Зэвүү, дургүй зэрэг хүргэсэн “Univision”-д эгдүүцлээ илэрхийлэх нь

0

Зэвүү, дургүй зэрэг хүргэсэн “Univision”-д эгдүүцлээ илэрхийлэх ньЮнивишн хэмээх гурвалсан үйлчилгээг хэрэглээд жил гаруй боллоо. Анхандаа хурд, дуу дүрсний гайхамшиг гээчийг  IPTV, Интернэт, Суурин утас гэсэн 3 үйлчилгээгээр бараг л мэдэрсэн.  Харамсалтай нь  Юнивишн сүүлийн үед хэрэглэгчдийнхээ зэвүү дургүйг зэрэг хүргэх болсон юм. Энэ бүхнийг жишээ болон баримттайгаар  хүргэе.

Зэвүү дургүй зэрэг хүргэсэн тохиолдол нэг. “Ftp” хэмээх контент хуулдаг программ ашигладаг хүмүүсийн программыг нь хаадаг.  Үүний дагуу дуудлага өгөхөөр дуудлагын 7711-8811 дугаарт залгахад утсаа авахгүй удна. Арай гэж холбогдсны дараа инженерүүдээрээ шалгуулаад хариу өгнө гэж хэлээд өдрийн тал болдог, асуудал гараад хоёр хоног хүлээлгэж байж засч өгнө.  Засуулсны дараагаар хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчийн үлгэрээр ip хаягаа тогтмол болгохоор интернэт нь орохоо больчихдог.  Интернэт нь орохоор “Ftp”  программаа ашиглаж болохоо больчихдог. Энэ бол зөвхөн хэрэглэгч надад  сүүлийн үед тохиолдож байгаа асуудал.

Зэвүү дургүй зэрэг хүргэсэн тохиолдол хоёр. Үнэгүй үздэг видео сандаа кино нэмэхээ мартдаг.  Хамгийн сүүлд л гэхэд  Доргио долоон эр киног нэмнэ хэмээн амлаж байсан ч мартсан. Үүнийг нь лавлахад гахай надад үсээ өгөөч дээс томж найзыгаа аваръя гэдэг шиг уншихаас залхмаар тайлбар тавьж байгаа юм. Үнэгүй видео сандаа контент нэмээчээ гэж санал тавихаар   Univision MongoliaТаны санал хүсэлтийг холбогдох албандаа уламжлах болно гэх жижүүрийн үгээ хэлсээр урт хугацааг өнгөрөөж байна.

Үүнээс гадна нэгэн хэрэглэгчийн саналыг энд нэмэх нь зүйтэй байх. “Odgoo Odnoo Tanaih mongol orchuulgatai garga l daa. Ugaasaa tolbortei baij. Huuhduud kino tayaj uzeed dursiig ni l harj dutuu oilgood hetsuu bn sh dee. Hadmal orchuulga chini huuhed buir yadraagaad bn. Tanaihaar sand bgaa huuhdiin kinonuid ihenh ni mongol orchuulgatai gaduur bdag yadaj ternees olood tavi l daa. Tolbortoo taaruulj uilchileh heregtei shuu holbogdoh humuust ni ulamjilj ogood hariu ilgeene uu”

Зэвүү дургүй зэрэг хүргэсэн тохиолдол гурав. Интернэт нь орой болохоор яст мэлхийнээс ч удаан болдог.  зураг үзээд байна уу? Зурагт үзээд байна уу гэж бодохоор гацах тохиолдол гардаг. Үүнийг хэлж дуудлага өгөхөөр  “Танай байшинд чинь асуудал үүссэн байна.” гэдэг ч үнэн хэрэгтээ  худал  болох нь тогтоогдож  Юнивишнээс тасарсан байдаг. Мэдээж хэрэг ингэж дуудлага өгөхийн тулд дээр дурьдсан шиг  тэвчээр шалгана.

Энэ мэтээр тус компанийн алдаа дутагдал цөөнгүй.  Тухайлбал 160 сувгаас долоо нь байхгүй болсон, интернэт нь удаан байна, тасраад болдоггүй, манай суваг гарахгүй юм, ажилладаггүй ээ, буцаах үйлчилгээ нь зөвхөн цөөн тооны нэвтрүүлгийг тодорхой хугацаанд хамаатай болж, үзэх биш хүлээх болдог.

Уг нь татаасын хувьд Юнивишн нөлөөтэй юм шиг байгаа юм. УИХ-ын бүх гишүүний өрөөнд  Юнивишнийг үнэгүй суурилуулан,  УИХ-ын нэгдсэн чуулганыг видео сандаа оруулсан гэж байгаа.  Үүнээс үзэхэд уг нь их л нөлөөтэй хүн ард нь байгаа юм шиг санагддаг. Харамсалтай гэхдээ тэр том ар нь үйлчилгээний чанартаа бус ашиг орлогондоо л анхаараад байх шиг…

Монголдоо шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж байгаад нь хүлээцтэй хандаж, алдаа дутагдлыг нь хүлээн зөвшөөрч байсан олон хэрэглэгч бий ч үйл ажиллагаагаа эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байхад байгууллагын үйл ажиллагаа одоог хүртэл жигдрээгүй л байна. Өнгөрсөн зунаас эхлээд үйлчилгээ нь доголдож эхлэхэд компанийн зүгээс “Манайх одоогоор IPTV 2.0 үйлчилгээг ашиглаж байгаа юм.Харин ирэх долоо хоногоос 3.0 үйлчилгээнд шилжих гэж байгаа. Үүнээс үйдэлтэйгээр тасрах, гацах зэрэг доголдол гарч байгаа. Энэ талаараа ч ирэх долоо хоногоос хэрэглэгчиддээ мэдээлнэ. Мөн зам засварын ажилтай холбоотойгоор засч буй компаниуд шилэн кабелийн утсыг тасласан. Иймэрхүү зүйлээс болоод үйлчилгээний доголдол гарсан байгаа. Тэгээд ч энэхүү шинэ системд шилжсэнээр гомдол багасч, өөр түвшинд очих болно” гэсэн тайлбарыг өгсөн ч үүнээс хойш хоёр улиралыг үдээд гурав дахь улиралтайгаа золгох гэж байна. Алдаа дутагдал арилах нь битгий хэл нэмэгдсээр л байгаа юм.

Хэрэглэгчдийнхээ тэвчээрийг барж байгаа энэ үйлдлээ түргэн засаж,  хэвийн үйл ажиллагаагаа явуулна гэж найдаж байна.  Ингээд “Юнивишн”-д хэрэглэгчид хэрхэн гомддог болохыг  гэрэл зургаар баримтжуулан хүргэе.

А.Баярмаа

Эх сурвалж: dorgio.mn

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bas l Univision-ii xereglegch..

    2014/08/15 at 10:42

    Asuudaltai ni ynen shyy. Gadaad DNS-yydiig xaachixdag, Царцааны үлгэрээр бөөн юм болж байж ноён инженерүүдтэй нь холбогдохоор “Манайх гадаад DNS-үүдийг дэмждэггүй” гээд амаа таглуулсан. Тэгээд л гэрийнхээ камеруудыг гар утсан дээрээ харж, ашиглаж чадаагүй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *