Эцэг эх нь хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй байтал, тэдний хүсэл зорилгыг үл тоон хорвоод мэндэлж чадсан бяцхан хүү

0

Энэхүү түүх өөрийн гэсэн егөөдөл, мөн амьдралын гайхалтай хүчийг өгүүлнэ. Вьетнамын нэгэн бүсгүй хүү төрүүлж ам бүл нэмжээ. Тус гэр бүл гурав дахь хүүхдээ өлгийдөн авч байгаа нь энэ. Яагаад егөөдөл гэх болсны шалтгаан нь тэд хүүхэдтэй болохыг хүсээгүйгээр барахгүй эмэгтэй огт төрөх бодолгүй байсан гэдэг. Хоёр хүүхдээ тээж төрүүлэх гэж багагүй зовлон үзсэн болохоор л тэр. Дахин жирэмслэхгүйн тулд эмэгтэй тусгайлан арга хэмжээ хүртэл авчээ. Хувь тавилан түүгээр ингэж “даажигнана” гэж даанч бодсонгүй явжээ.

Хүү эрүүл саруул төрсөн. Хүүгийн нэрийг ээжийн нэрийн хамтаар нууц хэвээр үлдээхээр шийдсэн байна

 

Хүү гартаа юу атгаж төрсөн юм бэ? Жирэмслэлтээс хамгаалах умaйд суулгадаг ерөндөг барьжээ

Эх баригч Тран Вьет Фуонг энэхүү дүр зургийг хараад бүр гайхаж орхисон гэдэг. Хүү гартаа яг юу барьсан байгааг ойлгоод хэд хэдэн гэрэл зураг дарж үлдсэн байна. Ингэхгүй бол хэн ч итгэхгүй шүү дээ. Асуулгын явцад эмэгтэй дахин жирэмслэхгүйн тулд хоёр гаруй жилийн өмнө ерөндөг тавиулсан байжээ. Өөрийгөө дахин төрөх эмнэлэгт ирнэ гэж огт төсөөлж байгаагүй төдийгүй хүү нь ялалт байгуулсан юм шиг ерөндгийг чанга атгаад төрнө гэж огт бодоогүй байна. Хүү нь өөрийгөө энэ дэлхий дээр мэндлэхэд юу ч саад болохгүй гэдгийг батлах шиг.

Эмэгтэйд суулгасан ерөндөг тодорхойгүй шалтгаанаар үндсэн үүргээ гүйцэтгэж чадсангүй гэж эх барих эмч тайлбарлажээ. Төрөх явцад хүүгийн гарт тааралдаж, хүү ч релфлексээрээ гартаа чанга гэгч нь атгаад авч. Ерөндгийг хүү өөрөө сугалж авах ямар ч боломж байхгүй. Аль ч хувилбар нь үнэн бодит юм, итгэхэд амаргүй л санагдана.

36
БахархмаарБахархмаар
12
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Bayrsaikhan Bymbasuren

    Bayrsaikhan Bymbasuren

    2023/01/26 at 13:13

    Хөөөх ёостой хүн л болох состой нөхөр байна даа

  2. Purewsugir Naranjargal

    Purewsugir Naranjargal

    2023/01/26 at 17:26

    Yanaa yamar aimaar ym be burhan mini

  3. Doogii Doogii

    Doogii Doogii

    2023/01/26 at 18:50

    Ирэх л ёстой байж дээ

  4. Baldan Jaagii

    Baldan Jaagii

    2023/01/26 at 20:12

    Yamar hoorhon yum be hvn bolj toroh ihee huwi zayatai maamuu bna daa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *