
Бөгж эсвэл үнэтэй эд зүйлээ алга болгочихоод ихэд харамсдаг, энэ үед металл илрүүлэгчтэй байх минь яав даа гэж халаглана. Хэн нэгэнд ийм төхөөрөмж байх ажээ. Хүмүүс юу эсийг газраас олж байна вэ дээ? Хийжүүлсэн ундааны бөглөөнөөс авахуулаад бүхэл бүтэн хөрөнгө болохоор алтан бөгж хүртэл олж байна. Хүмүүсийн металл илрүүлэгчээр олж авсан эд зүйлсийг танд сонирхуулахаар бэлдлээ.
Барберын дайм

1906 оны Барберын дайм бололтой. Маш ховор эд дээ. Дотор хэсгийг нь дархны хөрөөгөөр авсан бололтой.
Амралтын өдрүүд олз омогтой өнгөрлөө

Ойгоос хоёр ч тоглоомон гар бyу оллоо. Жижиг нь тавиад, том нь жараад оноор тоологдоно. Нэг л хүүхэд хаясан байх даа гэж бодлоо.
Зангианы хавчаар

Энэ эд 1920-иод оны эхэн эсвэл 1880-аад оны сүүл хэсэгт хамаарна.
10 каратын алтан бөгж

Шинэ байшингийнхаа хашаанаас олсон бөгж. Хуучин эзнийг нь олж чадлаа. Эзэн нь бөгжөө хараад их баярласан. Өөд болсон нөхөр нь бэлэглэсэн ажээ.
100 гаруй жилийн настай цаг хугацааны капсул оллоо

Өнөөдрийн олдвор – төмөр Сквидвард

Зүгээр л гайхуулмаар олз

Алтан зоос. Ойролцоогоор 11 грамм, харин огноо нь МЭС 800-аас 50 онд хамаарна.
Мөрөөдөл биелдэг

Викингчүүдийн сэлэмний бариул байгаа юм. Норвегийн хээр талаас олсон эд. Тэр нарийн хийцийг нь хар л даа.
Миний хамгийн хачирхалтай олдвор

Ийм л учраас би хайгуул хийдэг юм

14 карат, 20 алмаз! Үүнээс илүү гарах олдвор дахиж хэзээ ч олдохгүй болов уу.
Викторианы үеийн чулуун гоёл

Загвар, ийм гоёл ид алдаршиж байсан үеийг тооцоход 1900-1910-аад оны гоёл байх.
Тоглоомон морь

Далайн эргээс олсон үнэртний гоёмсог сав

Нутгийн эдлэн газраас олсон зүйл

Мөнгөөр хийсэн энэ зүүлт 13-14 дүгээр зуунд хамаарна

Шигтгэсэн чулуу нь анар гэж таамаглаад байгаа юм. 700 жилийн настай болов уу, Их Британийн Норфолкоос олсон эд.
Та нар зоос цуглуулсаар л байгаа бол би …

… би савтай улаан лооль ухаж гаргаж ирж байна.
Манай дэлхийн газар шороо ямар их олон гайхамшгийг өөртөө агуулж байдаг юм бэ дээ? Та ямар нэгэн сонирхолтой, хүнд гайхуулмаар эд зүйл олж байв уу?







