
Өглөө гэрээсээ ажил руугаа гарахдаа ажлын бичиг баримтаа гэртээ мартаад, ажлын ширээн дээр кофегоо татаж асгаад, хамтран ажиллагч гэрээгээ цуцлаад, орой гэртээ харих гэтэл машины дугуй хагарч, ойр хавьд дугуй засвар олдохгүй үйл тамаа үзээд гээд л хорвоогийн хамаг азгүй явдлууд өөрт нь тулгарсныг тоочиж байгаа хүнтэй та ер нь таарч байсан уу? Азгүй азгүй гэхэд ийм азгүй байна гэж юу байхав гэж та бодож байж болох юм. Энд яг дээр дурдсан шиг зүйлүүдтэй таарсан хүний тухай биш ч гэлээ хувь тавилан нь яаж эргэхээрээ ингэдэг байнаа гэмээр хүмүүсийн тухай өгүүлэх гэж байна. Тэднийг хорвоогийн хамгийн азгүй хүмүүс гэдэг.
Жон Вейд Аган /John Wade Agan/ хэмээх энэ Америк эрийг Дэлхийн хамгийн азгүй хүн гэдэг. Учир нь тэрээр 2011 онд Флорида дахь гэртээ холбооны газар доорх шугамтай телефон утсаар ярьж байгаад цахилгаанд цохиулж байсан ба түүнээс өмнө таксины жолооч хийдэг байхдаа машин дотроо дээрэмдүүлж, цоожлуулж байжээ. Түүгээр ч зогсохгүй Аган цээжиндээ гүн хутгалуулж шархдаж байсны дээр нэг зэрэг хоёр могойнд хатгуулж байсан байна.














