Бүсгүйчүүдийн үнэртэй ус түрхэхдээ гаргадаг түгээмэл 5 алдаа

4

Үнэртэй ус – эмэгтэй хүний дүр төрхийг илэрхийлэх нэгэн чухал хэсэг. Эмэгтэй хүн тааламжтай сайхан үнэртэх ёстой гэж ихэнх эрчүүд боддог. Чухамхүү үнэртэй ус гоо сайхан бүсгүйчүүдийг нууцлаг бас өөрийн гэсэн онцгой дүр төрхтэй болоход нь тусалдаг ажээ.

Бидний ихэнх нь онцгой анхаарал хандуулахгүйгээр л үнэртэй усаа шууд түрхдэг. Өдөр тутам хийх энэ ажилд хүнд хэцүү зүйл гэж юу байх вэ дээ? Чихнийхээ ард, багаханыг шуундаа – ингээд л болно. Гэхдээ эмэгтэйчүүдийн ихэнх нь үнэртэй ус түрхэхдээ хэд хэдэн түгээмэл алдаа гаргадаг байна – үүнээс болоод тэдний түрхсэн ус нь өөрийнхөөрөө “үнэртэхгүй”-д хүрэх ажээ.

 

Үнэртэй ус түрхэхдээ түгээмэл гаргадаг 5 алдаа

1. Та үнэртэй усаа угаалгын өрөөнд хадгалдаг

Угаалгын өрөөнөөсөө хэн л сайхан үнэртэхгүйгээр гарахыг хүсэх вэ дээ, үүнийг нь буруутгах хэрэггүй юм. Гэсэн хэдий ч үнэртэй усыг хуурай, сэрүүн газар хадгалах ёстой – жишээ нь гоо энгэсгээ тавьдаг ширээн дээр. Тасалгааны хэм огцом өөрчлөгдөх, хэт их чийгшил зэрэг нь үнэртэй усны чанарт сөргөөр нөлөөлнө.

 

2. Та үнэртэй усаа хуурай арьсандаа түрхдэг

Санаж яваарай: чийгтэй арьс үнэртэй усны үнэрийг илүү удаан хадгалдаг юм шүү. Үнэртэй ус түрхэхээсээ өмнө биедээ чийгшүүлэгч тос түрхээрэй, үнэр нь улам илүү хадгалагдаж үнэртэх болно.

 

3. Шууныхаа дотор талд түрхсэн үнэртэй усаа үрдэг

Шууны дотор талд үнэртэй усаа түрхээд хоёр гараа хооронд нь үрэх хэрэггүй, яагаад гэвэл үнэртэй ус ууршиж арилна (үнэртэй усны анхилуун үнэр нь хурдан ууршдаг байна). Өөрөөр нь хатаах хэрэгтэй – энэ тохиолдолд үнэрээ удаан хадгалж чадна.

 

4. Та хэтэрхий их үнэртэй ус түрхдэг

“Их байна гэдэг сайн гэсэн үг биш” хэмээх дүрэм үнэртэй усанд шууд утгаараа үйлчилнэ. Үнэртэй усны үнэр таны дүр төрхийг чимэх ёстойгоос бус бөмбөрийн цохилт шиг хурц ширүүн болгох ёсгүй. Үнэртэй усны түрхэх хэмжээгээ зөв тохируулах хэрэгтэй, үнэр нь бага зэрэг мэдрэгдэхийн зэрэгцээ агаар бүрэн ууршиж арилахгүй байхаар түрх.

 

5. Та шүршүүрт орохдоо буруу гель сонгож байна

Үнэртэй усны үнэрийг зөв бөгөөд бүхэлд нь гаргахын тулд шүршүүрийн гелиэ зөв сонгох буюу үнэртэй устайгаа зохицох үнэртэйг сонгох хэрэгтэй. Гоо сайхны бүтээгдэхүүнд таны түрхэх үнэртэй усны орцод ороогүй нэмэлт үнэртүүлэгч байх ёсгүй. Мөн хөлс дарагч, шампунийн үнэрийг ч гэсэн үнэртэй устайгаа зохицуулах хэрэгтэй гэж үздэг.

Үнэртэй усыг түрхэх хамгийн тохиромжтой хэсэг нь судасны цохилттой хэсэг гэж үздэг: хүзүү, тохой нугардаг хэсгээр, өвдөгний аяга, тэр ч бүү хэл хөлийн арын хэсэг ч бас энд багтана. Дээр хэлсэнчлэн үнэртэй усаа түрхээд хооронд нь үрэх хэрэггүй: үнэртэй усны тос биеийн гадаргуу дээр үлдвэл тааламжтай үнэрээ илүү удаан хадгалж чадна.

31
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Pagam Oyundelger

    Pagam Oyundelger

    2018/11/26 at 21:09

  2. Pagam Oyundelger

    Pagam Oyundelger

    2018/11/26 at 21:09

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *