Японы нэгэн зочид буудалд та ердөө 1 доллар төлөөд хонож болно. Ийм хямд байгаа шалтгаан нь таны буусан өрөөг 24 цагийн турш Live бичлэгээр цацах ажээ

0

Японы Фукуока хотын нэгэн зочид буудал зочиддоо ердөө 1 доллараар хоноглох өрөө санал болгох болжээ. Хэзээ ч сонсож байгаагүй өгөөмөр санал, гэхдээ үүнд нэг учир бий.

Тюо дүүрэгт байрлах бизнес-рёкан Asahi япон хэв маягаар зохион байгуулсан энгийн нэгэн өрөөг 100 иенээр буюу ойролцоогоор 1 ам.доллараар санал болгодог. Ийм өгөөмөр саналын учиг маш амархан тайлагдах юм. Өрөөнд буусан зочин бүтэн өдрийн шууд дамжуулалт хийлгэхийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Зочны өрөөнд байх амьдрал зочид буудлын YouTube-сувгаар цацагдана, одоогоор 11,000 гаруй дагагчтай суваг ажээ. “Долларын үнэтэй зочид буудал” гэдэг нэртэй Asahi-гийн өрөөнүүдэд татами дэвсгэр, матрасс, зурагт, сэтгүүлийн ширээ болон данх байрлуулжээ. Бас болж буй үйл явдлыг харуулах таблет бий.

Зочдын бичлэгийг авна, гэхдээ дуу бичихгүй. Өөрөөр хэлбэл бие биетэйгээ чөлөөтэй ярьж болно, хэн нэгэн сонсож байгаа гэж айлгүй утсаар ч ярих чөлөөтэй. Мөн зочид буудалд “зохимжгүй үйлдэл” буюу нvцгэлэх, гap xaнгалга зэрэг ceксийн чанартай үйлдэл хийхийг хориглосон, учир нь эдгээр үйлдлүүд нь YouTube-ийн дүрмийг зөрчихөд хүрнэ. Зочид тусгайлан бэлдсэн газар хувцсаа солих бөгөөд энэ хэсэгт нь бичлэг хийдэггүй байна.

7
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2021/01/15 at 12:16

    Zl2 😂😂😂

  2. Bilgee Bilgvvn

    Bilgee Bilgvvn

    2021/01/15 at 16:52

    Haha orood tasraltgvi 24-n
    tsag untchmaar yum bn :)

  3. Byambaa Ariya

    Byambaa Ariya

    2021/01/15 at 19:46

    Bilgee Bilgvvn tiim bn

  4. Uugii Jargalsaikhan

    Uugii Jargalsaikhan

    2021/01/17 at 23:46

    Mongo ogoh bish abah estoim bishuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *