
Америкийн Женерал Моторс /General Motors/ компаний салбар, Германы автомашин үйлдвэрлэгч Опель /Opel/ компани Франкфуртын авто шоунаас өмнө өөрийн шинэ концепци загвараа бүрэн бүтнээр нь олон нийтэд танилцуулахаар шийджээ. Үүнээс өмнө Германууд хоёр ч сурталчилгааны загварын хэсэгчилсэн зургуудыг нийтэлж байсан ч энэ удаад нууж хаах зүйлгүйгээр бүгдийг ил гаргаж байгаагаараа онцлог юм. Энэ бол одоогоор үйлдвэрлэлтэнд орох эсэх нь хараахан тодорхойгүй байгаа Монза /Monza/ хэмээх концепци загвар бөгөөд цахлайн далавч хэлбэрийн хаалга, цахилгаан болон турбин хөдөлгүүр, бензин бус хийгээр ажиллах чадвар зэрэг нь Монзагийн онцлох шинж чанарууд аж. Опель компаний зүгээс “Монза бол автомашины ирээдүйг харж байгаа бид хэрхэн харж байгааг илтгэж байгаа юм.” гэсэн мэдэгдлийг хийжээ.





















