Бөхөөр хичээллэдэг хөлгүй тамирчин залуу гар дээрээ гүйх дээд амжилт тогтоож Геннисийн номд бичигджээ

0

Иймэрхүү мэдээлэл хүргэх нь бусдад үлгэр дуурайлал болох эсвэл бусдыг санаа сэтгэлээр дэмжиж түлхэц болно гэж боддог. Хөлгүй тамирчин Зион Кларк ховор тохиолдох өвчнөөр шаналж байгаа ч гар дээр гүйх дээд амжилтыг тогтоож чаджээ. Тэрээр 20 метр замыг 4,78 секундийн дотор туулж Геннисийн номд бичигдэхээр боллоо.

Зион Кларк 1997 онд төрсөн. Хоёр наснаасаа эхлэн тэр бөхөөр хичээллэж сургуулиа дүүргэх үед цоо эрүүл залуустай тэмцэлдэж нийт 33 ялалт байгуулсан байв. Түүний дасгалжуулагч Гил Донахью залууг үнэхээр авьяастай гэж үнэлдэг:

“Түүний дасгалжуулагчаар би 22 жил ажиллаж байгаа, Зионтой өрсөлдөх хэмжээний бөхтэй үнэндээ таарсангүй. Эхлээд түүнтэй яаж ажиллахаа сайн ойлгохгүй байсан л даа, яагаад гэвэл тэр хөлгүй. Дараа нь бид техникээ сонгон авч Зионы хүч чадлыг бүрэн гаргаж ирж чадсан. Одоо тэр өөрийн гэсэн мэхтэй мундаг бөх болж чадсан”.

Гэхдээ Кларк өөрийгөө зөвхөн бөхөөр хязгаарлаагүй юм. Тэр мөн гүйлт, хүндийг өргөлтөөр хичээллэдэг. Цаашид параолимпид оролцох төлөвлөгөө ч байгаа ажээ.

Каудалийн хам шинж өвчин – генетикийн маш аюултай өвчин: нугас болон үүнээс доош эд эрxтэн хөгжихөө больдог.

Сионы эцэг эх түүнийг төрөнгүүт хүүгээсээ татгалзжээ, хэд хэдэн гэр бүлд өргөгдсөн ч буцаад л ирдэг байв. Хүүг 7 настай байхад түүнийг Кларкын гэр бүл үрчилж авсан нь хүүгийн хувьд жинхэнэ гэр бүл болж чадсан юм.

Залуу өнөөдөр бусад энгийн хүмүүсийн адил л амьдардаг, тэр менежментийн чиглэлээр их сургууль дүүргэсэн, дуу хөгжим сонирхдог. Мөн сүмийн хамтлагт цохиурт хөгжим тоглож, мөн бүрээ үлээдэг. Мөн найрал дууны дуучнаас гадна бөхөөр онцгойлон хичээллэж байна.

“Миний хувьд гар минь – гар, бас хөл болдог. Тиймээс би хөдөлгөөн болгоноо нарийн тооцоолж хийх ёстой. Хөдөлгөөн хийх болгондоо бий нарийн бодно – нэг гараараа тулах уу, нөгөө гараараа барьж авах уу, эсвэл өрсөлдөгч рүүгээ дaйрах уу гээд. Би түүний хувьд хүчтэй өрсөлдөгч байх ёстой”.

Сион Кларк 57 кг жинд өрсөлддөг, уг нь түүний жин 45 кг л даа. Гэхдээ түүнтэй барилдаж байгаа өрсөлдөгчид тамирчныг басаж болохгүй гэдгийг сайн мэддэг ажээ.

“Netflix” компани уг залуугийн тухай мэдээд кино бүтээсэн нь залууг дэлхийн хэмжээний алдартай нэгэн болгосон юм.

Бүхнийг голж, бүхнээс өө хайж явдаг хүмүүст онцгойлон хэлэхэд: надад бүтэж байгаа зүйл алга, бурхан багш намайг харж үзсэнгүй гэх мэт зүйлсийг хоёр хөл дээрээ зогсож байгаад хэлж байгаа хүмүүс энэ залуугаас үлгэр жишээ аваасай гэж хүсэж байна.

4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Odhû

    Odhû

    2021/10/02 at 14:15

    Manai segsger vst daariimaa c bas alnaldaa😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *