Вьетнамын нэгэн шивээсчин бие дээрх сорвиндоо сэтгэл дундуур явдаг хүмүүст зориулан сорвийг нь уран зураг мэт гоёмсог шивээсээр далдалж, хүмүүст өөртөө итгэх итгэл бэлэглэж байна

0

Хүний бие гэдэг ахин давтагдашгүй онцгой бөгөөд өөрийн гэсэн гоо үзэсгэлэнг өөртөө шингээсэн байдаг гэдгээрээ онцлогтой байдаг билээ. Гэсэн ч шарх сорви зэрэг зүйлс хүний гадаад үзэмжинд сөргөөр нөлөө үзүүлэх нь бий. Тэгвэл Вьетнам гаралтай Ngoc Like хэмээх нэгэн шивээсчин бие дээрээ сорвитой, түүнийгээ далдлахыг хүсдэг хүмүүст зориулан сорви дээр нь шивээс хийж, хүмүүст өөртөө итгэлтэй алхах боломжийг ахин олгож эхэлжээ. Манай сайт уншигч танд түүний энэхүү гайхалтай ажлын талаар мэдээ хүргэж байна.

Мэргэжлийн дизайнер болохоор сурч байх үеэс энэ бүх түүх эхэлжээ.

Мэргэжлийн дизайнер болохоор сурч байх үедээ Ngoc Like сорви дээр зүгээр нэг шивээс хийгээд хүний нүдэнд анзаарагдахгүй байх боломжгүй гэдгийг ухаарсан тул асар их судалгаа хийж, олон төрлийн сорвинууд дээр ямар байдлаар шивээс хийвэл сорви бүрэн анзаарагдахгүй болох талаар судалжээ.

© ngocliketattoo / Instagram

 

© Ngoc Like Tattoo / Facebook

Тэрээр зөвхөн сорви дарж шивээс хийхээс гадна үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж ажилладаг бөгөөд үйлчлүүлэгчийн бие дээрх сорвинд тохирсон, түүний гадаад төрхтэй нийцсэн шивээсний загваруудыг санал болгон хийдэг ажээ.

© Ngoc Like Tattoo / Facebook

 

© Ngoc Like Tattoo / Facebook

 

Бие дээрх сорвиноосоо болж гадаад үзэмждээ сэтгэл дундуур явах болсон хүмүүст тусалсан 10 жил

© Ngoc Like Tattoo / Facebook

 

© ngocliketattoo / Instagram

Хэдийгээр сорви хүмүүсийг өөрөө өөртөө сэтгэл дундуур байх шалтгаан болдог ч өөртөө өөрчлөлт хийх хүчийг хүмүүст олгодог гэдэгт тэрээр итгэдэг. Түүн дээр хэзээ ч шивээс хийлгэхгүй гэж боддог байсан хүмүүс зөвхөн тэрхүү сорвиноос болж ирж үйлчлүүлэх явдал олон гардагтай энэ нь холбоотой ажээ.

© ngocliketattoo / Instagram

 

© ngocliketattoo / Instagram

 

Өнгөрсөн хугацаанд тэрээр улс орон даяар маш олон үйлчлүүлэгчтэй болжээ

Түүний үйлчлүүлэгчдийн дийлэнх хэсэг нь 50-90 насны хүмүүс байдаг гэнэ. Түүнчлэн тэрээр үйлчлүүлэгчидтэйгээ байнгын холбоотой байж, өөрсдийн туршлагаа хуваалцдаг ажээ.

© Ngoc Like Tattoo / Facebook

 

© Ngoc Like Tattoo / Facebook

 

Түүнд ирээдүйд хийж гүйцэлдүүлэхийг хүсдэг олон зорилго бий

Тэрээр цаашдаа өөрийн энэхүү ажлаа улам бүр өргөжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд “Ngoc Like Tattoo” нэртэй Youtube сувгаараа дамжуулан хүмүүст хэрхэн өөртөө итгэх итгэлийг нь эргүүлэн өгч байгаа тухай бичлэгүүдээ хуваалцсаар байна.

© Ngoc Like Tattoo / Facebook

Тэрээр хүмүүсийн шивээсний тухай ерөнхий ойлголтыг өөрчилж, дэлхий даяар өөрийн ажлаа чөлөөтэй хийж явахыг хүсдэг ажээ.

© Ngoc Like Tattoo / Facebook

 

Түүний хувьд үйлчлүүлэгч нь бусдын өмнө бүрэн итгэлтэй байх боломжийг бүрдүүлэх нь хамгийн чухал зорилго

© Ngoc Like Tattoo / Facebook

Тэрээр ажлаа хийж гүйцэтгэж дууссаны дараа үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид хамгийн их анхаарал хандуулдаг бөгөөд сорвиноосоо санаа зовдог байсан хүмүүс түүнээсээ хэрхэн ангижирч байгааг харах хамгийн сайхан байдаг хэмээн ярьжээ. Түүнчлэн түүнд маш олон үйлчлүүлэгчдээс нь ахин төрсөн мэт өөртөө итгэлтэйгээр алхаж чадах болсондоо талархаж байгаа тухай зурвасууд ч тогтмол ирдэг нь түүнд аз жаргалыг мэдрүүлдэг хэмээжээ.

7
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *