Герман гэрийн эзэгтэй нар яагаад аяга тавгаа угаагч шингэнээр цэвэрлэснийхээ дараа цэвэр усаар зайлдаггүй вэ?

0

Аяга тавгаа зөв угааж усны ашигтай хэмнэлт гаргацгаая. Нэг өгүүлбэрт ийм олон утгыг агуулж болох уу? Аяга таваг угаахад үнэндээ багагүй ус зарцуулдгийг бид бүгд сайн мэднэ. Герман гэрийн эзэгтэй нарын үр дүнтэй лайфхактай танилцахыг урьж байна. Тэд аяга тавгаа угаалгын бодисоор угаагаад усаар зайлахгүй орхиж чаддаг ажээ.

© Pexels

 

Аяга таваг зөв угаах арга

Яаран дүгнэлт хийх хэрэггүй гэмээр санагдана. Тийм ээ, зарим нэг герман гэрийн эзэгтэй нар үнэхээр усаар зайлдаггүй юм. Энэ нь дараагийн хоолыг савангийн хөөстэй тавганд хийж иддэг гэж ойлгож болохгүй л дээ. Хамгийн гол нь усыг хэмнэлттэй ашиглах аргыг олсон улс. Одоогийн амьдралдаа баримталж сурвал үнэхээр хэрэгтэй арга юм.

© Pexels

 

Хөөстэй үдэш

Бидний танилцуулж байгаа лайфхакыг герман гэрийн эзэгтэй болгон мэддэг гэж ойлгож болохгүйг анхааруулъя. Магадгүй таны найз нөхөд, танилууд дунд энэ аргаар аяга тавгаа угаадаг хүмүүс ч байж болно. Ийм аргаар аяга тавгийг яаж зөв угааж цэвэрлэх вэ? Аргачлалыг нарийн дэс дараалалттай танд танилцуулсан нь дээр байх. Та туршиж үзэхээр шийдэх ч юм билүү?

© Pexels

 

Этгээд арга

Юуны түрүүнд аяга таваг, хоолны сав зэрэгт үлдсэн хоолны том үлдэгдлийг цэвэрлэнэ. Товчхондоо, хоолны үлдэгдлийг бүгдийг нь хогийн саванд хий. Дараа нь тосгуурт ус дүүргэж дээрээс нь угаалгын бодисоо нэмнэ. Хэдий хэр хэмжээний аяга таваг угаахаас шалтгаалаад усны хэмжээ тодорхойлогдох юм. Бохир аяга тавгаа угаалгын бодистой усанд хийж цэвэрлэх ажиллагааг эхлүүлнэ.

Ийм байдлаар үнэхээр мэдэгдэхүйц ус хэмнэж чаддаг. Таваг, аяга, халбага, сэрээ, хоолны сав, хайруулын таваг угааж байх явцад урсаж л байдаг усыг бид хэмнэж чадаж байна гэсэн үг. Ус бага хэрэглээд эцсийн дүндээ аяга тавгаа цэвэрхэн болгоод л авлаа.

© Pexels

 

Илүүдэл зардалгүй

Герман аргаар аяга таваг угаах хамгийн сонирхолтой үе шат – энэ нь хатаах үе. Аяга тавгийг хяхтнатал нь цэвэр усаар зайлдаггүй, харин зүгээр л хатаахаар орхино. Жишээ нь, ямар нэг тавиур эсвэл алчууран дээр. Үүнээс гадна зарим нэг гэрийн эзэгтэй нар аяга тавгийг цэвэрхэн даавуун алчуураар арчиж хатаах хугацааг богиносгодог. Цэвэр усны ямар ч илүү зардал энд гарахгүй.

Гэхдээ нэг эргэлзээтэй асуулт төрнө: “Аяга тавгаа ингэж дутуу цэвэрлээд гэдэс ходоод нь өвдөж хордлого болохгүй юу?”. Аливаад нямбай ханддаг германчууд цэвэр экологийн гаралтай бодис ашиглаж байгаа болохоор л ийм аргаар угааж байгаа нь ойлгомжтой. Хүний бие махбодод ямар ч хор хөнөөлгүй бодис ашигладаг ажээ.

© Pexels

Үүнээс гадна, Герман болон европын бусад улс орнуудад зарагдаж байгаа угаалгын бодисын орц ялгаатай байдгийг дурдах хэрэгтэй. Герман гэрийн эзэгтэй нар аяга тавгаа цэвэр усаар зайлахгүй байгаа нь уг бодис аюулгүй болохыг бүрэн гэрчилж байна. Герман гаралтай угаалгын бодист химийн гаралтай элдэв төрлийн будаг, үнэр орлуулагч байдаггүй ажээ.

© Pexels

 

Герман аргаар аяга таваг зөв угаах арга

Дахин сануулж хэлэхэд энэ арга герман эзэгтэй болгоны мэддэг арга биш юм шүү. Орчин үеийн ихэнх айлууд бохир аяга тавгаа аяга таваг угаагч машинд даатгадаг болсон. Гэхдээ уг лайфхакыг туршиж багагүй хэмнэлт гаргаж үзэхэд илүүдэхгүй.

Өөрийн амьдарч байгаа газар зарагдаж буй байгальд ээлтэй угаалгын бодисыг юуны түрүүнд олж авах хэрэгтэй. Томоохон супермаркетуудын лангуун дээр төрөл бүрээрээ л зарагдаж байгаа болов уу. Та иймэрхүү төрлийн лайфхакыг хэрхэн хүлээж авдаг вэ? Туршиж үзэхээр шийдэв үү эсвэл эрүүл мэндэд хор уршигтай хэмээн үл тоон орхив уу? Өөрийнхөө сэтгэгдлийг коммент хэсэгт заавал үлдээгээрэй. Бидэнд хүн болгоны үзэл бодол чухал юм.

5
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Enkhtuya Ulzii

    Enkhtuya Ulzii

    2022/10/27 at 21:18

    Аяга таваг угаадаг тусдаа савандаа сод+жүрж, лимоны шүүсийг ашиглахад болдог

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *