Хувь хүнээс хуучин автомашин худалдаж авахдаа анхаарах ёстой 10 зүйл

3

Хувь хүнээс автомашин худалдан авах нь ямар нэг хэмжээгээр аз туршсан зүйл юм. Нэг талаар үнэ нь илүү хямд боловч нөгөө талаар автомашин гэхээсээ илүү толгойн өвчин олж авах магадлал өндөр.

Энэ удаа туршлагатай автомашин сонирхогч нарын хэрэгтэй зөвлөгөөг цуглуулсан ба машин худалдан авахад тань туслах болно. Нийтлэлийн төгсгөлд Америкийн автомашин шалгах нэгэн нууцыг танилцуулах билээ.

1. VIN-кодыг (арлын дугаар) шалгах

Машины арлын дугаарыг харах хэрэгтэй ба харахад амархан, хамрын нээлхийг нээхэд ар хэсэгт байна. Энэ дугаараар машины түүхийг мэдэж болно.

Мөн энэ дугаараар машин маань барьцаанд байгаа эсэх, торгуультай болон хуучин эздийн нэрийг ч мэдэж болдог байна. Ийм байдлаар та худалдаж байгаа хүнийхээ үнэнч эсэхийг шалгаж болох нь.

 

2. Худалдаж байгаа хүнийг шалгах

Машиныг эзэн нь болон зуучлагч худалдаж байж болно. Аль болох эзэнтэй нь холбогдох хэрэгтэй ба зуучлагчид нь үнийн хувьд ашиггүй байдал бий болгохоос гадна машины тухай мэдээлэл дутуу байх болно.

 

3. Машины түүхийг мэдэх

Хэрвээ машин маань үйлдвэрээс гараад 3-5 жил болж байгаа бол бүх л зүйлийг мэдэхэд амархан. Худалдаалж буй дилер болон үйлчилгээний төвөөс зохих мэдээллийг авна. Хэрвээ мэргэжлийн үйлчилгээнд орж байсан бол машины байдал сайн байх нь ойлгомжтой. Мөн бодит гүйлтийн хэмжээг ч тэндээс мэдэж болно.

 

4. Гүйлтийн хэмжээ

Дилер болон үйлчилгээний цэгээс гадна гүйлтийн тухай багцаа ойлголт авах зарим шинж тэмдэг машинд бий. Жишээ нь машинаас гарч байгаа утаа. Өтгөн цагаан болон цэнхэр туяатай, хар утаатай бол хөдөлгүүрт ямар нэг гэмтэл, ашиглалтын элэгдэл байна гэсэн үг юм.

Хамрыг онгойлгон хөдөлгүүрийн гарах коллекторыг хар. Бага гүйлттэй машиных металл өнгө бүхий гялалзсан байдаг бол 25,000-аас их явсан машиных зэвхий-шаравтар, 100,000 давсан бол бохир-хүрэн өнгөтэй болсон байна.

 

5. Зарим нэг хэмжилт хийх

Машинаа үзэхдээ зузаан хэмжигч багаж хэрэглэх хэрэгтэй. Энэ нь машины будагтай гадна хэсгийн зузааныг хэмжих ба гадаад орчинтой харьцах хэсэг нь будагтайгаа 75-160 мкм байх бол дотоод хэсэг 50-90 мкм байдаг.

Тухайн автомашины хэмжээ ямар байх ёстойг машины тухай мэдээлэл, үйлдвэрлэгчээс авч болно. Хэрвээ машин ослын дараа будаг замаск тавигдсан бол тухай хэсгийн зузаан бусдаас илүү байна.

 

6. Салхины шилийг харах

Автомашины бүх шил нэг ижил онд үйлдвэрлэгдсэн байх ёстой бөгөөд машины үйлдвэрлэгдсэн онтой тохирч байдаг байна. Хэрвээ ийм байж чадвал шил машиных өөрийнх нь, ямар нэг осолд орсон байх магадлал бага байна гэсэн үг.

 

7. Жижиг сажиг зүйлд анхаарах

Машины их бие, ялангуяа их биеийн нийлдэг хэсгийг анхаар. Хэрвээ хоёр талаасаа нийлж байгаа бол хоорондох зай нь бүх л хэсэгтэй ижил байна. Хэрвээ хоорондох зай ялгаатай, тэгш биш бол осолд орж засуулсан, сольсон байх магадлалтай юм.

 

8. Гэрлийг харах

Гэрлийг гадна талаас нь хараад өнгөрөх биш бүх л гэрлийг асааж үзэх хэрэгтэй. Хэрвээ солиогүй бол бүгд адил гэрэлтэх болно. Харин шинэ гэрэл тавьсан бол илүү гэрэлтүүлэгтэй байдаг. Ихэнх машины гэрэл үйлдвэрийн, брэндийн баталгаатай байх учир өөрийн гэрэл байх нь уг машины эд ангиуд өөрийнх нь, үйлдвэрийнх байна гэдэг магадлал өндөр.

 

9. Техникийн үйлчилгээ хийсэн байдлыг шалгах

Тухайн машины маркаас шалтгаалан зарим нэг эд ангид илүү их техникийн үйлчилгээ хийх хэрэгтэй болдог байна. Янз бүрийн гинж, ремен, тоормосны эд анги гэх мэт. Сүүлийн үед техникийн үйлчилгээ хийлгэсэн машин авах нь зөв юм. Техникийн үйлчилгээ хийлгэсэн тухай баримт нь үүнийг батлах баталгаа болно.

 

10. Машины түүх цэвэр байх тусмаа түүний ирээдүй амар байх болно

Машин худалдаж авахдаа энэ загварын машины тухай групп болон бусад зүйлд нэгдэж ойлголт авах хэрэгтэй. Магадгүй та тэндээс авах гэж буй машиныхаа загварын тухай, болохгүй байгаа зүйлс зэргийг мэдэж авч болох юм. Жишээ нь Volkswagen компани сүүлийн гурван жилд согогтой хөдөлгүүр үйлдвэрлэж байсан ба үүнийгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг.

 

Бонус: Америк машины онцлог

Хэрвээ та Америк машин авах болсон бол машинаа Carfax сайтаар шалгаж үзээрэй. Энд Америк дахь түүх, осолд орж байсан эсэх, ямар аргаар засварласан зэрэг бүх мэдээлэл байна. Хэрвээ сайтаар машин маань “total” гэсэн тэмдэглэгээтэй бол их гэмтэлтэй, засварлахдаа үйлдвэрийн биш технологиор хийсэн гэсэн үг. Ийм машин авахгүй байх нь зөв юм.

Өөрийн гэсэн машинтай байх нь олон хүний хүсэл мөрөөдөл. Гэхдээ анхаарал болгоомжтойгоор сонгох хэрэгтэй. Харин та ямар төрлийн тээврийн хэрэгслийг илүүд үздэг вэ?

31
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Amraa Mongoo

    Amraa Mongoo

    2018/05/10 at 19:26

    Otgoo Ganaa

  2. Amaraa Mongol

    Amaraa Mongol

    2018/05/11 at 02:15

    Sodoo Mongol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *