Уураг тархийг хордуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

0

Уураг тархийг хордуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүдЭнэ орчлон дээрх хамгийн төгс, хамгийн адармаатай, хамгийн цогц, хамгийн нууцлагдмал, хамгийн хүчирхэг зүйл бол хүний уураг тархи билээ. Эрдэмтдийн нэрлэдгээр энэхүү гайхалтай нууцлаг обьект нь үндсэндээ энергийг хоол хүнсээр дамжуулан авдаг. Тархийг ажиллуулахын тулд хүчилтөрөгч болон тэжээллэг бодисууд зайлшгүй чухал. Тархийг нэрлэхдээ ‘уураг’ гэдэг үгийг оруулдаг нь ч учиртай. Уураг нь нүүрс ус, өөх тос гэх мэтийн өөр бусад олон бодисуудаас тархины хамгийн гол тэжээл юм. Тийм ч учраас тархи судлаачид загас, далайн байцаа, түрс, адуу болон үхрийн махыг хэрэглэхийг зөвлөдөг. Хэрэв тархийг чанар муутай, эрүүл бус хүнс хоолоор хангаад байвал үйл ажиллагаа нь мууддаг. Дараах хоол хүнсний бүтээгдэхүүнүүд нь тархинд хортойгоор нөлөөлдөг хоол хүнснүүд бөгөөд эдгээр хүнснээс аль болох зайлсхийж байхыг та бүхэнд зөвлөж байна.

Элсэн чихэр агуулсан бүтээгдэхүүнүүд
Элсэн чихэр болон түүнийг агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд нь биед хортой нөлөө үзүүлэхээс гадна уураг тархины үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлдөг. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг удаан хугацааны турш өдөр бүр хэрэглэх нь мэдрэлийн системд асуудал үүсгэж, санах ойг муутгаж, сурах чадварыг бууруулдаг. Эмч нар элсэн чихэр агуулсан бүтээгдэхүүнийхээ хэрэглээг эрс багасгаж эсвэл бүр огтоос хаяхыг зөвлөдөг бөгөөд үүнд сироп, жүүс, фруктоз агуулсан бүтээгдэхүүнүүд ч ордог байна.
Согтууруулах ундаа
 
Хүн бүр согтууруулах ундаа нь элэгний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна тархинд элийрэл үүсгэдэг гэдгийг мэддэг. Согтууруулах ундаа нь тархийг зөвөөр сэтгэн бодох, зөв шийдвэр гаргах чадваргүй болгож, ой санамжинд нөлөөлдөг. Түүнчлэн тархины эд эсүүдийг хөнөөдөг. Гэхдээ энэ нь архи хэрэглэх давтамж, хэрэглэгчийн нас болон эрүүл мэндийн байдал зэрэг олон зүйлээс хамаарч харилцан адилгүй байдаг. Мөн согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ нь витамин В1-ийн дутагдалд хүргэснээр янз бүрийн мэдрэлийн эмгэг үүсгэдэг.
Түргэн хоол
 
Монреалын их сургуулийн саяхны судалгаагаар түргэн хоол тархины химийн бүтэцэд нөлөөлснөөр ааш занд өөрчлөлт ордог болохыг тогтоосон. Түргэн хоол хүнийг сэтгэлээр унагаж, уур уцаартай болоход хүргэдэг. Тиймээс тослог ихтэй түргэн хоолыг байнгын хэрэглээ болгохоос татгалзах хэрэгтэй.
Шарсан, хуурсан хоол хүнс
 
Бараг бүх боловсруулсан хүнс нь янз бүрийн химийн хольц, хүнсний нэмэгдлүүд, хиймэл амт үнэр оруулагч, нөөшлөгч бодис болон бусад нэмэлт бодисуудыг агуулж байдаг. Хүүхдэд төдийгүй насанд хүрсэн хүмүүсийн ч тархины мэдрэлийн эсүүдийг шарж, хуурсан хоол хүнс аажмаар хөнөөдөг. Тосонд шарсан бүтээгдэхүүнүүд ч үүнд хамаарах ба эдгээрийн дотроос хамгийн хортой нь наранцэцгийн тос хэмээн тогтоогоод байгаа аж.
Хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд
 
Хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь шарсан хуурсан бүтээгдэхүүнүүдийн адил төв мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдөг. Эдгээрийн байнгын хэрэглээ нь Альцгеймерын өвчин гэх мэт тархины эмгэгт хөтөлдөг.
Хэт давслаг хоол хүнс
 
Олон хүн давсны хэтрүүлсэн хэрэглээ нь цусны даралт болон зүрхний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг мэддэг. Түүнчлэн саяхны судалгаагаар давс нь сэтгэн бодох чадварыг бууруулдаг болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл давслаг бүтээгдэхүүнүүд таны оюун ухаанд нөлөөлдөг.
Үр тариа /100 хувийн үр тарианаас бусад/
 
Бүхий л төрлийн үр тариа нь тархины үйл ажиллагаа болоод биеийн ерөнхий эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Гэхдээ цусны судсанд сайнаар нөлөөлдөг 100 хувийн цэвэр үр тарианаас бусад нь сөргөөр нөлөөлдөг. Хэрвээ үр тариан бүтээгдэхүүн, эрдэнэшишийг тогтмол хэрэглээд байвал биеийн ерөнхий эрүүл мэндэд таагүй нөлөөлөхөөс гадна ой санамжийг муутгах гэх мэт таагүй нөлөөг үүсгэдэг. Түүний оронд ердийн талх, бүхэл үрийн талх мэтийг хэрэглэх хэрэгтэй.
Боловсруулсан махан бүтээгдэхүүн
 
Уураг бол бидний эрүүл мэндэд маш чухал шаардлагатай зүйл. Уургаар хамгийн баялаг хүнсний бүтээгдэхүүн бол мах. Гэхдээ махны хэрэглээн дээр анхаарах хэрэгтэй. Хот-дог, зайдас, хиам байдлаар махыг хэрэглэхээс аль болох татгалзаж, загасны мах тэр дундаа яргай загас, туна загасны махыг түлхүү хэрэглэж, цагаан идээ, самар зэрэг уургийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүдийг өдөр тутам хэрэглэвэл зохистой.
Хиймэл амт оруулагч
 
Жин хасахыг хүссэн олон хүн элсэн чихрээс татгалзаж, оронд нь хиймэл амт оруулагчийг сонгодог. Хэдийгээр хиймэл амт оруулагч нь элсэн чихэрнээс бага илчлэгтэй ч тархийг ноцтой гэмтээдэг сөрөг талтай.
Никотин
 
Никотин нь цусны урсгалыг хязгаарлаж, глюкоз болон хүчилтөрөгчийн нэвчилтийг бууруулдаг. Уушигны хавдар үүсгэж, амнаас таагүй үнэр гаргадаг энэ бүтээгдэхүүн тархины үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэдэг нарийн судаснуудыг бөглөрөхөд хүргэдэг.
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. ventura

    2013/08/23 at 20:44

    poxaxaxa barag buh hunsnii buteegdehuun horti ym bish uu :|

    Dugnelt: urgelj olon hodoodtoi yvah ni zov :|

  2. thesun

    2013/08/25 at 10:36

    no weed :))

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *