазан болон болор эдлэл

Гангар шаазан болон болор эдлэлийг харамсалтай нь аяга таваг угаагч машинд цэвэрлэж болохгүй. Эдгээр эдлэл нь маш эмзэг. Цуурч болзошгүй, загалтах эсвэл тухайн эдлэлийн гоёмсог хээ хуар нь арилах магадлалтай. Савантай бүлээн ус – гангар шаазан, болор эдлэл цэвэрлэх хамгийн тохиромжтой бодис.

 

Зэсээр хийсэн эд зүйл

Зэс – аяга таваг угаагч машины бас нэгэн дaйсан. Анхны угаалгаар л гэмтэнэ. Уг материал нь халуун дамжуулдаг, өөрөөр хэлбэл амархан өнгөө алдахын зэрэгцээ зэвэрнэ гэсэн үг. Үүнээс гадна, гуулин эдлэл ч гэсэн үүнд хамаатай. Тиймээс эдгээр материалаар хийсэн эдлэлийг савантай бүлээн усаар угаавал зохино.

 

Бяслаг, ногооны үрүүл

Үрүүлийг ер нь савантай бүлээн усаар угаавал эдэлгээ нь уртасдаг. Аяга таваг угаагч машинд угаагаад байвал үрүүлийн жижиг ир мохож сүүлдээ ашиглах боломжгүй болно.

 

Цавуутай наалт

Аяга таваг угаагч машинд аливаа эд зүйлийг хийхээсээ өмнө цавуутай наалтыг заавал салгаж аваарай. Наалттай цуг хийсэн бол дараа нь салгах бараг боломжгүй болно. Мөн аяга таваг угаагч машинд угааж болох усны зөөврийн савны наалтыг ч адил – хийхээс өмнө салгана. Цавуутай наалт цахилгаан хэрэгслийг бөглөрөхөд хүргэж болзошгүй.

Дээрх эд хэрэглэлийг аяга таваг угаагч машинд хийхээс зайлсхий. Энэ тохиолдолд та хайртай эд зүйлээ удаан хэрэглэнэ, мөн аяга таваг угаагч машины эдэлгээг ч уртасгах боломжтой.

Уншигч танд бусдын мэдлэгт нэмэрлэх өөр зөвлөгөө байгаа юм биш биз?

8
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *