Таны логик чадвар, гүйлгээ ухаан, уран зөгнөлт сэтгэхүйг сорих 5 бодлого

3

Бүх хүмүүс нэгэн дуу хоолойгоор хүлээн зөвшөөрсөн шинжлэх ухааны онол гэж энэ дэлхий дээр ганц ч байхгүй болов уу. Үүнд үгийн сүлжээ, оньсого зэргийг эрдэмтэд маркетингийн гайхалтай арга барил гэж үзэх болжээ. Харин эдгээр логик бодлогын зохиогчид оюун ухааныг хөгжүүлэхэд зорьж байгаадаа бат итгэлтэй байна.

Эрдэмтэд үнэн мөнийг олох гэж маргалдаж байх хооронд бид та бүхэндээ хэд хэдэн сонирхолтой бодлогууд олж бэлдлээ. Бодлого цаашлах тусам хүндэрнэ шүү.

1. Эмээ болон уймраа ач охин

Маша эмээдээ эм авахаар эмийн сан оржээ. Эмийн санч жорыг хараад ач охинд 4 адилхан эм өгсөн байна: 2 нь цусны өндөр даралтанд, харин 2 нь харшлын эсрэг. Эмийн санч анхааруулж хэлэхдээ, эмээ нь эм тус бүрээс 1 ширхэгээр унтахаасаа хэдэн цагийн өмнө ууна гэв. Ач охин эмээ аваад цүнхэндээ хийчихэв гэнэ. Гэртээ ирээд Маша алдаа хийснээ ухаарлаа: өмнө нь яг адилхан 4 эм байгааг харсан юм.

  • Орой боллоо. Эмээ даралтны эсрэг 1 эм, харшлын эсрэг 1 эм уух ёстой. Адилхан эмүүдээс яаж зөвийг нь сонгож уух вэ?

 

2. Эмээ болон тахианууд

Эмээгийн бие сайжирч тосгондоо очлоо. Тэндээ 3 тахиа тэжээв, 3 өдөрт 3 өндөг гаргадаг тахиа. Энэ тухай мэдсэн Маша өндгийг зарахаар шийдэв – боломжийн орлого олж болохоор санагдсан учраас эмээдээ дахиад 12 өндөг авч өгчээ.

  • Эмээ 15 хоногт хэдэн өндөг хураах вэ?

 

3. Гэмт хэрэгтнийг гараар нь яаж таних вэ?

Маша охин том болж криминалистикээр суралцаж дуусаад ажлын гараагаа эхлүүлэв. Гэрт хүн амины хэрэг гарчээ: тухайн гэрт амьдарч байсан 5 хүний 1 нь өөрийнхөө оронд алагдсан байв. Үлдсэн 4 хүнийг сэжигтнээр байцаав. Залуу детектив хүн тус бүрийг аллага үйлдсэн цагаар юу хийж байсныг асуугаад гарын алгаа үзүүлэхийг хүсэв. Эхнийх нь мэдэгдэлдээ, тэр үед гал тогоонд байсан гэв. Хоёр дахь нь өөрийнхөө өрөөнд байж. 3 дахь нь өмнөх гурван цаг ваннд байсан гэж мэдүүлжээ. 4 дэх нь өглөөнөөс эхлээд цэцэрлэгт ном уншиж байсан гэв.

  • Хэн гэмт хэрэгтэн болохыг илрүүлж бүсгүйд тусална уу.

 

4. Сүүлчийн зоосыг ширээн дээр хэрхэн тавих вэ?

Маша болон түүнтэй цуг ажилладаг хүн цуг албан тушаал ахихаар нэр дэвшиж байв. Дарга нь тэднийг дуудаж нэгэн тоглоом тоглохыг санал болгов гэнэ, хожсон нь хэлтэстээ албан тушаал ахих боломж нээгдэнэ. Дугуй ширээ байх бөгөөд маш их зоосон мөнгө байна. Маша болон өрсөлдөгч нь ээлж ээлжээр эдгээр зоосон мөнгөнүүдийг ширээн дээр тавина. Нэг зоосон мөнгөн дээр давхарлаж тавьж болохгүй, ширээний захаас зоос мөнгө илүү гарч болохгүй, босоогоор нь ч тавьж болохгүй. Сүүлчийн зоосон мөнгө тавьсан нь хожих бөгөөд ширээн дээр дахиж зоосон мөнгө багтахааргүй байх ёстой ажээ.

  • Ямар тактик Машад хүсэн хүлээсэн албан тушаалаа авахад нь 100% баталгаа болох вэ?

 

5. Цөлөөс олдсон этгээд олдворууд

Хэлтэстээ хэдэн жил үр бүтээлтэй ажилласан хэмээн үнэлэгдэж Маша дэлхийгээр аялах болжээ. Африкийн нэгэн элсэн цөлөөс нөгөө рүү явах тэр үед маш этгээд зүйлийг олсон байна. Эхлээд замд нь хэдэн уут элс байв, зайдуухан хүнсний бүтээгдэхүүн тарсан байна гэнэ, бас цаашлаад бүсгүй янз бүрийн хэмжээтэй гутлууд хэвтэж байгааг олж харжээ. Эцэст нь гартаа хугархай чүдэнз барьсан хөл нүцгэн эрэгтэй хүний цогцос байгааг олж харав.

  • Энэ газар чухам юу болсон бөгөөд эрэгтэй хүнийг алсан алуурчныг олоход нь Машад тусална уу.

 

Хариултууд

1. Асуудлыг шийдэх ганцхан л арга бий – бүх эмүүдийг дундуур нь хуваагаад эм тус бүрээс тал талаар нь уух. Ингэж байж л эмээ хэрэгтэй эмийг ууж чадна.

2. 3 өдөрт 3 тахиа 3 өндөг гаргасан юм бол, 1 тахиа 3 өдөрт 1 өндөг гаргаж байна гэсэн үг. Ингээд 15 өдөрт 5 өндөг гаргана. Үүнээс үндэслээд 15 тахиа 15 өдөрт 75 өндөг гаргана.

3. Удаан хугацаанд усанд хэвтсэн бол гарын арьс маш их үрчийсэн байх ёстой, тэгэхээр 3 дахь оршин суугч усанд 3 цаг хэвтсэн бол детективийг ирснээс хойш ч гэсэн гарын арьс нь үрчгэр хэвээрээ л байх ёстой байлаа. Тэгэхээр 3 дахь оршин суугч худлаа ярьж байна – тэр алуурчин болж таарлаа.

4. Маша зоосон мөнгийг дугуй ширээний голоор тавина, өрсөлдөгч нь өөрийнхөөгөө тавингуут Маша өрсөлдөгчийн яг эсрэг талд нь. Өрсөлдөгч өөрийнхөө зоосыг тавина, Маша бас л эсрэг талд нь, ингээд тоглоом дуустал тавина. Өрсөлдөгч яагаад ч юм Машагийн зоос тавих зайтай газрыг сонгож зоосоо тавина. Үр дүнд нь Маша хамгийн сүүлд зоосоо тавиад ялагч болж чадна. Энэ онолыг та шалгаж үзээрэй: үнэхээр бодит юм шүү.

5. 3 хүн агаарын бөмбөлгөөр нисэж байжээ. Гэтэл осол болж бөмбөлөг унаж эхлэв. Нисэж байгаа хүмүүс эхлээд элстэй уутаа хаяж гэнэ, дараа нь хоол хүнс, гутлуудаа тайлж хаяжээ. Эцэст нь бөмбөлгийг аажим газардуулахын тулд хэн нь үсрэх хэрэгтэй гэж шийдэв: чүдэнз сугалахаар болжээ. Унасан эрэгтэй хүн хожигдсон, тэр хугархай чүдэнз сугалсан учраас үсрэхээс өөр аргагүй болсон байна.

Та Машад амаргүй даалгавар хийхэд нь тусалж чадав уу? Аль нь хамгийн хэцүү санагдсан бэ?

22
ТэнэглэлТэнэглэл
20
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Baasanjargal Nambar

    Baasanjargal Nambar

    2018/05/09 at 18:36

    !

  2. Uran Uran

    Uran Uran

    2018/05/09 at 19:31

    1

  3. Nyamdavaa Sainuchral

    Nyamdavaa Sainuchral

    2018/05/09 at 20:06

    Urt gar

  4. Alukard Antony

    Alukard Antony

    2018/05/09 at 21:28

    Mashagiin amidral nudend haragdav hha

  5. Zorigt Itgel

    Zorigt Itgel

    2018/05/09 at 22:14

    1

  6. Tuzaka Nch

    Tuzaka Nch

    2018/05/10 at 15:42

    5

  7. Muugii Muugii

    Muugii Muugii

    2018/05/10 at 19:14

    2

  8. 2

  9. Adig Naraa

    Adig Naraa

    2018/05/12 at 06:41

    2

  10. 2 оо шалгаж үзээрэй

    2021/11/14 at 20:28

    12 өндөг гэж биччихсэн байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *