Давхардсан файлуудыг хайж олж компьютерийг цэвэрлэх шилдэг 7 программ

1

Адилхан зураг, баримт, дуугаар дүүрсэн хатуу дискээ цэвэрлэцгээе.

Компьютерийн хатуу дискэнд давхардсан файл яаж ийж байгаад л хадгалагдсан байдаг. “Download” хавтсанд байгаа файлыг та хэдэн удаа ч шинээр татсан юм бүү мэд, тэр болгоныг бид олж харж чадахгүй. Давхардсан файлыг бид гар аргаар илрүүлж болно, гэхдээ таны өмнөөс богино хугацаанд илрүүлэх тусгай программ байх ажээ.

CCleaner

Маш алдартай “цэвэрлэгч” програм, магадгүй хүн болгон компьютертээ суулгасан байгаа болов уу. Системээс хог илрүүлээд зогсохгүй хайлтын түүх болон cookie-г цэвэрлэж чадна. Мэдээж бас давхардсан файлуудыг илрүүлж устгана.

Платформ: Windows, Mac

Үнэ: үнэгүй, бүтэн хувилбар нь 24,95 доллар

CCleaner татах →

 

dupeGuru

Адил нэртэй файлуудыг илрүүлэхээс гадна утга агуулга нь ижил файлуудыг олно. Дуу хөгжмийн төрөлд өөр нэртэй хэдий ч нэг өнгө аястай дууг ч илрүүлж чадна. Үүнээс гадна dupeGuru адилхан гэрэл зургийг илрүүлээд зогсохгүй төстэй зургийг гаргаж ирнэ.

Mac болон Linux–т зориулагдсан хувилбар хийгдэж байгаа. Windows-т зориулсан хувилбар эцэслэгдэж дууссан тул албан ёсны сайтаас татаж болно.

Платформ: Windows, Mac, Linux

Үнэ: үнэгүй

dupeGuru татах →

 

SearchMyFiles

Давхардсан файлуудыг илрүүлж устгах үүрэг бүхий бас нэгэн шилдэг программ. Маш уян хатан шүүлтүүртэй, өөрийн хүссэнээр хайлтын шүүлтүүрийг тохируулж болно.

Платформ: Windows

Үнэ: үнэгүй

SearchMyFiles татах →

 

Gemini 2

Мас-д зориулсан алдартай программ, адилхан эсвэл төстэй файлуудыг олж илрүүлнэ, тэдний хоорондын ялгааг ч гаргаж ирдэг. “Гэрэл зураг” , iTunes-д байрлаж байгаа файл энэ программын хажуугаар мэдэгдэлгүй өнгөрнө гэж байхгүй. Адилхан файлуудын алийг нь устгах сонголтыг та өөрөө хийх болно.

Платформ: Mac

Үнэ: 19,95 доллар

Gemini 2 татах →

 

AllDup

Үнэгүй ч гэсэн багагүй зүйл хийж өгнө. Хайна, устгана, хуулна бас өөр нэртэй аудио бичлэгийг илрүүлнэ. Хайлтын уян хатан тохиргоотой. Программд байгаа нэмэлтийн тусламжтайгаар файлын дотоод агуулгыг хараад алийг нь устгахаа сонгож болно.

Платформ: Windows

Үнэ: үнэгүй

AllDup татах →

 

Duplicate File Finder

Давхардсан файлыг богино хугацаанд илрүүлнэ. Зөвхөн хатуу дискэнд агуулагдах файлаас илрүүлээд зогсохгүй дотоод сүлжээнд байгааг ч гаргаж ирнэ. Дүрс, дуу хөгжмийн нэр, агуулгыг харьцуулаад илрүүлнэ. Давхардсан файлын алийг нь устгаж, алийг нь үлдээхийг та шийднэ. Харамсалтай нь үнэгүй хувилбарт сонголт тун бага.

Платформ: Windows

Үнэ: үнэгүй, бүтэн хувилбар 29,95 доллар

Duplicate File Finder татах →

 

Total Commander

Таны файлыг удирдах төгс менежер гэж хэлж болно. Давхардсан файлыг илрүүлнэ. Хайж байгаа файлын дотоод агуулгыг бичихэд адил төстэй бүх файлуудыг танд санал болгоно.

Платформ: Windows

Үнэ: 43,9 доллар

Total Commander татах →

DupeGuru хамгийн боломжит хувилбар санагддаг юм. Үнэгүй, бас таны хатуу дискэнд цугларсан хогийг цэвэрлэх бүрэн чадалтай. Харамсалтай нь Windows-д зориулсан хувилбарын хөгжүүлэлт түр зогсоод байгаа юм. Мөнгө төлөхийг хүсэхгүй байгаа Windows хэрэглэгчдэд AllDup илүү тохирно. CCleaner болон Total Commander программууд нь асуудлыг шийдэх хамгийн түгээмэл хувилбар бөгөөд ихэнх хүмүүс суулгасан байгаа гэж найдаж байна.

3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Batbold Bat-Ochir

    Batbold Bat-Ochir

    2017/11/15 at 00:27

    Yj

  2. Batbold Bat-Ochir

    Batbold Bat-Ochir

    2017/11/15 at 00:28

    Tyt bvg cv vdat gj kjk knm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *