Ажлаа хийж л байвал ажилтныхаа төлөө бүхнийг хийхэд бэлэн 11 компани. Ийм газар ажилладаг бол үнэндээ л жаргах юм байна

1

Ажил олгогчийн “найрсаг хамт олон, үнэгүй цай, кофе, жигнэмэг” амласан зарыг бид хэдэн саяар нь үзсэн. Өнөөдөр иймэрхүү амлалтаар хэнийг ч гайхшруулж чадахгүй, чадварлаг ажилтны араас хөөцөлдөхийн тулд тэд харамгүй өглөгч зан, бүтээлч санаачилга гаргах ёстой. Сайн ажилтан татаж авахын тулд хичээж байгаа эдгээр байгууллагуудыг хараад товч намтраа өөрийн эрхгүй гаргаж ирмээр санагдана.

Ажил – зөвхөн цалингийн эх үүсвэр байх ёсгүй, мөн очих дуртай газрын нэг байх ёстой.

Pinterest-ээс хүүхэд асрах урт хугацааны чөлөө олгохын зэрэгцээ үзүүлдэг хөнгөлөлтүүд

© depositphotos

Pinterest-ийн ажилтнууд хүүхэд асрах урт хугацааны амралтанд санаа зовох ямар ч шаардлага байхгүй. Тус компани энэ тал дээр өөрийн гэсэн шалгарсан туршлагатай:

  • 4 сарын амралт + 4 долоо хоногийн хугацаатай долоо хоногтоо 1 удаа ажилдаа явах. Энэ хугацаанд цалин бүтэн тооцогдож олгогдоно.
  • Хүүхэд хүмүүжлийн хичээл, хүүхэд асрагч, хүүхдийн боловсрол болоод хөгжлийн онлайн хичээлүүдийн төлбөрийг төлнө.
  • Хөхний сүү болон хүүхдэд уншиж өгөх номын хүргэлт.
  • Өндгөн эс хөлдөөхөд зарцуулах төлбөр, хүүхэд үрчлэх ($ 5000 хүртэл) мөн тээгч эхийн төлбөрийг хариуцна ($ 20,000 хүртэл).

 

 Southwest Airlines ба үнэгүй нислэг

© AP / Associated Press / East News

Агаарын тээврийн компанийн ажилтнууд өөрийн компанийн нислэгээр үнэгүй нисдэг төдийгүй гэр бүлийн гишүүд болон найз нөхдөдөө энэхүү бонусаа хуваалцаж болно. Мөн аялахыг хүссэн ажилтнууддаа бусад агаарын тээврийн үйлчилгээг хөнгөлөлттэй санал болгохын зэрэгцээ парк, автомашины түрээсийн төлбөрөөс ч хөнгөлж өгдөг ажээ. Тус компанид ажилласнаар эрүүл мэндийг хамгаалах системд ч хамрагдана, тэр дундаа амь насны даатгал, шүдний эмчийн үзлэг, нүдний эмчийн үзлэг, шаардлагатай тохиолдолд харааны шил болон линзний төлбөрөө ч төлүүлэх боломжтой.

 

Clif Bar-аас спорт хэв маяг бүхий амьдралаар амьдарсны төлөө өгөх бонус

© clifbar / Instagram

Шим тэжээлтэй жигнэмэг болон спортын ундаа үйлдвэрлэгч уг компани өөрсдийн ажилтнууддаа ч гэсэн мөн анхаарал тавьдаг. Ажилтнууд нь фитнес-төв ашиглах, унадаг дугуй түрээслэх, хоол судлалын эмчээс зөвлөгөө авах гэх мэт зүйлсийг үнэгүй хэрэглэдэг. Ажил дээр байрлах спорт зааланд 150 минут хичээллэсэн ажилтнууддаа тусгайлан урамшуулал төлдөг ажээ.

 

Akraya ба цэвэрлэгээ

© goffkein.pro / shutterstock

IT-мэргэжилтнүүдээс бүрдэх компани ажилтнуудынхаа ахуйн амьдралын асуудлыг багасгахыг хичээн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, ажилтнуудынх нь гэрт сард хоёр удаа мэргэжлийн цэвэрлэгээний баг очдог. Гэрийн ажлаас чөлөөлөгдсөн энэ цагийг ажилтан өөрийнхөө дуртай зүйлд зарцуулна, мөн Akraya компани дотроо баар, бильярд ажиллуулдаг ажээ.

 

Digital Air Strike ба оюутны зээл

 

View this post on Instagram

 

A post shared by Digital Air Strike (@digitalairstrk)

Сүлжээний маркетингийн үйл ажиллагаа явуулдаг америкийн компани ажилтнууддаа маш олон таатай “бэлэг” санал болгоно: ажлын уян хатан цаг, иллэгийн суудал гээд л… Гэхдээ хамгийн том давуу тал – ажилтнууд нь оюутны зээлээ төлөх хөтөлбөрт хамрагдах боломжтой. Ихэнх улс оронд залуучууд зээл авч их дээд сургуулиа төгсдөг, ингээд хурдан ажилд орж өрөө төлөхөөр хичээцгээнэ. Digital Air компани ажилтнуудаа энэ зовлонгоос нь салгах ажээ.

 

Dropbox ба хамтын хөгжилтэй үйл ажиллагаанууд

© dropbox / Instagram

Dropbox – дэлхийд алдартай компани бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд өөрсдийн 12 оффисыг ажиллуулдаг, төв алба нь Сан-Францискод байрлана. Компанийн соёл нь хамтын хөгжилтэй үйл ажиллагаа зохион байгуулах тал дээр суурилсан: оройн хоол, пикник, завиар зугаалах, ширээний тоглоом тоглох.

“Бид өдөржингөө л зугаацдаг. Энэ оффисын соёл нь цагийг сайхан өнгөрөөхөд оршдог гэж би боддог юм. Ажилдаа ихэд нухацтай хандана шүү” – гэж компанийн менежер Жастин Бетьюн хэлжээ. Тус компанид мөн тусгай “хөгжмийн танхимууд” бий. Ажилтнууд нь дуртай үедээ хөгжмийн зэмсэг дарж болно.

 

AOL ба хєхєєр хооллох сургалт

© lucidwaters / Depositphotos

AOL нь дизайны үйл ажиллагаа явуулдаг компани. Төрөл бүрийн урамшууллаас гадна AOL залуу эцэг эхчүүдэд зориулсан нэгэн сайхан хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэд залуу ээж нарт төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэхийн зэрэгцээ хєхөөр хооллоход нь туслах зорилгоор хичээл явуулдаг. Мөн хүүхэд асран хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгдөг тусгай хэлтэс ч тус компанид байх ажээ.

 

Medallia айдсаа даван туулахад нь тусалдаг

© mimproducciones / Depositphotos

Medallia компаниудад харилцагчдаасаа сэтгэгдэл цуглуулахад нь тусалдаг. Компанийн ажилтнуудад нэгэн давуу тал байдаг: өөрсдийн айдсаа даван туулах боломж. Компанийн ажилтан өөрийн тодорхой айдсаа давж туулахад шаардлагатай мөнгийг компани өгнө – хувийн болон мэргэжлийн. Хошин шогийн дугуйланд явах ч юм уу (олны өмнө илтгэл тавих айдас) эсвэл дууны дугуйлан ч байж болох юм.

 

Timberland ба сайн дурын ажил

© Anna Earl / Unsplash

Спорт болон амралтын чөлөөт хувцас, гутал үйлдвэрлэлээрээ дэлхий дахинаа алдартай энэ компани сайн дурын ажлыг дэмждэг. Тусгай хөтөлбөрийн тусламжтайгаар ажилтнууд нь цалинтай нэмэлт чөлөө авч сайн дурын ажилд хүч хөдөлмөрөө зарцуулдаг байна.

 

Hootsuite ба оффис дээрх унталт

© Raysonho @ Open Grid Scheduler / Scalable Grid Engine / wikimedia

Сошиал суваг удирдлагын Hootsuite компани хоолоо ихдүүлсэн эсвэл урьд нь шөнө нь унтаж чадаагүй ажилтан өдөр нь унтахыг өөрийн эрхгүй хүснэ гэдгийг сайн мэддэг бололтой. Өдөр унтаж байгаа хүн бол хэвийн үзэгдэл, тэр ч бүү хэл нойрсох бүхий л тав тухыг хангасан тусгай өрөө ч бий. Мөн амралтын цагаа зөв өнгөрүүлэхийг хүсдэг хүмүүст йогийн өрөө ч бэлэн.

 

Google ба насан туршийн хангамж

© shutterstock

Тус компанийн төрөл бүрийн урамшууллын талаар бид сайн мэднэ. Кампус дахь үнэгүй хоол, алдартнуудтай хийх уулзалт, хоолны хичээл, иллэг… Энэ бүгдээс гадна тухайн ажилтан нас барсан тохиолдолд гэр бүлд нь тэтгэмж олгодог. Эхнэр\нөхөр цалингийнх нь 50%-ийг 10 жилийн хугацаанд, харин хүүхдүүд нь сар болгон 1000 хүртэл ам.долларын тэтгэмжийг 19 эсвэл 23 нас (өдрөөр сурдаг бол) хүртлээ авна.

Таны хувьд ямар урамшуулал хамгийн чухал вэ?

7
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *