Өөртөө итгэлгүй болох 3 шалтгаан байдгийг сэтгэл судлаачид тогтоолоо

2

Сэтгэл судлалын хэд хэдэн номын зохиолч, сэтгэл зүйч Мелани Гринберг Psychology Today сэтгүүлд бид яагаад өөртөө итгэлгүй байдаг тухай нийтлэл нийтлүүлжээ. Түүний үзэл бодлоор бол өөртөө итгэлгүй байх гурван шалтгаан байдаг байна. Эдгээр шалтгааныг даван туулах ёстой бөгөөд бидэнд яагаад айдас төрж байгаа шалтгааныг олж мэдэх ёстой ажээ.

Мэдээж энэхүү нийтлэлийг уншаад та ид шидийн дохиураар дохисон мэт өөртөө итгэлтэй болохгүй, гэхдээ өөртөө итгэлтэй болох анхны алхамыг хийхэд тань тусална гэж найдаж байна.

Өөртөө итгэлгүй болох 3 шалтгаан байдгийг сэтгэл судлаачид тогтоолоо 1

Аз жаргал гэдэг ойлголтыг судалж буй эрдэмтдийн үзэж байгаагаар: бидний аз жаргалын 40% нь бидний сүүлд хийсэн үйл явдлын үр дүнгээс хамаардаг гэжээ. Ойр дотны хүмүүстэйгээ тасалсан харилцаа, тэдгээрийн үхэл, ажлаа алдах зэрэг нь хүний аз жаргалд маш их нөлөөлдөг. Аз жаргалгүй байх нь хувь хүн өөрийгөө үнэлэх үнэлэмжид шууд нөлөөлдөг буюу өөртөө итгэх итгэлийг алдуулдаг байна.

Сэтгэл зүйч Гай Уитчийн саяхан хэвлэсэн анхны номонд дурьдсанаар, өөрийгөө доогуур үнэлдэг хүмүүс бүтэлгүйтлээ илүү их хүндээр хүлээж авдаг гэжээ. “Жишээ нь бид ажлаа алдахад урьд өмнө өөрийгөө сул дорой байсан үеийг дахин санаж гал дээр тос нэмэх шиг л зүйл болдог” гэж “Сэтгэл санааны анхны тусламж” номдоо дурьджээ.

Бүтэлгүйтэл бол хүний амьдралын нэг хэсэг гэдгийг ухаарах ёстой. Жишээ нь, Абрахам Линкольн ерөнхийлөгч болохоосоо өмнө ажлаасаа халагдаж байсан, хоёр ч удаа конгрессийн сонгуульд нэр дэвшээд ялагдаж байв. Хэрвээ өөрийнхөө тавьсан зорилгын төлөө замд тулгарах бүтэлгүйтлийг үл тоон урагш алхахад хүний урам зоригийг нэмж хэний ч гарч чадахгүй гэж байсан оргилд гарч чадна.

Бүтэлгүйтлийн улмаас өөртөө итгэх итгэлээ алдсан бол хэрхэн тэмцэх вэ?

  • Өөртөө хэсэг амсхийх хугацаа өг, шинэ нөхцөл байдалд дасан зохицтолоо хэсэг завсарла.
  • Битгий дотогшоо гуньж гутар, өөрийнхөө сонирхлын дагуу ямар нэгэн зүйл хийж өөрийгөө завгүй байлга
  • Гэр бүл, найз нөхөдтэйгөө илүү харилцаж бай, ингэснээр та өөрийнхөө тухай муухай бодлоос салах болно.
  • Итгэж явдаг ойр дотнын хүмүүстэй өөрийнхөө бүтэлгүйтлийн тухай ярилц
  • Бууж өгөлгүйгээр өөрийнхөө зорилгын төлөө цааш яв
  • Өөр стратеги ашиглахад бэлэн бай

Өөртөө итгэлгүй болох 3 шалтгаан байдгийг сэтгэл судлаачид тогтоолоо 2

Шинэ хүмүүстэй танилцана гэхээс бидний ихэнхэд нь айдас төрдөг: үдэшлэг, ойн баяр, ярилцлага. Биднийг дүгнэж үзнэ гэхээс айдас төрнө, магадгүй хангалттай анхаарал хандуулахгүй гэхээс эмээнэ – ингээд л өөртөө итгэх итгэл алдарч эхэлнэ.

Магадгүй хүн болгонд нэгэн азгүй тохиолдол байгаа болов уу: өсвөр насныхны бүлэгт элсүүлээгүй, сургуульд шоглодог байсан гээд, энэ нь насанд хүрсэн хүний сэтгэлд байсаар байдаг. Дээрээс нь хэрвээ эцэг эх нь өөр бусадтай харьцуулж таныг байнга “дорд” үзэж шүүмжилдэг байсан бол асуудал улам л хүндэрнэ.

Энэ төрлийн өөртөө итгэлгүй байдал нь “хүн намайг юу гэж бодож байгаа бол” гэсэн буруу бодлоос үүдэлтэй юм. Үнэндээ хүмүүс өөрийнхөө ажил төрөл, өмнөх амьдралаа л гэж явахаас бус бусдыг үнэлж, харж явдаг нь үнэндээ ховор. Хэрвээ тийм хүн байгаа бол тэр хүн өөрөө сул дорой хүмүүс байх бөгөөд зөвхөн гаднах үзэмжээр бусдыг үнэлдэг хүмүүс байх нь олонтой. Тэгэхээр ийм зүйлд санаа зовоод байх хэрэггүй.

Нийгмийн айдсыг хэрхэн даван туулах вэ?

  • Өөрийнхөө дотоод шүүмжлэгчийг сайн сонс. Өөрийнхөө сайн талыг өөртөө байнга сануулж бай: таны тоглоом шоглоом ойлгодог, та сайн анд нөхөр, уран зураг ойлгодог …
  • Урьд өмнө таньж мэдэхгүй хүмүүстэй уулзах гэж байгаа бол ярианы сэдвийг урьдчилан бэлдэж болно: улс төр, кино, амралт зугаалгын төлөвлөгөө …
  • Нийтээс зугтаах хэрэггүй, улам л дордоно. Үдэшлэг, болзоонд явж бай, сэтгэл санаа тавгүй байсан ч хамаагүй яв. Хүмүүстэй харилцах туршлага суралц.
  • Бодитой зорилго тавьж бай. Мэдээж хэн ч шууд тайзан дээр гараад дуу дуулахгүй учраас найз нөхөдтэйгөө суугаад элдвийг хуучлах нь илүү амьдралтай.
  • Бусад хүмүүст анхаарлаа хандуул. Хүмүүсийг сэтгэл бодлоо хэрхэн илэрхийлж байгааг, тэдний сэтгэл хөдлөл ямар байгааг хөндлөнгөөс хараарай. Ажиглаад ирэхээр та өөрийгөө этгээд биш гэдгийг ухаарч эхлэх бөгөөд магадгүй өөрийнхөө итгэлийг төрүүлэх арга барилтай ч болох боломж гарч ирнэ.

Өөртөө итгэлгүй болох 3 шалтгаан байдгийг сэтгэл судлаачид тогтоолоо 3

Зарим нэг хүмүүс хэрээс хэтэрсэн төлөвлөгөө, зорилго тавьдаг. Өөрийгөө хэт үнэлсэн эсвэл хүүхдүүд нь төгс байх ёстой, эсвэл хань ижил нь царайлаг байх ёстой ч юм уу гоё ажил хийх ёстой гэж үздэг. Харамсалтай нь амьдрал үргэлж бидний хүссэнээр байдаггүй хойно яалтай ч билээ. Бидний хяналтаас гадуур аливаа зүйл явагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй: муйхар дарга, ажилгүйдэл, за тэгээд гени …

Өөрийнхөө хэрээс хэтэрсэн зорилго нь биелэхгүй бол өөртөө итгэх итгэлээ алдаж эхэлнэ. Тэгээд ч өөрөө өөртэйгөө тэмцэх нь яваандаа таны эрүүл мэндэд муугаар нөлөөлж эхэлдэг ажээ: сэтгэл санаагаар унах, нойргүйдэх, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах, архаг ядаргаанд орох.

Перфекционизмтэй хэрхэн тэмцэх вэ?

  • Өөрийнхөө чадал, хүчийг бодитоор үнэл, өөрийнхөө эрх мэдэлд байгаа зүйлийг олж мэдэр. Аливаа зүйл хийж дууссаны дараа өөрөөс тань шалтгаалаагүй үр дүнгээр нь бүү үнэлж бай.
  • Өөртөө асуулт тавь: дахиад 10% илүү ажиллавал үр дүнд нөлөөлөх үү? Үгүй гэсэн хариулт өгөхөөр бол дэмий ажилд өөрийнхөө хүч, хөдөлмөр, цагийг бүү үр.
  • Перфекционизмын зарчим “бүгд эсвэл юу ч үгүй” гэсэн зарчим дээр явагддаг. Зөвхөн хар, цагааныг харалгүй өөр бусад өнгө туяаг олж сурах хэрэгтэй. Өөрийгөө дүгнэхдээ та нөхцөл байдлыг давхар дүгнэсэн үү? Үр дүн нь таны хүсэн хүлээж байсан нь биш ч гэсэн та шинэ зүйлд суралцав уу?
  • Перфекционист хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлгээ нь тогтворгүй байдаг. Бүх зүйл төгс явахад тэд өөрсдөдөө сэтгэл хангалуун байх бол урсгалаараа явах үед өөрийгөө үзэн ядаж эхэлдэг. Өөрийгөө ямар ч байсан хамаагүй хайрлаж сураарай.
15
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ali Tse

    Ali Tse

    2016/10/11 at 12:46

    ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *