Нарантуул захын хүнсний зах шатжээ

0

Нарантуул захын хүнсний зах шатжээӨнөөдөр буюу 2013 оны 8-р сарын 23-ны өглөөний 06:10 цагт НОБГ-т Нарантуул Олон улсын худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага иржээ. Тус худалдааны төвийн хүнсний захын хоёр павилионд гарсан галыг унтраахаар гал унтраах албаныхан хүч нэмэгдүүлэн ажилласан ч уг павилионуудад байрладаг цайны газруудын хийн баллонууд болон гал өдөөх чанартай бүтээгдэхүүнүүд галыг унтраах ажлыг нилээд хүндрүүлсэн байна. Одоогоор галыг унтрааж, НОБГ-ын гал унтраах машинууд буцсан боловч БЗД-ийн болон СБД-ийн цагдаагийн хэсгүүдээс хамгаалалтанд гараад байгаа аж. Уг хоёр павилионыг хоёр хүн манаж хонодог гэх ба гал гарах үед тэр хоёр хүнийг гарч чадсан гэсэн мэдээлэл байсан ч шатсан захаас нэг хүний цогцос олдсон байна. Тус захын худалдаачин сүүлийн 3 хоногийн өмнөөс зах дотор бараагаа манаж хоноцгоож байсан ба тэдний ийнхүү хонох болсон шалтгаан нь хичээлийн шинэ жил эхэлж, ид наймааны үе эхэлж байхад захыг хаах гэсэнтэй холбоотой юм. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч захын наймаачдын үзэж байгаагаар гадны нөлөөнөөс үүдэлтэй гэнэ. Ямартай ч гал гарах үед байсан 4-5 хүнээс мэдүүлэг авахаар цагдаагийн хэлтэс рүү авч явсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *