Зурхайн ордуудыг 10-р сард юу хүлээж байна вэ?

3

Одон орон судлаачид ирэх 10-р сард бүх ордуудыг бие, сэтгэлээ сайтар анхаарах ёстойг уламжилж байна. 10-р сард өчүүхэн ч гэсэн зүйлийг анзаарах ёстойгоос гадна аз жаргалдаа толгойгоо мэдүүлж болохгүй ажээ.

Хонь

Бүх зүйлийг байр байранд нь тавих сар. Үүнд: өдрийн тэмдэглэлээс эхлээд сэтгэл санаагаа цэгцлэх. 10-р сард аль болох зохион байгуулалттай, элдэв зардал гаргахгүй байхыг зөвлөж байна. Хувийн амьдралд хэсэгтээ түр зогсолт хийх нь зөв сонголт болно. Бясалгал, йогоор хичээллэхийг эрмэлзээрэй. Чухал зүйл дээр анхаарал төвлөрүүлэхэд тус болно.

 

Үхэр

Үхрийн ордныхон тайван амьсгаа авч болно – 10-р сар тэдний хувьд тайван сар болж өнгөрнө. Намрын хийрхэлийг мартаж болно оо. Амьдралдаа өнгө нэмэхэд илүүдэхгүй: үсний засалтаа өөрчлөх, шинэ тод өнгийн хувцас худалдан авах. Харилцааны хувьд ч мөн тааламжтай сар. Шинэ танилтай болохын тулд ойр байгаа баар, ресторанаар ороход буруудахгүй.

 

Ихэр

Амьдралаа орвонгоор нь эргүүлэхэд маш тааламжтай сар. Юуны түрүүнд ажлын байраа сайжруулах боломжтой. Энэ сард илүү их өндөр цалинтай ажлын байрны санал ирж болзошгүй. Хамгийн гол нь Ихрүүдийн идэвх зүтгэлээс маш их зүйл  хамаарна. Энэ сардаа мэргэжилдээ бүх хүч хөдөлмөрөө дайчлаарай. Хувийн амьдрал хүлээж л байг. 10-р сард хайр дурлалын шинэ харилцаа үүсгээд хэрэггүй л болов уу. Хамгийн гол нь ажил.

 

Мэлхий

Үүрнээсээ гарч өөрийгөө дэлхийд таниулах цаг нэгэнт болжээ. 10-р сард ичимхий байдлаа гээж шийдэмгий алхам хий. Цалингаа нэмүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа бол шууд даргадаа хэл. Үүнд дипломат зангийн тухай бодоод ч хэрэггүй.

Ганц бие мэлхийн ордныхон авхаалж самбаагаа гаргахыг зөвлөж байна. Зоригтой байсан нь удаан хүлээсэн аз жаргалаа олж авна.

 

Арслан

Хуй салхи, өөрчлөлтийн цаг. Гэхдээ дандаа эерэг тал руугаа байж чадахгүй. Арслангуудын араас мөрдөж, үг болгоныг нь шүүмжлэх хүн цөөнгүй. Өөрийн үзэл бодлоо болгоомжтой гаргах ёстой шүү. Харилцаанд ч мөн анхаарал тавина. 10-р сард хайр дурлалын харилцаа үүсгэж болно, гэхдээ хэт их найдах хэрэггүй. Нэгэн сайхан дурсамж төдий л үлдэх болов уу.

 

Охин

Найр наадмаар дүүрэн сар байна. Үдшээс өглөө болтол наргиж шинэ сайхан хүмүүстэй уулзаж учирна. 10-р сар хөнгөн сар болж өнгөрнө. Ажил дээрээ албан тушаал ахиж болзошгүй. Аливаа арга хэмжээний урилгаас татгалзаад хэрэггүй. Эдгээр арга хэмжээний аль нэг дээр насныхаа хайртай учрах магадлал өндөр.

 

Жинлүүр

Намар цаг Жинлүүрийнхэнд маш их бэлэг бэлджээ. Хамгийн гол нь – залхууралгүй боломжийг ашиглах. Юу ч эхлүүлсэн амжилт олох сар. Шинэ хобби эхлүүлсэн ч тэр. Аливаа харилцаанд илэн далангүй байхыг хичээгээрэй. Хайр халамжийг хүлээн ав – энэ сарын уриа юм шүү.

 

Хилэнц

Шийдэмгий бус байдал гол дайсан болно. Өөрийнхөө чадлыг бүрэн харуулах цаг болсон. Шийдэмгий бус байдлаас амжилт нүүрээ бууруулдгийг эрхбиш мэдэх байлгүй. Харин зоригтой алхам хийснээр материаллаг эд баялгаа нэмэгдүүлнэ. Нэг газраа л эргэлдээд байхгүй бол шинэ танилтай болж халуун дотно харилцаа үүсгэх ажээ.

 

Нум

Өдрийн тэмдэглэл таны үнэнч анд нөхөр, зөвлөгч болно. 10-р сард Нумынхан толгойгоо алдана шүү. Тэд халуун хайр дурлалдаа шатаж толгойгоо гээнэ. Тиймээс бодсон бүхнээ цаасан дээр буулгаж зөв эрэмбэлэх хэрэгтэй. 10-р сард үзэл бодол тэрсэлдсэнээс болж том сонголт хийхэд хүргэнэ. Ганц бие нумынхан хайр дурлалын эрэлд гараад хэрэггүй. Энэ сард хайр дурлалын харилцаа амжилтггүй байх магадлал өндөр.

 

Матар

10-р сард тааламжтай үйл явдал их болно. Ажил хэрэг өөдрөг, магадгүй ямар нэгэн өндөр өгөөжтэй гэрээнд гарын үсэг зурах болов уу. Дипломатууд бол элдэв маргаанд оролцоод хэрэггүй. Үзэл бодлоо хурцаар гаргаж ирэхээс зайлсхийнэ. Хайр дурлалын хувьд гэвэл 10-р сар төсөөлж байснаас ч таатай зүйл болно. Очиж үзээгүй газраараа зугаална. Тиймээс ганц бие матрыхан хамтын амьдралын аз жаргалыг мэдрэх сар мөнөөс мөн.

 

Хумх

Санхүүдээ болгоомжтой хандахыг зөвлөж байна. 10-р сард хөрөнгө оруулалтыг анхааралдаа авах хэрэгтэй. Зөвхөн банкин дахь данс хамаарахгүй мөнгийг боловсрол, мэргэжил зэрэгтээ хөрөнгө оруулж болно. Энэ төрлийн хөрөнгө оруулалт үр өгөөжөө тун удахгүй өгнө. Хайр дурлалын харилцааны хувьд удаан үргэлжилсэн таагүй харилцааг дуусгах цаг ирсэн байна. Шинэ харилцаа үүсгэхээр бүү яар. Сэтгэл тайвширч хоосрох ёстой.

 

Загас

Үлгэр домог болсон зүйлээс татгалзаад өөртөө шинийг нээ. Спортоор хичээллэх, уран зураг, хоолны дугуйланд явсан ч болно. Шинэ зүйл таны сэтгэлийг сэргээнэ. Хайр дурлалыг мөн мартаж болохгүй. Санаандгүй болзоо, халуун дулаан үнсэлт намрын стрессийг ор мөргүй үлдэн хөөнө. 10-р сар амаргүй байх болов уу. Хүнд ажил, таагүй нөхцөл байдал гарна. Гэхдээ та ард нь гарах чадалтай тул эмзэглээд хэрэггүй. Өөрийнхөө дотоод сэтгэлд итгээд урагш алхаарай, бас инээмсэглэхээ хэзээ ч мартаж болохгүй.

56
БахархмаарБахархмаар
18
Ха ХаХа Ха
16
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. С. Ариунжаргал

    С. Ариунжаргал

    2017/09/27 at 13:01

    Bold Bold

  2. Degi Bold

    Degi Bold

    2017/09/27 at 15:14

    Unshij bolohgui hetsu yum be

  3. Narmandah Dembrel

    Narmandah Dembrel

    2017/09/27 at 18:41

    Ядаргаатаи юмаа уншиж болхгүли юм

  4. Monhkmandah Ganbaatar

    Monhkmandah Ganbaatar

    2017/09/29 at 23:24

    Harin time

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *