
Манай гариг ертөнцөд өдөр бүр сөргөөр нөлөөлдөг бидний төсөөлж байгаагаас ч илүү олон зүйлс байдаг. Температур аюултайгаар нэмэгдэж, мөс хайлсан хэвээрээ байгаагаас гадна эрэг орчмын газруудаар үер бууж, илүү олон төрөл зүйлс устаж үгүй болж байна. Бидэнд нөхцөл байдлыг тогтворжуулах болон улам бүр дордуулахгүй байхад туслах арга замууд байгаа боловч, ингэхийн тулд дэлхий нийт бүхэлдээ xүчин чармайлт гаргах шаардлагатай байгаа юм.
Бид хүмүүст цаг уурын өөрчлөлтийн талаар үргэлжлүүлэн мэдээлсээр байхыг хичээдэг. Энэхүү үзэгдлийг эдгээр 15 зургаас илүү тод харуулах зүйл байхгүй гэдэгт эргэлзэхгүй байна.
Газрын гадарга дээрх мөс хайлсаар байвал, далайн түвшин үргэлжлэн нэмэгдсээр байх болно.

Гоёмсог Викториагийн хүрхрээ жижиг урсгалтай болж хувирчээ.

Мар Чикуйта нуур, Аргентин. 1998.7-р сар – 2011.9-р сар

Дэлхий даяар галд автаж, бид ой модоо (мөн ан амьтад) алдаж байна.

“Арал”-ын далай өмнө нь дэлхийн 4 дэх том нуур байв. Одоо хэд хэдэн хэсгүүдэд хуваагдсан.

Кори Калис мөсөн гол, Перу. 1978.7-р сар – 2011.7-р сар

Цаг уурын өөрчлөлтөөс болж Грийт Баррьер хадан дээрх шинэ шүр 89% буурсан.

Рондониа, Бразил дахь ой мод. 1978.6-р сар – 2009.8-р сар

Индонез дэх ой мод их хэмжээгээр устсанаар хүлэмжийн хийн ялгаруулалт хамгийн ихтэй улс болжээ.

Пауэлл нуур, Аризона болон Юта. 1999, 3-р сар – 2014, 5-р сар

6 жилийн дотор Акулео нуур урьд өмнө огт байгаагүй юм шиг үгүй болсон.

Гангаас дольмений эргэн тойрон дахь гол (том тэгшхэн чулуунаас бүрдэх металитик булш) цөөрөм болж ширгэсэн.

Энэ нуур нэгэн цагт Ойрх Дорнодын хамгийн том хэмжээтэй нь байсан боловч, хэдэн арван жилийн турш улам агшсаар байна.

Аралын далай, Төв Ази. 2000, 8-р сар – 2014, 8-р сар

Тиуотерсклуф далан нэгэн цагт Өмнөд Африкт байсан ч, одоо үгүй болсон.

Та амьдарч буй газрынхаа хүрэлээн буй орчин дахь ялгааг олж анзаарсан уу? Хэдэн арван жилийн өмнө тэнд илүү их мод байсан уу?







