Дэлхийн төгсгөл үү эсвэл харь гарагийнхны довтoлгоо юу? Америкт тэнгэр яагаад гэнэт ногоон өнгөтэй болсон бэ?

0

Саяхан Өмнөд Дакотад (АНУ) байрлах Су-Фолс хотын иргэд өөрсдийгөө сүйрлийн тухай киноны баатрууд мэт мэдрэмжийг мэдэрчээ. 6 дугаар сарын 5-ны өдөр америкчууд тэнгэр нь тод ногоон өнгөтэй болж байгааг ажиглан харцгаасан байна. Ийм этгээд сонин үзэгдэлд юу нөлөөлсөн байж болох уу?

Ийм үзэгдлийг урьдчилан таамаглах зүйл огт мэдрэгдээгүй. Хотод оройдоо хүчтэй салхин шуурга дэгдсэн. Борооны үүл хуралдах үеэр тэнгэр гэнэт тод ногоон өнгөтэй болжээ. Хотын оршин суугчдын бодолд хамгийн түрүүнд юу орж ирснийг таахын аргагүй. Урьд нь ийм зүйлтэй хэн ч учирч байгаагүй болохоор бүгд л доор бүрнээ айдаст автжээ. Зарим нэг нь этгээд хачин үүлний гэрэл зургийг дарж сошиал сүлжээнд ч байрлуулж амжсан юм. Тэдний оруулсан гэрэл зургууд вирус шиг тархахад хэн ч гайхсангүй.

Иргэдийн айдсыг АНУ-ын цаг уурын албынхан тайвшруулах тайлбар хийлээ. Ногоон тэнгэр – байгалийн ховор үзэгдэл ч гэлээ, жам ёсны үзэгдэл ажээ.

Цаг агаарын этгээд хачин үзэгдэл Су-Фолс хотын иргэдийг тоглоом ч үгүй айлгаад амжлаа

eddiedevonne / twitter

Энэ гэрэл зураг дээр ямар нэгэн филтер ашиглаагүй гэдэгт нэг л итгэж өгмөөргүй. Тэр болгон тэнгэр ногоон өнгөтэй болоод байхгүй. Аадар борооны дараах үүлний өнгө нууцлаг зүйл сонирхогчдын дунд этгээд хачин онол дэвшүүлэхэд хүргэжээ.

 

Нууцлаг үйл явдлыг өгүүлсэн киноны хэсэг шиг л харагдана

hentaihoneyyy420 / reddit

Цаг уур судлаач Кори Мартины хэлснээр бол ногоон өнгийн тэнгэр нь дерехо-гоос үүдэлтэйгээс бус ямар нэгэн сүйрэл, торнадогоос шалтгаалаагүй ажээ.

Дерехо – хурдтай нүүх хэд хэдэн бүлэг хүчтэй аадар борооны үүлнээс үүдэлтэй шулуун шугам бүхий аадар борооны үүл юм. Энэ төрлийн үүл мөддөө арилдаггүй. Энэ л үүл тэр үдэш уг хотын дээгүүр өнгөрчээ. Үүнээс болоод нар жаргах үеийн улаан өнгө аадар борооны усны хөx өнгөтэй нэгдэж ногоон өнгийг үүсгэсэн хэрэг.

 

Интернэт хэрэглэгчид ногоон тэнгэрийг “Wizard of Oz”  киноны хэсгийг санагдууллаа гэжээ

hentaihoneyyy420 / reddit

 

Аймшигтай ч үзэсгэлэнтэй юм

TwstdSkyStudios / twitter

 

Шинэхэн аймшгийн киноны сайхан зурагт хуудас гарах байжээ

TwstdSkyStudios / twitter

 

Гэрэл зургийн камерын удаан горим дээр дарвал жинхэнэ ид шид буухаар байв

TwstdSkyStudios / twitter

Өмнөд Дакотагаас Иллинойс хүртэл амьдардаг ард иргэд байгалийн ховор үзэгдлийн гэрч болцгоожээ.

 

Ногоон тэнгэр алсаас ийн харагдана

cory_martin

Хөx тэнгэрийг жаргаж байгаа нарны улаан гэрлээр баяжуулбал зарим нэг тохиолдолд аадар борооны үүл тэнгэрийг ногоон өнгөтэй болгодог. Ногоон өнгийг гаргахын тулд маш их хэмжээний усны агууламж үүлэнд байх ёстой. Энэ нь хүчтэй аадар бороо, мөндөр ороход хүргэнэ.

 

Өмнөд Дакотад үзэгдсэн ногоон тэнгэрийн бичлэг

 

Цаг уурын гэрэл зургууд

Reddit-ийн хэрэглэгчид ч Америкт үзэгдсэн байгалийн ховор үзэгдлийг олж мэдээд зүгээр суусангүй. Чадварлаг фотошопчид Су-Фолсын аймшгийн тэнгэрт аварга том мангасуудыг нэмж уран зөгнөлийн бүтээл туурвижээ. Ямар бүтээл гарсныг сонирхоцгооно уу.

Тэд амилжээ

SligPants

 

Та нар намайг дуудсан уу?

HoriCZE

 

Тэр чамайг ажиглаж байна

someweirdbanana

 

Харь гарагийнхан дaйрлаа

Any-Kaleidoscope849
20
Ха ХаХа Ха
11
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Kh Lhagva

    Kh Lhagva

    2022/07/13 at 13:00

    agaart bgaaa mus, boroonii us narnii gereld ingesen geseen

  2. Erdene-ochir Erkhembolor

    Erdene-ochir Erkhembolor

    2022/07/13 at 15:34

    Америкт л дандаа элдэв хачин юм болж, хятадаас л дандаа элдэв шинэ өвчин үүсч байх юм. Өөрсөдөө л элдвийн туршилт хийдэг биз.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *