Хэрэв урьд нь мэддэг байсан бол бидний цаг хугацааг маш их хэмнэж, амьдралыг хамаагүй хөнгөвчлөх байсан 20+ лайфхак

0

Бид аливаа нэг зүйл хийхдээ илүү боломжтой, илүү амархан хувилбар байдгийг огт бодолгүй нэг л дадсан аргаараа хийгээд яваад байдаг. Тийм учраас л бидний нүдийг нээтэл өөрт эвгүй бөгөөд амаргүй аргыг ашигласаар л байдаг.

Жишээ нь, аяга таваг угаагч машинд аяга тавгаа маш хурдан хийж болдгийг, шарах шүүгээний нэг хавтан дээр хоёр пицца зэрэг халааж болдгийг огт мэддэггүй явжээ. Энэ мэт “нээлт хийгчдэд” талархмаар санагдаж байна. Бидний цагийг хэмнэж, амьдралыг хамаагүй хөнгөн болгож өгсөнд баярлаж явна. Ингээд амьдралыг хөнгөвчлөх нээлтүүдээс танд танилцуулахаар бэлдлээ.

Шүршүүрт орсны дараа алчуурыг яаж зангидах вэ?

Алчуурын хоёр үзүүрийг зангидалгүй харин дээд хэсгийг бүхэлд нь эргүүлбэл илүү найдвартай бэхлэгдэнэ.

 

Беконыг хайруулын таваг биш шарах шүүгээнд болговол илүү амттай болно

© Depositphotos.com, © Depositphotos.com

Бекон нь өөх тос ихтэй хүнс, тиймээс шарах шүүгээнд болговол илүү хатаж, илүү шаржигнуур болно.

 

Хогны гялгар уутны амыг хэрхэн хаах вэ?

Уяаг зүгээр татаад хангалтгүй. Уутнаас хог асгарахгүй, үнэр үнэртүүлэхгүйн тулд хогны уутны амыг уяагаар нь битүү зангид.

 

Дуутай тоглоомын чимээг хэрхэн багасгах вэ?

Хэтэрхий чанга дуутай тоглоомын спикерийг скотчоор дарвал амьдрал хамаагүй амгалан болно. Амар тайван байдал алдагдуулж байгаа буруутныг хогийн саванд хаях хэрэггүй болжээ.

 

Өчигдрийн пиццаг хэрхэн халаах вэ?

© Depositphotos.com, © Depositphotos.com

Пиццаг богино долгионы зууханд биш тос түрхсэн хайруулын тавганд халаавал гурил нь шаржигнуур болно.

 

Аяга таваг угаагч машинд аяга тавгаа хэрхэн зөв хийх вэ?

© Depositphotos.com

Бид аяга, тавгаа хийж авахдаа бөгтийхөд хүрдэг. Аяга, таваг хийдэг сагсыг сугалж болдог – тиймээс аяга таваг угаагч ашиглах нь хамаагүй амар болно.

 

Тахианы далавчийг яаж идэх вэ?

Тахианы далавчны ясыг эргүүлж авбал хамаагүй амар. Энэ тохиолдолд таны гарт зөвхөн мах үлдэнэ, яснаас нь салгах гэж ч зовохгүй.

 

Дотуур хувцсыг хэрхэн зөв өмсөх вэ?

Цагаан эсвэл цайвар өнгийн цамцны дотуур цагаан биш харин биеийн өнгөтэй хувцас өмсөх хэрэгтэй, биеийн өнгөтэй адил тул ялгарч харагдахгүй.

 

Матрассны эдэлгээг хэрхэн уртасгах вэ?

© Elizaveta Galitckaia / Shutterstock

Цагаан хэрэглэлээ солих болгондоо матрассаа эргүүлж байгаарай. Матрасс эдэлгээний явцад таны биеийн галбирт дасаж суудаг. Эргүүлж байгаа тохиолдолд эдэлгээний хугацааг уртасгах боломжтой. Гэхдээ зарим нэг матрасс нь зөвхөн нэг талаараа ашиглагдах зориулалттайг мартаж болохгүй, ийм матрассыг эргүүлж болдоггүйг анхаарна уу.

 

Дезодорантын хамгаалалтын тагийг яаж суглах вэ?

Дезодорантын хамгаалалтын тагийг авахын тулд доод талын хэсгийг эргүүлэхэд л болно.

 

Зааврыг яаж хадгалах вэ?

Ахуйн хэрэглээний цахилгаан хэрэгслийн зааврыг үүлэн (cloud) хэлбэрээр хадгалж занших хэрэгтэй. Цаасан зааврыг хаяхаас өөр аргагүй, тэр болгоныг хадгалаад байвал багтахаа болино.

 

Цагиргаас түлхүүрийг яаж сугалах вэ?

Бичгийн үдээс авагчаар түлхүүрийг цагиргаас аваарай, хуруу гараа гэмтээхгүйгээр.

 

Блендерийг  хэрхэн цэвэрлэх вэ?

Блендерийн ирний доогуур байгаа бохирыг цэвэрлэхийн тулд аяга тавагны порлон чихэх хэрэггүй, хамаагүй амар арга бий: ус хийгээд дээрээс нь аяга, таваг угаагч бодис нэмээд ажиллуулна. Дараа нь цэвэр усаар сайтар зaйлаарай.

 

Ямар нэгэн зүйл нуух

Хэрвээ та ямар нэгэн зүйл нуухыг хүсэж байгаа бол нүдний түвшнөөс дээш нуугаарай. Хүмүүс нуусан байгаа зүйл хайхдаа хэзээ ч дээшээ хардаггүй юм.

 

Машин халбал яах вэ?

© Depositphotos.com

Хэрвээ машин халж, усны зүү дундаас дээш хүрсэн, мөн та засвар дуудах боломжгүй байгаа бол агааржуулагчийг дээд зэргээр нь ажиллуулаарай. Энэ үед цонхоо бүгдийг нь нээ. Дараагийн шатахуун түгээх цэг хүртэл санаа зовох зүйлгүй хүрнэ гэж найдаж байна.

 

Цууны таганд яагаад хоёр нүх байдаг вэ?

Цууг амархан гоожуулахад зориулж 2 нүхтэй таг хийжээ: нэг нүхийг та хуруугаараа тагла – ингэснээр та цууг хэдий хэр гоожуулахаа тохируулах боломжтой болох юм.

 

Өмдний цахилгаан сулраад байвал яах уу?

© frodobaggindeeznuts / Reddit

Цахилгааны хэлэнд түлхүүрийн цагираг шургуулаад өмдний товчинд тээглүүлж тогтооно.

 

Аяга таваг угаагч порлоныг хэрхэн ариутгах вэ?

© RedSkeleton015 / Reddit

Порлоныг цэвэрхэн, аюулгүй байлгахын тулд бохир аяга, тавагтайгаа цуг аяга таваг угаагч машиндаа хийгээрэй.

 

Гоймонгоо чанаж байхдаа бусад ногоогоо хэрхэн болгох вэ?

© notpHfourteen / Reddit

Гоймонг чанаж байхдаа ногоог дээр нь жигнэж болно, саван дээрээ сараалж тавь.

 

Шарах шүүгээний хавтан дээр 2 пиццаг яаж зэрэг халаах вэ?

© InvasionDK / Reddit

 

Равиолийг яаж хурдан чимхэх вэ?

© tyfawks / Reddit

Хонхорхой ёроолтой шилээр равиол төдийгүй банш чимхсэн ч болно.

Дөнгөж саяхан олж мэдсэн лайфхак танд бий юу? Ямар лайфхакыг танд урьд нь хэн ч хэлж байгаагүй байна вэ?

6
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *