Таны ширээн дээр байгаа хүнс хортой эсэхийг та мэдэх үү? 

1

Өөрийгөө эрхлүүлэхийн тулд үхлийн аюулд хүргэдэг цорын ганц амьтан бол хүн. Энэ нь бидний идэж уудаг хоол хүнстэй холбоотой, жишээ нь фугу загаснаас үхтлээ хордож болно: энэ загасыг хүнсэнд хэрэглэхийг хориглож, элдэв статистик тоогоор айлгаад ч нэмэргүй, Япончууд болон тус улсын жуулчид одоо болтол “айдас”-тайгаар идсээр л байна.

Үнэндээ “азаа үзэх”-ийн тулд заавал үнэтэй хоол хүнс эрж хайх хэрэггүй. Доор дурдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний тухай та дам сонсоогүй, таны ширээн дээр л байдаг хүнс. Гэхдээ та хортой гэдгийг нь мэддэггүй ч байж болно.

1. Түүхий кешью самар

Таны ширээн дээр байгаа хүнс хортой эсэхийг та мэдэх үү?  1

Хор: урушил хэмээх харшил хөдөлгөх хорт бодис

Хэрхэн үйлчилдэг вэ: арьсан дээр өвчтэй толбо үүсгэнэ

Сонирхолтой мэдээлэл: дэлгүүрүүдэд зарж байгаа “түүхий кешью”-гийн хорт бодисыг устгахын тулд халуун ууранд жигнэсэн байдаг. Худалдан авахдаа бүхэл самар сонгоорой. Хатаж хорчийсон бол хүнсэнд хэрэглэх хэрэггүй.

2. Төмс болон улаан лооль

Таны ширээн дээр байгаа хүнс хортой эсэхийг та мэдэх үү?  7

Хор: соланин

Төмсний үрэнд багахан (0,05%) хэмжээгээр агуулагдах боловч боловсорсон төмс ургаж ирэхэд хэмжээ нь маш ихээр нэмэгддэг. Соланини нь хальсны доор болон ургасан хэсэгт ихээр агуулагдана.

Мөн түүхий улаан лоолинд байдаг хор юм. Улаан лооль боловсорч улаараад эхлэхэд хорын хэмжээ багасдаг тул болсон улаан лооль идэж, даршлах хэрэгтэй.

Таны ширээн дээр байгаа хүнс хортой эсэхийг та мэдэх үү?  8

Хэрхэн үйлчилдэг вэ: сэтгэл санааг тогтворгүй болгох, мэдрэлийн системд нөлөөлөх, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах. Олон кг түүхий улаан лооль юм уу түүхий төмс идсэн тохиолдолд гүн хордлогод орно.

Илрэх шинж тэмдэг: толгой өвдөнө, бие суларна, ой санамж муудна, гүйлгэнэ, дотор муухайрна, гүн хордлогын үед чичирч, ухаан алдана.

3. Тэжээвэр яргай загас

Таны ширээн дээр байгаа хүнс хортой эсэхийг та мэдэх үү?  9

Хор: 13 төрлийн хорт бодис агуулдгаас полихлоририйн дифенил нь илүү аюултайд тооцогдох бөгөөд тэжээвэр яргай загасанд зэрлэг загаснаас илүү агуулагддагийг тогтоожээ.

Хэрхэн үйлчилдэг вэ: дархлаа сулруулах, арьс гэмтээх, элэг, бөөр, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахаас гадна хорт хавдар үүсгэх аюултай. Мөн ирээдүйн үр удмыг мутацад оруулах аюултай ажээ.

Мэдэх ёстой зүйл: сард 2-оос илүү тэжээвэр яргай загас идэхгүй байх, үнэхээр идмээр санагдаад байвал зэрлэг яргай загас олж идээрэй.

4. Гишүүний навч

Таны ширээн дээр байгаа хүнс хортой эсэхийг та мэдэх үү?  10

Хор: щавелийн хүчил

Хэрхэн үйлчилдэг вэ: бөөрөнд чулуу үүсгэх аюултай

Илрэх шинж тэмдэг: амьсгаа авахад хүндрэлтэй байх, дотор муухайрах, гүйлгэх, нүд өвдөх, хоолой, ам халуу шатах, шээсэнд улаан туяа мэдрэгдэх

5. Абсент

Таны ширээн дээр байгаа хүнс хортой эсэхийг та мэдэх үү?  11

Хор: туйон хэмээх хор нь согтууруулах төрлийн ундааны чухал бодис юм.

Хэрхэн үйлчилдэг вэ: анхаарал сарних, их хэмжээгээр хэрэглэсэн бол булчин өвдөх, тархины эд эсэд нөлөөлөхөөс гадна бөөр, элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдана.

Сонирхолтой баримт: туйон хэрэглэсэн үед нүдэнд хий зүйл харагддаг гэдэг ч албан ёсоор нотлоогүй байгаа. Абсент байнга хэрэглэхэд хорт бодист хордохоос гадна спиртэнд давхар хордож байгааг мартаж болохгүй.

6. Бузина буюу гандигар

Таны ширээн дээр байгаа хүнс хортой эсэхийг та мэдэх үү?  12

Хор: мөчир, шилбэ, үрэнд нь цианид агуулагддаг

Хэрхэн үйлчилдэг вэ: түүхий, эсвэл буруу боловсруулсан жимсийг идвэл маш хүчтэй гүйлгэнэ.

Илрэх шинж тэмдэг: идсэний хэдхэн минутын дараа толгой өвдөх, толгой эргэх, нойр хүрэх, цусны даралт буурах, дотор муухайрах, давчдах

7. Карамбола

Таны ширээн дээр байгаа хүнс хортой эсэхийг та мэдэх үү?  13

Хор: эв эрүүл бөөрний үйл ажиллагааг доголдуулах нейротоксин бодис

Хэрхэн үйлчилдэг вэ: тархи болон мэдрэлийн системийг гэмтээх, бөөрний өвчтэй хүн 100 мл карамболын шүүс уухад хордох магадлалтай.

Илрэх шинж тэмдэг: нойргүйдэх, дотор муухайрах, булчин өвдөх, бие сулбайх, сэтгэл санаа тавгүйрхэх

8. Жимсний яс

Таны ширээн дээр байгаа хүнс хортой эсэхийг та мэдэх үү?  2

Хор: синилийн хүчил нь тоор, чангаанз, интоор болон алимны үрэнд хүртэл байдаг

Хэрхэн үйлчилдэг вэ: хүчилтөрөгчийн дутагдалд оруулах, төв мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдана

Илрэх шинж тэмдэг: гүн хордлогод орсон тохиолдолд амьсгал алдагдах, цусны даралт ихдэж зүрхний цохилт буурдаг. Бүтэн аяга жимсний яс, үр идэж байж л дээрх шинж тэмдэг илэрнэ.

9. Мускат самар

Таны ширээн дээр байгаа хүнс хортой эсэхийг та мэдэх үү?  3

Хор: миристицин – сэтгэл мэдрэлд нөлөөлөх хор. Тархины үйл ажиллагаа муудах буюу хариу мэдээлэл дамжуулах чадвар алдах, хий зүйл харна.

Хэрхэн үйлчилдэг вэ: их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд зүрхний цохилт нэмэгдэх, булчин сулрах, бүр үхэлд хүргэж мэднэ. 5,6 гр хэрэглэсэн тохиолдолд мэдрэлийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлөхийг анхаарна уу.

Илрэх шинж тэмдэг: сэтгэл санаа тогтворгүй болох, мартамхай болох, толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, ам хатах, нүд улайх, ой санамж алдагдах

10. Түүхий (боловсруулаагүй) зөгийн бал

Таны ширээн дээр байгаа хүнс хортой эсэхийг та мэдэх үү?  4

Хор: андромедотоксин нь бал ялгарсан ургамлын цэцгэнд агуулагдаж байдаг

Хэрхэн үйлчлэх вэ: эд эсийг эвдэх, эхний ээлжид бие сэргээх бөгөөд сүүлдээ төв мэдрэлийн системийг дарангуйлж үхэлд хүргэх аюултай.

Илрэх шинж тэмдэг: толгой эргэх, бие сулбайх, их хэмжээгээр хөлрөх, дотор муухайрах, бөөлжих. Зөгийн балаар дамжиж хүний биед шингэх хор нь их биш тул 24 цагийн дараа гадагшилна. Гэхдээ л түүхий зөгийн балыг халбага халбагаар иднэ гэдэг буруу хэрэг.

11. Туна загас

Таны ширээн дээр байгаа хүнс хортой эсэхийг та мэдэх үү?  5

Хор: зарим нэг загас өөртөө мөнгөн ус хуримтлуулсан байдаг

Хэрхэн үйлчлэх вэ: химийн энэхүү бодис нь гэдэс ходоодонд муугаар нөлөөлөхөөс гадна, бөөр, элэг, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулна. Багахан хэмжээний мөнгөн ус хүүхдийн хөгжилд аюул учруулах тул жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, балчир хүүхэд туна загасыг хүнсэндээ хэрэглэхээс эрс татгалзах хэрэгтэй.

Мэдэх ёстой зүйл: боловсруулсан туна загасанд мөнгөн ус агуулагдаж л байдаг. Бразил, Канад, Хятад зэрэг загасны ан агнуураар амьдардаг улс орнуудын 1000 хүүхэд тутмын 17 нь хөгжлийн хоцрогдолтой байдаг ажээ.

12. Богино долгионы зууханд болгосон попкорн

Таны ширээн дээр байгаа хүнс хортой эсэхийг та мэдэх үү?  6

Хор: попкорны салахын аргагүй амт оруулдаг бодисонд диацетил агуулагдаж байдаг.

Хэрхэн үйлчилдэг вэ: богино долгионы зууханд халсан хорт утаа уушгины хэвийн үйл ажиллагааг алдагдуулна.

Мэдэх ёстой зүйл: энэ төрлийн хүнсний үйлдвэрт ажилладаг ажилчид хордох нь их. Хэрвээ гэртээ өдөр болгон богино долгионы зууханд халаасан попкорн идээд байвал хордох магадлалтай. Нэгэн нөхөр бүтэн 10 жилийн турш өдөрт 2 удаа богино долгионы зууханд попкорн халааж идэж байсан бөгөөд хордож эмнэлэгт хүргэгдэж байсан баримт байдаг байна.

 

4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. utgaggui yum

    2015/09/24 at 10:35

    Сэтгэгдэл *suuldee ch bur ideh yum oldohoo bailaaldaa iimerhuu medeenees harhad ter muu l gene ene sain l gene yor ni hussenee l idej uugaal yvjil baiydaa hun l bolson hoino tsag ni bolohoor homhiin toos bolohooa hoish

  2. Зочин

    2015/09/26 at 22:58

    Сэтгэгдэл *

  3. Зочин

    2015/09/26 at 23:05

    anhaarushtai mash heregtei medeelel bn

  4. Зочин

    2016/08/12 at 22:59

    ккк зөгийн бал муу байлаа гэж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *