Яг одоо баригдаж байгаа хамгийн сонирхол татахуйц 10 барилга

0

Орчин үеийн архитектурын хөгжил дээшээ буюу хүн төрөлхтнийг огторгуй сансарт хүргэх хүсэлтэй мэт тэнгэр өөд баганадсаар байна. Ирээдүй хаяанд ирснийг гэрчлэх мэт өнөөдөр баригдаж байгаа барилгууд сүндэрлэсээр …

Хатан хааны цамхаг

Яг одоо баригдаж байгаа хамгийн сонирхол татахуйц 10 барилга 2

Хатан хааны цамхаг нь дэлхийн хамгийн өндөр барилга болох “Бурж Халиф”-аас давах юм. Уг цамхаг бараг 1 км-ийн өндөртэй, Саудын Араб-д баригдаж байна. Энд оффисийн талбай, зочид буудал, огторгуй сансрын ордон, тансаг зэрэглэлийн орон сууц болон дэлхийн хамгийн өндөр террас байх юм. Барилгын албан ёсны ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн бөгөөд 2019 онд дуусахаар төлөвлөжээ.

Шанхайн цамхаг

Яг одоо баригдаж байгаа хамгийн сонирхол татахуйц 10 барилга 3

121 давхар Шанхайн цамхагийн барилгын ажлыг 1993 онд эхлүүлсэн бөгөөд энэ оны эхэнд дууссан, өнөөдөр дотор засал чимэглэлийг гүйцэтгэж байна. Хулгайгаар хамгийн дээд давхараас хоёр Орос залуу зургийг нь авч сошиал сувгаар тавьж олны анхаарлыг хандуулаад авчээ.

Dubai Perl

Яг одоо баригдаж байгаа хамгийн сонирхол татахуйц 10 барилга 4

Хамгийн том худалдааны төв болон дэлхийн хамгийн өндөр барилга барих төслийг хэрэгжүүлэхээс гадна Дубайд тансаг зэрэглэлийн орон сууц байх ёстой гэж шийджээ. Нийт 4 цамхагаас бүрдэх энэхүү байгууламж нь хоорондоо гүүрээр холбогдохоос гадна 1800 хүний суудалтай дээд зэрэглэлийн театр ажиллах аж.

Agora Garden

Яг одоо баригдаж байгаа хамгийн сонирхол татахуйц 10 барилга 13

Байгаль эхтэй хамгийн ойр байрлах хүний гараар боссон анхны барилга байгууламж 2016 онд баригдаж дуусна. 20 давхар барилга бүхий л утгаараа ногоон байна: давхар болгоны тагт ногоон байгууламжтай, нарны гэрлийг ашиглах, борооны усыг хуримтлуулж усны нөөцийг ашиглах системтэй.

World One

Яг одоо баригдаж байгаа хамгийн сонирхол татахуйц 10 барилга 5

Дэлхийн хамгийн өндөр орон сууцны барилгад тооцогдох 117 давхар World One Мумбайд сүндэрлэнэ. 4 өрөөтэй 300 тансаг зэрэглэлийн байранд Энэтхэгийн баячууд суух бөгөөд дизайныг Жоржио Армани студиэс гаргажээ.

Хаан Абдаллын нефтийн судалгааны төв (KARSARC)

Яг одоо баригдаж байгаа хамгийн сонирхол татахуйц 10 барилга 6

Олон үндэсний судалгааны төв гэхээсээ илүү Жеймс Бондын киноны хорон муу санаатны үүр гэж хэлэхээр энэхүү барилга Саудын Араб-д баригдаж байна. Этгээд дизайныг алдартай архитекторч Захи Хадид гаргажээ.

Чуннань төв, Сужоу

Яг одоо баригдаж байгаа хамгийн сонирхол татахуйц 10 барилга 7

730 метр өндөр барилгын ажил саяхан эхэлсэн бөгөөд маш урт зам туулна даа. Төслийг хэрэгжүүлэхийн тулд 4,5 тэрбум доллар шаардлагатай, 2020 онд дуусгахаар ажиллаж байна. Хятадын хамгийн өндөр барилга, дэлхийд 3-т тооцогдох юм.

Lotte World Tower

Яг одоо баригдаж байгаа хамгийн сонирхол татахуйц 10 барилга 8

2016 онд дуусгахаар барьж буй Сөүлийн өндөр барилгын нэг болох цамхаг нь 556 метр болно. Дэлгүүр, оффис, орон сууц, зочид буудал болон үзвэрийн газрууд байрлах юм.

“Даван” уулын спортын амралтын газар

Яг одоо баригдаж байгаа хамгийн сонирхол татахуйц 10 барилга 9

Яг одоо баригдаж байгаа хамгийн сонирхол татахуйц 10 барилга 10

Хятадад нээгдэх энэхүү амралтын газар 2016 онд нээлтээ хийхээр төлөвлөжээ. 170 метр үргэлжлэх уулын спортын амралтын газарт “мөсөн ертөнцийн гайхамшигт газар” болж цанын комплекс, аквапарк, дүүжин цэцэрлэгт хүрээлэн гээд үзэж сонирхох газар олон байна.

«Сонжанг» зочид буудал

Яг одоо баригдаж байгаа хамгийн сонирхол татахуйц 10 барилга 11

Яг одоо баригдаж байгаа хамгийн сонирхол татахуйц 10 барилга 12

Том нуур, хадан хясаа дунд байрлах зочид буудал – Хятадын бас нэгэн амралтын газар. “Даванг” амралтын газартай адил хад чулуун дунд баригдах тул байгалийн хүрхрээ байшингийн дундуур урсах болно. Барилгын доод давхарт байрлавал таны дээрээс хүрхрээ хүржигнэн унах мэт болно.

 

1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/23 at 18:27

    Дотор бачимдчихлаа. Эд нарыг үзэх хувь тохиосон болов уу?

  2. Зочин

    2015/09/26 at 14:38

    https://goo.gl/DiTqvo Ийм хямд онгоцны тийз байхад бухимдах юу байнааа

  3. Зочин

    2015/09/28 at 14:04

    ene gazruudiig hyamd uneer ochij uzeh bolomj bidend baina shu https://***/DiTqvo orood uzere manaihn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *