Omega брэндийн тухай 10 сонирхолтой баримт

3

1. Omega хэмээх нэрний үүсэл: 1848 онд Louis Brandt-ийн байгуулсан компани 1894 онд цагны шинэ хөдөлгүүр зохион бүтээсэн нь маш их амжилтад хүрч, компанийхаа нэрийг энэхүү хөдөлгүүрийн нэрээр буюу Omega болгож өөрчилсөн байна.

 

2. Олимпийн албан ёсны цаг заагч: 1931 оны Женевийн ажиглалтын туршилтаар тэргүүн байр эзэлсэнээр 1932 оны Олимпийн их наадмаас хойш одоог хүртэл албан ёсны цаг заагчаар хамтран ажиллаж байна.

 

3. Дайнд оролцож байсан түүх: Маш өндөр нарийвчлал, усны хамгаалалт болон бат бөх чанартай байсан учраас дэлхийн хоёрдугаар дайны үед Английн болон Америкийн ихэнх цэргүүд Omega цагийг зүүдэг байжээ.

 

4. Сансарт ажилласан анхны цаг: 1965 онд NASA сансарт ажиллах цагийг сонгон шалгаруулахаар Rolex, Omega, Longines брэндийн цагнуудыг маш хүнд шалгууртай туршилтанд оруулсан бөгөөд зөвхөн Omega Speedmaster цагт албан ёсны сансарт ажиллах чадвартай цаг хэмээх гэрчилгээг олгосон байна.

 

5. Саран дээр ажилласан анхны цаг: 1969 онд Neil Armstrong саран дээр буух үед саран дээр явагч төхөөрөмжийн цаг эвдэрсэн учир бугуйн дахь Omega Speedmaster цагаа тайлж оронд нь өлгөсөхөөс өөр аргагүй болсон байна. Ийнхүү саран дээр анх удаа алхах үед түүний бугуй хоосон байжээ.

 

6. Тагнуулч 007-ийн цаг: 1995 онд Холивудын алдарт James Bond 007 цувралын Golden Eye киноны гол дүр Omega цаг зүүснээр Seamaster цуглуулга тагнуулчийн цаг хэмээн нэрлэгдэх болжээ. Сasino Royale болон Skyfall киноны цаг болох Omega Seamaster Planet Ocean 2007 онд 25,000, 2012 онд 23,000 орчим доллараар тус тус худалдаалагдсан байна.

 

7. Omega цаг зүүдэг алдартнууд: Оросын ерөнхийлөгч асан Михаил Горбачёв, Америкийн ерөнхийлөгч асан John F. Kennedy, жүжигчин Tom Hanks, George Clooney, тамирчин Michael Phelps, Rory Mcllory, дуучин Elvis Presley болон Английн ханхүү William нар Omage цаг зүүдэг байна.

 

8. Хамгийн удаан ажилласан элч төлөөлөгч: Бүх цаг үеийн амжилттай загвар өмсөгч хэмээн тооцогддог Cindy Crawford хамгийн удаан буюу 20 жилийн турш Omega брэндийн элч төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд түүний хүү болон охин мөн Omega брэндийн элч төлөөлөгчөөр ажиллахаар болсон байна.

 

9. Co-axial хөдөлгүүртэй цорын ганц брэнд: Энэхүү хөдөлгүүрийн онцлог тал нь эд ангийн үрэлтийг хамгийн бага хэмжээнд хүргэж чадсанд оршдог байна. Тиймдээ ч механик алдагдал бусад хөдөлгүүртэй харьцуулахад бага байдаг учир эвдрэл гэмтэл гарах магадлал хамгийн бага гэж үздэг байна. Co-axial хөдөлгүүртэй бүх цагандаа Omega брэнд 4 жилийн олон улсын баталгаа өгдөг байна.

 

10. Дэлхийн хязгаар нутгаар аялсан цаг: Хойд туйлд газраар хүрсэн хамгийн анхны аялал болон Антарктид тивийг явган туулсан аялалын турш Omega Speedmaster цаг аялагчдын бугуйнд зүүлттэй байж тэдний найдвартай түнш нь болж байсан байна.

5
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *