Гоо сайхнаараа үзэгчдийн хайрыг татаж чадсан 10 кино

0

Кино урлагийн түүхэнд үзэгчдийн сонирхлыг татах маш олон кино хийгдсэн бөгөөд өөр өөрийн онцлогоороо ялгарна. Эдгээр дэлгэцийн бүтээлүүд бүгд үзүүштэй –  гэхдээ хүн болгоны хувьд гоо сайхан гэдэг ойлголт адилгүй тул та бүхэн өөрсдийн тааллаар болгооно биз ээ.

Watchmen

Гоо сайхнаараа үзэгчдийн хайрыг татаж чадсан 10 кино 1

Киноны үйл явдал параллель ертөнцөд болох бөгөөд супер баатрууд нийгмийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болно. Дэлхий ертөнц сүйрэхэд тун ойртоод байгаа тэр үед супер баатруудын нэг нь нууц хуйвалдааныг олж мэдэх ажээ. Хуйвалдааны гол зорилго нь өнгөрсөн болон өнөөгийн супер баатруудыг бүгдийг нь устгах.

The Fountain

Гоо сайхнаараа үзэгчдийн хайрыг татаж чадсан 10 кино 2

Домогт өгүүлснээр Амьдралыг тэтгэгч нэгэн Мод бий гэх, модноос мөнхийн амьдрал бэлэглэх шүүс гарна. Томас хайртай хүнийхээ амьдралыг аврахаар шийдэж модны эрэлд гарчээ.

La ville des pirates

Гоо сайхнаараа үзэгчдийн хайрыг татаж чадсан 10 кино 3

Кино яг л тааваргүй оньсого шиг, кинонд ямар ч далайн дээрэмчин гарахгүй. Киноны гол дүрийн баатрууд залуу хосууд байх бөгөөд киноны үйл явдал үзэгч олны анхаарлыг өөрийн эрхгүй татна.

The Cell

Гоо сайхнаараа үзэгчдийн хайрыг татаж чадсан 10 кино 4

Цуврал аллага үйлдэж буй гэмт хэрэгтнийг барьж авахын тулд сэтгэл зүйч Кэтрин тусгай технологи ашиглан алуурчны сэтгэлийн гүнд нэвтрэн орно. Кэтрин бага насандаа туулсан зовлонг эргэн дурсах тэр мөчийг даван туулж алуурчны камер болон олзлогдсон бүсгүйчүүдийг хаана байгааг илрүүлж чадна.

A Matter of Life and Death

Гоо сайхнаараа үзэгчдийн хайрыг татаж чадсан 10 кино 5

Диваажинд нэгэн алдаа гарна: Сахиусан тэнгэр дэлхий дээр ажлаа гүйцэтгэж явсан өөрийнхөө албатыг хараанаасаа алджээ. Эрлийн сүүлийн мөчид албат эрийг олох бөгөөд хоёр дахь боломж олгохыг албат хүсэх ажээ. Түүнийг хэрхэх талаар Диваажингийн шүүх хурал болно.

Ying xiong

Гоо сайхнаараа үзэгчдийн хайрыг татаж чадсан 10 кино 6

Хятадын газар нутаг хэдэн зуун вант улсуудад хуваагдсан байх тэр үед улс гүрнийг нэгтгэж эзэн хаанаар суухыг хүсэх нэгэн агуу хүн бий. Түүнийг алуулахаар алуурчин явуулах хэдий ч эзэн хааны амийг хамгаалах илүү хүчтэй бие хамгаалагчид олдоно.

Days of Heaven

Гоо сайхнаараа үзэгчдийн хайрыг татаж чадсан 10 кино 7

Үр шимтэй Техасын газар нутгаас өөрийнхөө хувийг олж авахаар хэдэн зуун хүмүүс Техасыг зорино. Эдгээр нүүдэлчдийн дунд ах дүүсийн дүрд хувирсан нэгэн нууц амрагууд бусдын адил алсын замд явах ажээ. Нэгэн фермер “эгч”-д нь дурлахад нууц амрагууд фермертэй эрсдэлтэй тоглоомоор тоглохоор шийднэ.

Soy Cuba

Гоо сайхнаараа үзэгчдийн хайрыг татаж чадсан 10 кино 8

Кубын хувьсгалын үеийн түүхийг өгүүлсэн бөгөөд хувьсгалаас өмнөх болон дараагийн үеийн хүмүүсийн амьдралыг харуулжээ.

Da hong deng long gao gao gua

Гоо сайхнаараа үзэгчдийн хайрыг татаж чадсан 10 кино 9

Эрдэм боловсролтой нэгэн бүсгүй 20-р зууны үеийн хятадын нэгэн феодалын дөрөв дэх эхнэр болон очиж байгаа эмгэнэлт түүх. Хятадын тэр үеийн уламжлал руу өнгийж түрэмгийллийн гүн ухаан, механизмыг мэдрэх болно.

Orlando

Гоо сайхнаараа үзэгчдийн хайрыг татаж чадсан 10 кино 10

Язгууртан залуу Орландо хөгшин Хатан хаан Елизабет I-ийн анхаарлыг татаж чадна. Залуугийн гоо үзэсгэлэнг шүтэн биширсэн хатан хаан түүнийг хөгшрөхгүй байх зарлиг буулгажээ. Орландо учир битүүлэг байдлаар хатан хааны зарлигийг дагаж 350 жилийн турш залуугаараа байж чаджээ. Гэхдээ амьдралынхаа эхний жилүүдийг эрэгтэйгээр, харин үлдсэн хэсгийг эмэгтэй болон амьдарчээ.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *