Оддыг өөгүй төгс, үзэсгэлэнтэй харагдахад тусалдаг гоо сайхны 10 нууц арга

1

Алдартнууд гоо сайхны арчилгаандаа орчин үеийн шилдэг бүтээгдэхүүн, хэрэгслийг ашигладаг ч гэсэн үүний хажуугаар уламжлалт алимын уксус, цангисын шүүс ашиглахаас огт татгалздаггүй ажээ. Хөгжил хөгжлөөрөө урагшилна, харин эмээ нарын жорыг хэн ч өөрчилж чадахгүй.

Алдартай эмэгтэйчүүдийн гоо сайхны арчилгааны нууцуудаас олж мэдсэн юм. Гоо үзэсгэлэнтэй харагдахын тулд заавал үнэтэй бүтээгдэхүүн ашиглах хэрэг байхгүй гэдгийг та энэхүү нийтлэлээс ойлгох биз ээ.

Бейонсе хөмсгөө цаасны цавуугаар тогтоодог

© Gregorio T. Binuya / Everett Collection / East News

Өнөөдөр хөмсөг тогтоодог хэдэн арван арга бий. Гэхдээ Бейонсе болон түүний гоо сайханч Сэр Жон нарт үгэнд ордоггүй хөмсгийг номхотгох өөрсдийн гэсэн шалгарсан арга байх ажээ. Тэд жирийн л нэг цавуу ашигладаг юм. Энэ төрлийн цавууг ямар ч бичиг хэргийн дэлгүүрээс авч болно.

Гоо сайханчийн хэлж байгаагаар бол цавуу хөмсгийг жигд харагдуулаад зогсохгүй, нүхийг битүүрүүлэхгүй, тэгээд ч угаахад амархан арилдаг гэжээ.

 

Мэрайя Кэри гааны тосны тусламжтайгаар том уруултай харагддаг

© face to face / FaceToFace / REPORTER / East News

Мэрайи Кэри гоо бүсгүйн адил амьдралын ямар ч нөхцөлд тус болох өөрийн гэсэн лайфхак байдаг. Эдгээрийн зарим нэг нь үнэхээр хэмнэлттэй. Жишээ нь, уруул өнгөлөгч түрхэхээс өмнө дуучин хэдхэн дусал гааны тос дусаадаг ажээ. Уг тос цусны эргэлтийг идэвхжүүлж уруулыг илүү том харагдуулахад нөлөөлдөг байна.

 

Сиенна Миллер үсэндээ кетчуп түрхдэг

© Grosby Group / East News

Үсний хна будаг – олон бүсгүйчүүд ийм таагүй асуудалтай тулгарч үзсэн байх. Одод ч мөн адил. Хна будгийг арилгах олон арга байдаг ч гэлээ Сиенна Миллерийн хувьд жирийн кетчуп хамгийн их үр дүнтэйд тооцогддог.

Амжилтгүй будалтын үр дагаврыг арилгахын тулд жүжигчин бүсгүй шөнө унтахдаа үсэндээ кетчуп түрхээд хэвтдэг ажээ. Энэ нь ч хүссэн үр дүнгээ өгдөг байна.

 

Кэмерон Диас нүдний дусаалгын ачаар үрэвсэлтэйгээ тэмцдэг

© Celebrity Monitor, PacificCoastN / East News

Нүд гялбам гоо үзэсгэлэнтэй Кэмерон Диас олон жилийн турш арьсны үрэвсэлтэй тэмцэж байгаа гэдэгт итгэмж өгмөөргүй санагдана. Энэ хугацаанд жүжигчин зарим нэг аргын үр дүнг өөрийн биеэр мэдэрчээ.

Жишээ нь, арьсан дээр асуудалтай тууралт гарч ирэх нь үү дээ гэсэн сэжиг төрөнгүүт л Кэмерон Диас тууралтын тос болон нүдний дусаалга дусаадаг ажээ. Уг хослол арьсны улайлт, хаванг хормын дотор арилгадаг байна.

 

Сандра Буллок өгзєгний тосоор зовхио чийгшүүлдэг

© Gilbert Flores / Broadimage / Easr News

Сандра Буллок 57 настайдаа ч залуу хэвээр харагдана. Түүнд өгзєгний тос хэрэг болдог ажээ. Сонирхолтой нь, жүжигчин уг тосыг үндсэн зориулалтаас нь тэс өөрөөр ашигладаг. Тэр уг бүтээгдэхүүнийг зовхиндоо түрхдэг – үрчлээний эсрэг тэмцэж байгаа нь тэр. Сандрагийн хэлснээр бол энэ нь түүний гоо сайхны хамгийн том нууц нь ажээ.

 

Николь Кидман үсээ цангисын шүүсээр угаадаг

© Courtesy Everett Collection / East News

Николь Кидман гоо сайхны ардын болон уламжлалт арчилгаанд илүү итгэдэг нэгэн. Нэг удаа өөрийн үсний өнгө, эрүүл байдлыг хадгалахад нь тусалдаг нууцаас дэлгэжээ. Тэр нь цангисын шүүс болж таарсан юм. Шүүсээр үсээ зaйлдаг ажээ.

 

Яг л тэр зориулалтаар Сьюки Уотерхаус кока-кола ашигладаг

© JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News

Сьюки Уотерхаусын намирсан үсний нууц нь маш энгийн. Загвар өмсөгч шууд утгаар нь кока-колад мөргөдөг. Үсийг намирсан, зөөлөн болгоход энэ удаа бусад бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй гэнэ.

 

Синди Кроуфорд рашаантай хольсон сүүгээр нүүрээ арчдаг

© Dee Cercone / Everett Collection / East News

Синди Кроуфордын арьс дотроосоо гэрэлтдэг гэхэд буруудахгүй. Өнгөлөг явахад нь түүнд рашаан болон сүүний маск тус болдог ажээ. Уг жорыг Клеопатрагаас сурч авчээ. Домогт өгүүлснээр бол сүү нь хатан хааны гоо сайхны арчилгааны гол бүтээгдэхүүн байсан юм.

 

Марго Робби урууландаа хөxүүл ээж нарын тос түрхдэг

© Apega / WENN.com / agefotostock / East News

“The Suicide Squad” киноны одод гоо сайхны маш олон лайфхак байдаг гэдэг. Эдгээрийн нэг нь – уруулаа хөxүүл ээж нарт зориулсан тосоор чийгшүүлэх арга.

Уруулын тосонд арьсыг хуурайшуулдаг орц байдаг гэдэг ярианд Марго итгэдгээ нуулгүй хэлсэн удаатай. Харин эмийн сангийн найруулсан хөxүүл ээж нарт зориулсан тос уруулыг гайхалтай сайн чийгшүүлдэг болохыг тэр өөрийн биеэр батална гэжээ.

 

Скарлетт Йоханссон батгыг алимны уксусаар хатаадаг

© Eric Catarina / Starface / STARFACE PHOTO / East News

Скарлетт Йоханссон гоо сайхны арчилгаандаа органик бодис ашиглах дуртай гэдгээ хэлж байсан удаатай. Үүний нэг нь алимны уксус. Жүжигчний хэлж байгаагаар бол уг бодис нь үрэвсэлтэй үр дүнтэй тэмцдэг ажээ. Таны хийх зүйл гэвэл – ердөө л орой болгон унтахаасаа өмнө нүүрээ алимын уксусаар арчиж цэвэрлэхэд л хангалттай.

Та ардын уламжлалт арчилгаанд яаж ханддаг вэ? Та дээр дурдсан лайфхакуудаас алийг нь туршиж үзэхээр шийдэв?

25
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *