Амин дэмийн дутагдал тархины хөгшрөлтийг хурдасгадаг. Оюун ухаан муудах асуудлаас урьдчилан сэргийлээрэй!

3

Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхэд л та тархиныхаа үйл ажиллагааг сайжруулж чадна, өөрөөр хэлбэл танин мэдэхүйн эрхтний өвчлөлөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой.

65-75 наснаас хойш таван хүн тутмын нэг нь танин мэдэхүйн асуудалтай тулгардаг байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр насны өөрчлөлттэй холбоотой оюун ухаан муудах асуудал бий болдог ажээ.

Одоогоор Альцгеймерийн өвчнийг анагаах эм байхгүй ч гэлээ уг өвчний хүчин зүйлээс зайлсхийх олон арга байдаг – бид өнөөдөр энэхүү нийтлэлээрээ үүнтэй холбоотой асуудлыг хөндөнө.

Альцгеймерийн өвчлөл болон цусан дахь гомоцистеин түвшин өндөр байгаатай холбоотой болохыг олон удаагийн судалгаагаар тогтоосон.

Цусан дахь гомоцистеины хэмжээ 14 мкмоль/л болбол эрүүл мэндэд сөрөг үр дагавартай.

Хүний бие махбодид агуулагдах уг химикатыг багасгахын тулд гурван төрлийн амин дэм хэрэглэхэд л болно: фолат (фолийн хүчил), В12 болон В6 амин дэм.

Тэгээд л боллоо.

В амин дэмийн эмчилгээ нь тархины хатингаршлын эрсдэлийг 7 дахин бууруулна, ялангуяа Альцгеймер өвчнөөр шаналж байгаа тархины хэсгийг хамгаалдаг байна.

Үнэндээ олон хүн В12 болон В6 амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэдэг боловч хангалттай хэмжээний фолийн хүчил авч чаддаггүй.

Фолатын эх сурвалжийг ихээр агуулдаг хоол хүнсэнд ногоон навчит ногоо тооцогдоно.

Тийм учраас энэ ногоон дээр суурилсан хоол хүнс нь таны тархины асуудлыг шийдэж чадна.

Хар ногоон өнгийн навчит ногоо нь гомоцитеины хэмжээг долоо хоногийн дотор 20 хувиар бууруулж байгаатай холбоотой ажээ.

Зөвхөн ногоон дээр суурилсан хоол хүнс нь асуудлыг дангаар шийдэж чадахгүйг анхаарах хэрэгтэй. Тийм учраас бие махбодид В12 амин дэм нэн шаардлагатай – өөрөөр хэлбэл амьтны гаралтай хоол хүнс хэрэглэх шаардлага гарна.

В6, В12 амин дэм болон фолийн хүчил гэсэн энэ гурван амин дэмийн тэнцвэрт байдлыг хангаж чадсанаар – тархины эрүүл байх эсэхэд нөлөөлөх нь. Та эдгээр амин дэмээр баялаг хоол хүнсийг тогтмол хэрэглэж занших хэрэгтэй, ингэснээр тархины өвчлөлөөс өөрийгөө хамгаалж чадна.

В6 амин дэм нь дараах төрлийн хүнсэнд ихээр агуулагдана: өндөг, бор будаа, далайн гаралтай бүтээгдэхүүн, сэвэг зарам, перец, самар, бүйлсэн самар, газрын самар, бууцай, лууван, брокколи, кале, ногоон навчит ногоо…

В12 амин дэм: тахианы элэг, цацагт хяруул, үхрийн элэг, улаан загас болон далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөг…

Фолийн хүчил: ногоон навчит ногоо, шош, сэвэг зарам, самрууд, үрүүд, цитрусын төрлийн жимс, авокадо

8
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *