Ахуй амьдралд хэрэгтэй төрөл бүрийн зөвлөгөө далай шиг их бий. Гэхдээ зарим нэг нь үнэхээр аминд ордог гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Энэхүү нийтлэлдээ – хэзээ нэгэн цагт хэрэг болох өдөр тутмын хэрэглээний эд зүйлийг танилцуулах гэж байна.
Халбагаар цагаан гааны хальсыг цэвэрлэж болно
Угаалгын машинд хувцсаа угаахаас өмнө ½ стакан уксус хийгээрэй – цайруулж, эвгүй үнэрийг дарна, мөн хувцсанд өөр бусад өнгө шингэхээс хамгаалдаг. Хөвөн даавуун болон полиэстер даавууг айх зүйлгүй уксусаар угааж болох юм.
Бичгийн цаасны бүдүүн резинээр “зөрүүд” тагийг амархан онгойлгож болно. Шилний тагийг резинээр хоёр давхар ороогоод тагийг эргүүл.
Утсан дээрээ тоглож байхдаа airplane mode-ийг идэвхжүүлбэл элдэв сурталчилгаа гарч ирж таныг зовоохгүй
Бичгийн том хавчаараар эрэгтэй хүний сонгодог загварын цамцны захыг тогтоож болно
Бас ингэсэн ч болно
Шүдний оо: гарт шингэсэн эвгүй үнэрийг арилгахад тустай (жишээ нь, сонгино, сармисны), цагаан пүүзийг цэвэрлэнэ, усны шилийг цантахаас хамгаална (шүдний оогоор шилээ угаагаад зайлахад л хангалттай)
Давстай усаар цонхоо угаавал өвөлдөө хөлдөж цантахгүй
Модон эсвэл хуванцар өлгүүр арзайж хувцасны утас гогдох гээд байвал хумсны өнгөгүй будгаар будаарай. Мөн тогтохгүй байгаа эрэг боолтыг ч сайн тогтоож өгдөг: үүний тулд чангалах гэж байгаа боолтны нүхэнд хумсны будгийг түрхэнэ.
Түрдэг тэрэгний эдгээр хэсэг – уут өлгөх зориулалттай
Үсний сэнсний ачаар олон зүйл арилгаж болно, жишээ нь лааны толбыг. Зайнаас халааж лааны толбыг хуулж аваарай. Мөн ширээний гялгар бүтээлэг эсвэл шүршүүрийн хөшгийг ч “индүүдэх” боломжтой – хамгийн гол нь аюулгүй зайг барь, ойролцоогоор 30 см
Харин үсний сэнсний хүйтэн горимыг нарийн боовны чимэглэл хатаахад ашиглаж болох юм.
Эрдэнэ шишийн цардуул хоолны өөх тостой үр дүнтэй тэмцэнэ. Даавуун дээр асгаад тостой хэсгийг үрж арчаарай. Мөн хувцсан дээр дуссан тосны толбыг ч арилгана – тос дусангуут цардуул цацаад цагийн дараа цэвэрлээрэй.
Эрдэнэ шишийн цардуул мөн чийг, эвгүй үнэрийг өөртөө шингээдэг – бага зэрэг цардуул цацахад л хангалттай.
Мөн цагаан шохой хувцас дээр тогтсон тосны толбыг арилгадаг. Тосны толбыг шохойгоор арчаад 10 минутын дараа ердийнхөөрөө угаана. Мөн шүүгээний эвгүй үнэрийг арилгахын тулд шохойны хэлтэрхий тавьж байгаарай
Шохой нь мөн багажинд үүссэн бага зэргийн зэв арилгана – шохойгоор арчаад нэг хонуулж үзээрэй.
Ердийн вазелинаар унадаг дугуйны гинж, хаалганы нугас, цахилгааныг тослоорой
Шпагеттины хутгуурын голын нүх – нэг хүний порцыг заана
Автомашины хянах дээрх шатахууны хэмжээг заасан талбар дээр харагдах сyм нь чухам аль талдаа шатахууны банк байгааг илэрхийлнэ
Нимбэгийг байгалийн гаралтай цайруулагч гэж үздэг – жишээ нь, цагаан эд зүйл угаалгын үед будагдсан тохиолдолд. Өөр өнгөтэй болсон хувцсыг хоолны саванд хийж хэдэн зүсэм нимбэгтэй усанд 20 минут буцаалгаарай. Даавуунд бүрэн шингээгүй будгийг нимбэг бүрэн арилгаж чаддаг юм.
Өндөг чанаж байхад хальс нь хагараад байна уу? Тэгвэл усанд нь хоёр хоолны халбага уксус хийж байгаарай
Ууттай чипсний ёроолыг дотогш хурааж ширээн дээр яг л савтай чипс шиг тавьж болно
Скоч. Гэртээ хагалсан шилний хэлтэрхийг түүхэд ашиглаж болно. Мөн санамсаргүй асгасан жижигхэн ширхэгтэй саа, будаа зэргийг ч түүж авахад хэрэгтэй
Уксус байхад та шарах шүүгээнд хуримтлагдсан тосны бохирдлыг амархан цэвэрлэж чадна. Багахан усаар шингэлсэн укусаар шарах шүүгээний ханыг арчиж хэсэг орхиорой
Чулуун замын завсраар ургах өвсний ургалтыг уксус, давсны ачаар зогсоож чадна. Уусмал бэлдэх харьцаа: 70 хувийн уксус 200 мл, 600 мл бүлээн усанд уусгасан 1 хоолны халбага давс, мөн 0,5 хоолны халбага шингэн саван эсвэл угаалгын бодис. Уусмалаар хүсээгүй өвс ногоог усална
Чийгшүүлэгч тос арьсан эдлэлийн өнгийг сэргээхэд тустай: хувцас, гутал, цүнх, гоёл чимэглэл. Тос түрхээд 20 минут орхиод дараа нь хуурай алчуураар арчина – шинэ юм шиг л гялалзах болно
Мөн металл гадаргууд ч түрхэж болдог (гялалзтал нь арчаарай).
Түлхүүр томдоод байвал зузаанаараа таарах зоос шургуулаарай