Та 5000 ам.доллар аваад гар утас, интернэт бас зурагтгүйгээр нэг сар амьдарч чадах уу?

0

Одоо цагт интернэтгүй орчинд амьдарна гэдэг хэр бодит зүйл вэ? Миний хувьд бол үгүй гэж бодож байна. Учир нь сүлжээний тусламжтайгаар бид зөвхөн цагийг зугаатай өнгөрөөгөөд зогсохгүй мөн ажиллаж байна, бусад хүмүүстэй харилцаа холбоо тогтоож байна, нийтийг хамарсан томоохон асуудал шийдэхэд ч ашиглаж байна. Интернэтгүй байсан бол би энэхүү нийтлэлээ бэлдээд та бүхэндээ хүргэж чадахгүй. Харин та уншиж чадахгүй.

© Depositphotos

Ингээд бодохоор бид бүгд нэгэн “аалзны” торонд оржээ. Интернэт байхгүй болвол яах бол гээд төсөөлөөд үзье л дээ. Энэ сэдвийг өнөөдрийн нийтлэлээр хөндөх болно.

 

Интернэтгүй амьдрал

Та дараах нөхцөл байдлыг төсөөлөөд үзээрэй. Танд бүтэн сар бөглүү ойд байрлах байшинд амьдрах санал тавьжээ. Ус, хоол хүнс хангалттай, гэхдээ түлээгээ хагалж хоол ундаа хийж иднэ. Танд ямар ч сүлжээ ашиглах боломж байхгүй. Бас утас, радио, зурагтын тухайд ч мартах шаардлага гарна. Энэ туршилтын дараа танд чамлахааргүй мөнгө төлье гэвэл та зөвшөөрөх үү?

© Pexels

Мөнгө төлнө гэсэн санал олон хүний сонирхлыг татах нь мэдээж, үүнийг ч буруутгахын аргагүй. Гэхдээ ямар үнэ цэнээр вэ гэдэг нь тэс өөр асуудал болох юм. Шулуухан л байцгаая, амьдралын тогтсон хэв маягаасаа татгалзаад интернэтгүй амьдрахыг тэр болгон хүлээн зөвшөөрөхөд бэлэн бус. Зарим нэг өндөр настнуудын хувьд зурагтгүй амьдрал нь дэлхий сөнөж байгаатай адил сонсогдохыг ч үгүйсгэхгүй.

Гэхдээ онцгой мэдрэмж төрөх нь тодорхой. Тийм ээ, ашиг тус ч бий. Интернэтгүй орчинд амьдрах нь олон давуу талыг бий болгоно. Жишээ нь, өөртөө гаргах чөлөөт цаг хангалттай бий болно. Энэ цагийг ашиг тустай өнгөрөөх эсвэл ойр дотнын хүмүүстээ зориулж болох юм. Сонирхолтой ном унших, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгох эсвэл агаарт зугаалах сайхан боломж бүрдэж байна.

© Pexels

Сарын турш интернэтгүй цэвэр агаарт амьдарвал таны бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан танд баярлалаа гэж хэлэх байх. Хурдан нойрсохын зэрэгцээ бат бөх унтах болно. Нүд, хүзүүний ачаалал эрс багасна, мөн нуруу ч хүчтэй өвдөхөө болино. Таны тархи ч өөрөөр ажиллаж эхлэхийг үгүйсгэхгүй юм. Жишээ нь, ой тогтоолт, анхаарал төвлөрөл сайжрах талтай.

 

Хүн интернэтгүй амьдарч чадах уу?

Энэ бүх давуу талууд байгаа хэдий ч орчин цагийн хүн интернэтгүйгээр амьдрахад бэрхтэй санагдана. Интернэт хэрэглэгчдийн тоо дэлхий дахинд сүүлийн 15 жилийн хугацаанд 16-59,5 хувиар өсжээ. Дэлхийн сүлжээний ачаар олон хүн ажил хөдөлмөр эрхэлж байгааг мартаж болохгүй. Дэлхий дээр ганц секунд интернэт тасрахад юу болж болохыг та төсөөл дөө, амьдралын бүхий л салбарт нөлөөлнө.

© Pexels

Гэхдээ хамгийн их сэтгэл зовоох зүйл бол хүний интернэтэд хэт дассан сэтгэл зүйн холбоо юм. Энэхүү хараат байдал эсвэл донтoлт гэж хэлж болохоор зүйл бусдаасаа ялгаагүй, соёлжсон нийгэмд хор хөнөөлтэйд тооцно. Сүлжээнд холбогдож чадахгүй тохиолдолд хүмүүс айдаст автахын зэрэгцээ ганцаардмал байдалд ордог ажээ. Бидний ихэнх нь сошиал сүлжээгээр дамжуулан ажлын газрын хамт олон, найз нөхөд, төрөл төрөгсөдтэйгөө харилцдаг. Зарим нэгийнх нь хувьд ойр дотнын хүмүүстэйгээ зайнаас харилцах цорын ганц хэрэгсэл болдгийг мартаж болохгүй. Жишээ нь, Skype, Telegram, Facebook эсвэл Viber-аар хоорондоо ярилцдаг биз дээ.

© Depositphotos

“Интернэтийн үндсэн зорилгуудын нэг нь: бие биетэйгээ харилцаа холбоо тогтоох боломжийг олгоход оршино” гэдэгт Стэнфордын их сургуулийн багш Жефф Хэнкок бат итгэлтэй байдаг. Үнэхээр ч тийм. Тив алгасан амьдарч байгаа ойр дотнын хүн, ажил хэргийн түншээсээ ямар нэг мэдээ сонсохын тулд бид өдөр, шөнөгүй хүлээх шаардлагагүй болсон. Дурын мессенжерээр нэвтэрч ороод л зурвас илгээж орхино.

Интернэтгүй болбол амьд харилцаа бий болно гэж ярьцгаадаг. Энэ нь ч нэг талаасаа үнэний ортой. Гэхдээ орчин үед зөвхөн нэг талыг баримтлах нь утгагүй санагдаж байгаа юм. Бидний амьдралын хурд даанч хурдан болж, бид тэр болгоны араас гүйцэхгүй байна. Харин интернэт энэ үйл явцыг илүү хялбаршуулж өгөх ажээ: ухаалаг утасны дэлгэцийг хэдхэн товшоод л болох нь тэр.

 

Интернэтгүй амьдарч болох уу?

Интернэтгүй амьдарна гэдэг амаргүй, одоо цагт бодит бус төсөөлөл. Гэхдээ мэдээллийн их урсгалын хороос өөрийгөө цэвэрлэж занших хэрэгтэй. Ямар ч интернэт, сошиал сүлжээгүйгээр байх цагийг өөртөө гаргаж бай. Энэ хугацаа нь заавал нэг сар байх ч албагүй шүү дээ. Хэдхэн өдөр байхад л хангалттай. Өдөр тутмын мэдээ гүйлгэж уншихгүйгээр амар амгалан амьдрах боломжийг өөртөө олгоорой.

© Pexels

Та ийм туршилтад орох байсан уу? Интернэт таны амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

3
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. buk

    2022/12/22 at 11:09

    bolno shuu dee hool undtai bol haana ch amidarna shu de

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *