Эрчүүдийн дур хүслийг өдөөдөг шилдэг 10 үнэртэй ус

2

Бид эрчүүдийн дунд явуулсан санал асуулгын дагуу топ 10 үнэртэнг бэлдлээ, эдгээр үнэртэн эрчүүдийн хувьд хамгийн дур хөдөлгөм үнэртдэг ажээ.

1. Deep Euphoria, Calvin Klein

Мандарины навч болон цагаан перец, хар сарнай, пион болон жасмин, мускус болон пачули – онцгой зохицолдлогоо, тод хурц үнэр, үнэртсэн л бол хэзээ ч мартагдахгүй үнэр.

 

2. Si Intense, Giorgio Armani

Сарнайн эфирийн тостой шиприйн үнэр нь багахан гашуун үнэрийг санагдуулна, энэ дундаас та османтусийн өнгийг ч мэдэрнэ.

 

3. Daisy Eau So Fresh, Marc Jacobs

Грейпфрут, бөөрөлзгөнө, личи болон лийр – амттай жимсний үнэр нь яг л десертийг санагдуулна. Амтлаад идчихмээр ч юм шиг.

 

4. My Burberry Black, Burberry

Энэ үнэртэн аянганы дараах цэцэрлэг шиг л үнэртэнэ, ногоо болон цэцэгсийн үнэр холилдож дахин давтагдашгүй үнэрийг гаргажээ. Тоор болон жасмины зөөлөн үнэр бүр ч тансаг болгож чаджээ.

 

5. Miss Dior Absolutely Blooming, Christian Dior

Бөөрөлзгөнө, анар болон үхрийн нүд энэ бүгд зүрх сэтгэлийг догдлуулам үнэр гаргана. Хаврын сарнай болон ягаан перец нэмэгдээд ирэхээрээ халуухан дур тачаалыг бий болгох ажээ. Тэвчихийн аргагүй.

 

6. Daisy, Marc Jacobs

Гүзээлзгэнэ, гарденин, жасмин бас нил цэцгийн нийлмэл нь нар, дулааныг илэрхийлнэ. Энэ үнэртэй усыг түрхсэн бүсгүйн хувьд эрчүүдийн соронз мэт л татах ажээ.

 

7. Eternity Now, Calvin Klein

Кашмирийн мод, амброксан болон мускус нийлээд энэ үнэртэй усыг хамгийн тачаал хөдөлгөм болгож байна. Энэ үнэрийг үнэртсэн эрийн хүсэл тачаал ямар их хөдөлдөг гээч.

 

8. Womanity, Thierry Mugler

Манай жагсаалтад багтсан онцгой үнэртэн: заарт гүзээлзгэнэ, түрс, илжгэн чих болон далайн усны хослол санаанд оромгүй мэт. Үнэндээ яг л зүрхэнд онох үнэртэн болсон.

 

9. Pop, Stella McCartney

Улаан лооль, алимны үнэр яг л бага насыг санагдуулам, сэтгэл санаа сэргээнэ. Баяр хөөрийг авчрах энэ үнэр нарыг санагдуулам. Гэнэн мэт боловч эрчүүдийг өөрийн эрхгүй татна.

 

10. L’Extase, Nina Ricci

Цагаан цэцэгс, сарнай, хуш, мускус болон амбра – онгон бас тачаангуй үнэр. Халуун бие дээр дусаахад толгой эргүүлэм үнэр гаргана. Зоригтой бас тачаангуй бүсгүйчүүдэд зориулав.

11
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *