Жэт англи хэлний сургууль нь үүсгэн байгуулагдснаасаа хойш амжилт бүтээлээр дүүрэн 20 жилийг ардаа үджээ. Монгол улсад зах зээл эдийн засаг хөгжсөн түүхэн он тоололтой зэрэгцэн бичигдэх 20 жилийн хугацаанд англи хэлний тэргүүлэгч сургууль хэмээн үлдэх түүхийг бичиж чадсан Жэт англи хэлний сургууль нь анх 1995 онд 20 оюутантай эхлэж байсан бол өнөөдөр 60.000 гаруй төгсөгчидтэй болжээ.
Тэд үргэлж анхдагч байдаг бөгөөд олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрүүдийг Монгол улсын хөрсөнд буулган албан ёсны эрхтэйгээр заах ур чадвартай хослуулан олгодог юм. 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тэдний томоохон ажлуудаас дурьдвал Hampstead сургуультай хамтран Gates-2000 сургалтын хөтөлбөр, АНУ-ын iBT Tofel албан ёсны ETS Criterion Writing Evaluation Program дээр сурилсан сургалт болон Албан ёсны шалгалт авах эрх, Heinle Cengage Learning эрхлэн гаргасан MyELT Online Tutorials буюу интернетийн горим дээр хичээллэх технологийг сургалт, Ахлах сургуулийн сурагчдын элсэлтийн тест төв, Английн Cambridge ESOL-ийн шалгалтын Монгол дахь албан ёсны тестийн төв, American Tesol Institute-ийн Монгол дахь албан ёсны хэрэгжүүлэгч байгууллага гэх мэт тэдний хийж бүтээсэн дурдаад дуусхааргүй байна.
20 жилийн хүрээнд Академик англи хэлний мэдлэг олгох зорилгоор Жэт институтийг үүсгэн байгуулсан төдийгүй олон улсад алдартай Spelling Bee тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулсан, 20 жил – 20 зочин, 20 жил – 20 ялагч, 20 жил – 20 хүсэл гэх зэрэг томоохон төслүүдийг санаачлан амжилттай хэрэгжүүлэн өнөөдөр олон залуусыг баярлуулж байна.
Ингээд Жэт англи хэлний сургуулийн үүсгэн байгуулагч, нийт ажилтнууд, төгсөгчид, одоо суралцаж буй оюутан залуус та бүхэндээ 20 жилийн ойн баярын мэндийг хүргэж Та бүхний ажил үйлс үргэлж батжин, хөгжил дэвшилийн түүх улам өргөжин дэвшихийг хүсэн ерөөе.
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



































































