Жинхэнэ гоо үзэсгэлэн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар тодорхойлогдох ёсгүй гэдгийг өөрсдийн биеэр батлах 17 алдартай эмэгтэйчүүд

0

Хүмүүс гоо үзэсгэлэнгийн талаар нэгэн тогтсон буруу ойлголттой байдаг: том уруул, булчинлаг бие хаа, гуалиг галбир. Харин зарим нэг алдартнууд гоо үзэсгэлэн гэдэг бол нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн төгс зүйл биш харин өөртөө итгэлтэй, өөрөөрөө байхыг ойлгуулж чадаж байна.

Өөрийгөө бусдын л адил жирийн хүн гэдгийг харуулахаас айж ичээгүй алдартнуудыг өөрийн эрхгүй хүндлэх сэтгэл төрлөө.

Загвар өмсөгч Винни Харлоу-гийн арьсны пигмент алдагдсан. Тэрээр өөрийнхөө онцлогийг давуу тал болгон дэлхий дахинаа алдаршиж чаджээ

© Invision / Invision / East News

 

Үзэгч олонд гоо үзэсгэлэнгээрээ гайхагдах Женнифер Лоуренс хүртэл гуян дээрээ өөхний хуримтлалтай. Тэглээ гээд бүсгүй хэнд ч гологдсонгүй, харин ч алдартай жүжигчин болсон билээ

© Jordan Strauss / Invision / AP / East News

 

Гар хүний насыг тодорхойлдог гэдэг. Сара Жессика Паркер үүнийг нэр төртэйгөөр хүлээн авахын зэрэгцээ сайхан ч харагдаж чадаж байна

© SteveSands / NewYorkNewswire / MEGA / Mega Agency / East News

 

Гуалиг Марго Робби хүртэл сугандаа үрчлээтэй. Жүжигчин үүнээсээ огт ичдэггүй, яагаад гэвэл энэ бол хэвийн үзэгдэл

© JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News

 

Тейлор Свифт унжсан зовхиноосоо болоод мэс заслын эмчид хандаагүй л явна. Түүний харц үнэхээр дур булаам

© Invision / Invision / East News

 

Нина Добрева од биш харин жирийн эмэгтэй байхыг эрмэлздэг. Педикюр хийлгээгүй ч гэсэн тэр гялалзсан хэвээр

© JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News

 

Ева Мендес нүүрэндээ сэвхтэй, гэхдээ нуух гэж огт хичээдэггүй. Сэвх нь түүнийг бүр ч илүү чимсэн юм шиг

© Allstar / Graham Whitby Boot / Mary Evans Picture Library / East News

 

Кирстен Данстын нүүрний хэлбэр тийм ч өөгүй бас биш. Гэхдээ тэр мэс заслын эмч рүү огт явах бодолгүй. Тэр өөрийгөө байгаагаар нь хайрладаг нэгэн

© VALERIE MACON / AFP / East News

 

Одоо жижигхэн хамар моод болсон гэнэ. Лиза Бонегийн хамар “урагшаа унжсан”. Хамар нь түүнийг чимжээ

© Admedia, Inc / Sipa USA / East News

 

Бразилийн загвар өмсөгч Алессандра Амбросио хүн болгон өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй гэдэгт бат итгэдэг. Тэр ““Биш”-ийн өөх”-нөөс салах бодолгүй явна

© Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News

 

Леди Гага задгай хувцас өмсөх дуртай, бэлхүүс хавиа ч гаргахаас ичээд байдаггүй. Тэрээр өөрийн биеэс ичих хэрэггүй гэдгийг үлгэрлэн үзүүлж байна

© MEGA / Mega Agency / East News

 

Хүзүүний үрчлээ – ичээд байхааргүй байгалийн жам ёсны өөрчлөлт. Натали Портман үүнийг ойлгохын дээдээр ойлгосон, энэ үрчлээнээс салах тухай бодоо ч үгүй явна

© Invision / Invision / East News

 

Оливия Уайлд нүднийхээ доор “галууны сарвуу” үрчлээтэй. Холливудын од үүнд санаа зовохгүй байхад та бид ч дэмий хэрэг биз

© Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News

 

Нас ахих тусам арьс уян хатан чанараа алдана. Сандра Буллок үрчлээнээс болж асуудал үүсгэдэггүй, тайвнаар өөрийн гоёлоо өмсөөд л алхана

© Allen J. Schaben / Polaris Images / East News

 

Лора Дерн буурал үсээ нууж будах гэдэггүй, мөн духан дээрх үрчлээгээ ч хүлээн зөвшөөрсөн. Өөртөө итгэлтэй хүн насны өөрчлөлтийг тайван хүлээж авдаг

© JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News

 

Нүүрэн дээрх жижиг тууралтууд – энэ бол гамшиг биш. Сирша Ронан тууралтыг нүүрний будгаар нуух гэж ер оролдсонгүй, өөрийнхөөрөө л явахыг эрхэмд үзжээ

© JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News

 

Багадаа хийлгэсэн мэс заслаас болоод Каролина Куркова хүйсгүй. Гэхдээ тэр дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн загвар өмсөгч болж чаджээ

© face to face / FaceToFace / REPORTER / East News

Гадаад төрхийнхөө өөг дарах ёстой гэж та бодож байна уу? Эсвэл байгаагаар нь хүлээж авах нь зөв үү?

4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *