Дэлхийн газрын зургийг харах 10 өөр өнцөг – тив болгон дэлхийн бөмбөрцгийг өөрсдийнхөөрөө харцгаадаг ажээ

1

Дэлхийн газрын зураг ямар улсад хэвлэснээсээ шалтгаалаад өөр хоорондоо ялгаатай байдаг гэдгийг та мэддэг байсан уу? Газрын зургийн хэлбэр өөр байгаад зогсохгүй мөн тив, улсын байрлал ч өөр байдаг ажээ. Бүр тодруулж хэлбэл – улс орнуудын төв байрлал өөр. Австралид ашигладаг газрын зургийг харах юм бол бүр гайхаж орхино. Энэ газрын зураг дээр бүх тив, улсыг урвуу нь харуулсан байгаа юм.

Бид та бүхэндээ дэлхийн өөр өөр улс орнуудад хэвлэсэн газрын зургуудыг сонирхуулахаар бэлдлээ. Тэд хоорондоо хэн нь хамгийн өвөрмөц газрын зураг хэвлэх үү гэсэн уралдаан зарласан юм шиг л санагдана.

Австраличуудын нүдээр дэлхийн газрын зураг ингэж харагдана

©onikishov

Энэ газрын зургаас харж суухад дэлхийн бүх улс орон Австралиас холхон байхыг хичээгээд байгаа юм шиг сэтгэгдэл төрнө.

 

Тайванийн дэлхийн газрын зураг

©kolandball

Азийн газрын зургууд дээр Номхон далай төвдөө байрладаг нь европын газрын зургуудаас ялгагдана. Европчууд газрын зургийн төв хэсэгтээ Атлантын далайг байрлуулдаг.

 

АНУ-д ийм газрын зураг хэвлэдэг ажээ

©amazon

Мэдээж төвд нь АНУ.

 

Өмнөд Африкт ийм газрын зураг ашигладаг

©onikishov

Бидний хэрэглэдэг газрын зурагтай тун төстэй. Эргүүлсэн байдлаараа л өөр юм.

 

Европын газрын зураг

©amazon

Бидний сайн мэдэх газрын зураг, гэхдээ Европ тивийг голлуулжээ.

 

Аргентины газрын зураг

©Homesanto

 

Аргентины 1975 онд хэвлэсэн азимуталь газрын зургийг хар даа

©globalis

Аргентиныг хар өнгөөр тодруулан тэмдэглэсэн бол Евроазийг газрын зураг дээр тэр чигт нь дэлгэж тавьсан байна.

 

Солонгосчуудын хэвлэсэн газрын зураг

©girusatuku

Номхон далай төв хэсэгтээ байрлах бол Евроази, Африк, Австрали тив Америктай байраа сольжээ.

 

Чили улсын хэвлэсэн газрын зураг

©atagles

Энэ газрын зураг дээр Чили улс яг төвдөө байж чадахгүй байна. Харин Өмнөд Америк хамгийн томоор дүрслэгджээ.

 

Хятадуудын хэвлэсэн газрын зураг

©humanbeingarobot

Дэлхийн газрын зургууд дотроос хамгийн сонирхолтой нь. Америкийг хуваасан, голд нь Хойд туйлыг байрлуулсан уу, Хятадыг байрлуулсан юм уу, бүү мэд.

17
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *