Британи гэр бүлийн хүндэт гишүүн – Тэмээ

0

Британи гэр бүлийн хүндэт гишүүн - Тэмээ


Тэмээг сургаж, гэршүүлэн тэжээнэ гэдэг тийм ч ер бусын содон зүйл биш. Ази болон Африкын олон газарт хоёр болон нэг бөхтэй тэмээ амьдардгийн дотор тэмээ нь Монгол, Казакстан зэрэг орнуудын хөгжилд тодорхой байр суурийг эзэлж, эдийн засгийн хувьд чухал амьтдын нэгд тооцогддог. Гэтэл Дэлхийн хөгжилтэй орнуудын нэг Англи улсын жирийн нэгэн айл гэрт тэмээ тус өрхийн нэг гишүүнд тооцогдон амьдарч байна гэдэг тийм ч ердийн зүйл биш юм. Британий Fossett-ынхон хэмээх сонирхолтой гэр бүлийн зургийн цомгоор аялж, тус гэр бүлийн хүндэт гишүүн болсон тэмээтэй танилцацгаая.Энэхүү зураг дээр Rebecca болон Joseph Fossett нар 13 настай Daisy охин, 10 настай Leo хүү мөн Kazak нэртэй тэмээнийхээ хамт харагдаж байна. Йоркшир мужийн Айдликот сууринд амьдардаг Fossett-ын гэр бүлийнхэн Kazak-аас гадна Ruby, Sahara, Sophia, Veneta нарын тэмээнүүдтэй. Тэд тэмээнүүдээ гэрийнхээ хажууханд байх талбайд бэлчээрлүүлдэг байна. (Picture: Richard Grange / Barcroft India)

[ XopoM.com ] фото

 

Тус гэр бүлийнхэн заримдаа суурингийн оршин суугчдын хувьд хэдийний танил болсон тэмээнүүдээ тээврийн хэрэгсэл болгон ашиглах нь ч бий. Fossett-ынхон тэмээгээ унан суурингийнхаа дэлгүүрээр хэсэж байгаа нь.
[ XopoM.com ] фотоСургуульдаа явахдаа ч тэд тэмээгээ унах нь бий.
[ XopoM.com ] фото

Rebecca хэлэхдээ “Тэд бол бидний гэр бүлийн нэг хэсэг. Хүүхдүүд маань биднээс илүү тэмээгээ хайрлах юмаа гэж наргиан болгодог.” гэсэн байна.
[ XopoM.com ] фото

Тус гэр бүлийн таван жилийн турш тэжээж байгаа тэмээнүүдийн гурав нь хоёр бөхтэй, гурав нь нэг бөхтэй тэмээ юм. Циркчин гэр бүлд төрж өссөн Joseph-ын хувьд 2000 кг хүртэл жинтэй энэ амьтдыг маллах баялаг туршлагатай нэгэн юм.
[ XopoM.com ] фото

52 настай Joseph хэлэхдээ “Намайг жаахан байхад надад тэмээ байдаг байсан учир би тэмээнд маш их хайртай болсон. Манайд олон нохой, муур, өмхий хүрэн байдаг байсан. Мэдээж хэрэг амьтан тэжээнэ гэдэг зардалгүй хэрэг биш. Гэхдээ би цайны төлөө амьтдаа худалдаагүй. Бид бол Нэгдсэн Вант улсад бүхэл бүтэн сүрэг мал тэжээдэг цорын ганц гэр бүл. Бид юуг ч өөрчлөхийг хүсэхгүй байгаа.” гэсэн байна.

[ XopoM.com ] фото

Rebecca-гийн хэлснээр хүмүүсийн дунд тэмээний нэр хүнд тийм ч сайн биш бөгөөд хүмүүс тэмээг муу ааштай, үргэлж тургиж нулимж байдаг, муухай үнэртэй амьтан гэж боддог. Гэвч энэ бол үнэн зүйл биш. Тэд хүмүүст хайртай, тэд цэцэрлэгийн хаалганы дэргэдүүр хэн нэгэн хүн өнгөрөх бүрт тийшээ очдог гэнэ.

[ XopoM.com ] фото

Энэ амьтдыг тэжээхэд жилд хэдэн мянган фунт зарцуулдаг. Жилдээ 400 хүртэл тооны боодол өвс идэж, хэдэн мянган галлон ус уудаг тэмээнүүддээ Fosset-ын гэр бүл чихрийн манжин, арвай, овьёос өгдөг байна. Тэмээнүүд нь гүзээлзгэнэ болон амттанд маш дуртай. Гэрийн эзэн Joseph “Тэд бол тийм ч хямдхан амьтад биш. Бид хэдий хэмжээний мөнгө зарцуулдаг болохоо тодорхойлж мэдэхгүй. Бид тэмээний асаргаа арчилгаа, малын хашааны засварт хэдийг зарцуулдагаа мэдэхгүй. Бид тэдэнд ямар их мөнгө зарцуулах хэрэгтэй болдгийг мэддэг учир танд энэ амьтныг тэжээгээрэй гэж хэлж чадахгүй.” хэмээн өгүүлжээ.

[ XopoM.com ] фото

 

Сүүлийнхээ хоёр тэмээг худалдаж авсныхаа дараа Joseph Amazing Camels нэртэй өөрийн компанийг байгуулахаар шийдсэн тус гэр бүл тэмээнүүдээ янз бүрийн тэмцээн наадам, үйл явдлуудад хөлслүүлдэг байна.
[ XopoM.com ] фотоRebecca хэлэхдээ “Хүмүүс тэмээг маань хөлслөх дуртай. Хүүхдүүд тэмээнүүдэд маань хайртай. Хүмүүс тэмээнүүдийг маань тэмээн поло, тэмээ унах тэр ч бүү хэл хуримын тээврийн хэрэгсэл болгохоор хөлсөлж авдаг.” гэжээ.
[ XopoM.com ] фото

Хэдхэн жилийн өмнөх энэхүү гэр бүлийн зурагт Fosset-ын гэр бзл залуу Kazak-ын хамт гал тогооныхоо өрөөнд байгаа нь харагдаж байна.
[ XopoM.com ] фото

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. DELLOPTIPLEX

    2012/06/26 at 17:46

    haha balai yuma

  2. joker_telmuun

    2012/06/26 at 22:09

    зарим нь монгол тэмээнүүд байна

  3. Зочин

    2012/06/26 at 23:48

    bi buruu sonsoogui bol zovhon mongold l 2 bohtei temee bdag gsn

  4. ass_kiss

    2012/06/26 at 23:56

    nice

  5. xoosh

    2012/06/27 at 22:05

    m
    o
    n
    g
    o
    l
    o
    o
    s

    s
    h
    a
    a
    t
    s
    a
    n

    y
    u
    m

    b
    i
    s
    h
    v
    v
    v
    v
    v

    s
    d
    a

  6. Зочин

    2012/06/28 at 17:48

    itgemeergui ymaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *